Author: Business Insider
Тэртээ 1980-аад оны эцсээс залуусын чихэнд хоногшиж зүрхэнд дурсамж үлдээж өнөөдрийг хүртэл хөглөж яваа хамтлаг бол яах аргагүй Харш хамтлаг. Тэр дундаа гоцлол дуучин С. Баасандорж юм. Урлагийн ертөнцөд 30 жилийн турш өөрийн хөг аялгуу, уран бүтээлээрээ ялгарч чадсан Харшийн Бааскаг өнөөдөр тэр үеийн залуус бид андахгүй. “Хос залуус”, “Шар цэцэг”, “Хавар”, “Би яг ийм” гэх мэтчилэн 1000 жилд дуурсагдах сэтгэлд хоногшсон дуунууд нь өнөөдрийг хүртэл монголчуудын зүрх сэтгэлд хоногшин дуулагдсаар. Тэр утгаараа энэ сайхан уран бүтээлч бол яах аргагүй Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгийг хүртэх цаг нь болсон гэдгийг дуунд дуртай түмэн олон хэлэлцэж, эрх бүхий хүмүүсийн сонорт…
Халдваргүйтлийг хамгийн дээд зэргээр сахин хамгаалах учиртай “Өргөө” амаржих газар аюулгүй ажиллах нөхцөл бүрдлээ. Тус эмнэлгийн автоклав буюу ариутгалын аппарат нь хоёр жилийн өмнөөс хэвийн ажиллах боломжгүй болж, тодорхой хэмжээгээр засвар, үйлчилгээ хийдэг ч үр дүн муутай байжээ. Харин “Наро Банчэн Хутагт” сангийн зүгээс тус амаржих газарт 150 сая төгрөгийн үнэ бүхий автоклав буюу ариутгалын аппаратыг хүлээлгэн өглөө. Эмнэлгийн хамт олон дээрх аппаратаа доголдож эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд холбогдох газруудад хүсэлт тавьсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрчээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд “Наро Банчэн хутагт” санд ханджээ. Тэдний энэхүү хүсэлт ёсоор болж, ариутгалын шинэ аппараттай боллоо. Аппаратыг хүлээлгэн өгөх үеэр…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга З.Энхболд энэ сард багтан үүрэгт ажлаа өгөх болсон тухай жиг жуг яриа цахим сайтуудаар тараад эхэлжээ. Түүнчлэн түүний албыг үргэлжлүүлэх хүний нэр ч яригдаад эхэлсэн гэнэ. З.Энхболдыг албыг Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир авна хэмээн яригдаж байгаа аж. Одоогоор энэ албан бус мэдээлэл бөгөөд түүнийг ямар шалтгаанаар ажлаа өгөхөөр болсон гэдэг нь ч тодорхой бус байгаа юм.
Хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний хэрэгцээг хангах чиг үүрэгтэй яам толгойлж буй Ч.Улаан сайдыг төрийн суудлаар наймаалцаж чаддаг, хүссэнээ шүүрдэг, хулгайлснаа нуудаг, нууснаа илчилдэггүй, өөрөөр хэлбэл хууль бус үйлдлээ хүлээж улайдаггүй хэмээн учир мэдэх бүхэн ярьж байна. Улстөрд, төрийн эрх мэдэлд удаан суухаараа хүний ичиж зовох булчирхай ажиллахаа больчихдог юм уу, эсвэл Ч.Улаан гэх энэ нөхрийн араншинд байдаг хэрэг үү. МАН-аас урваж МАХН руу гүйгээд шанд нь Сангийн сайдаар мялаалгасан. Шинэ эхнэрийн дүү О.Даваасүрэнг Гаалийн байгууллагад шургуулж, Тамгын дарга, ГЕГ-ын даргаар томилуулж чадсан сүйхээтэн. Ер нь Ч.Улаан сайдын ураг төрөл нөлөө бүхий төрийн албадуудад нэгээр тогтохгүй шигж, шимэгчлээд…
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний “Ил захидал”-д өгсөн хариундаа “Намайг гүтгэсэн явдалдаа уучлалт гуй. Уучлалт гуйхгүй бол шүүхэд өгнө” гэсэн юм. Тэгээд намайг бичсэн зүйлдээ холбогдуулан нотлох баримт гаргахыг шаардсан. Би, үнэн юм бичсэнийхээ төлөө уучлалт гуйхгүй. Та өөрийнхөө барьцаанд байгаа шүүхдээ өг гэж өдөр тутмын сонинд ярилцлага өгөөд байгаа. Би, Х.Баттулга Ерөнхийлөгчийн шаардсан дагуу 10 нотлох баримт бэлэн болгож байна. Түүнийхээ эхний хэсэг болгож нэгэн ярилцлагыг нийтэлж байна. Энэ ярилцлагыг ЗТХЯ-нд болсон аймшигт аллагын дараахан талийгаач Т.Гомбосүрэнгийн гэргий У.Өнөрцэцэг “Жамьян гуай танд л ярилцлага өгнө” гэж зүтгэсээр манайд ирж ярилцсан юм. Тэгснээ гэнэт хойшлуулъя, жаахан засъя гэсээр бараг жил…
Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас өнгөрсөн сарын 27-нд тус мужийн Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автсан. Үерийн улмаас зарим нутагт усны түвшин 1.3 метрт хүрч байшин барилга, зам, гүүр усанд автаж, эрчим хүч тасарчээ. Албан ёсны мэдээллээр үерийн улмаас 5 хүн нас барж, 112 хүн эмнэлэгт хүргэгдээд бөгөөд монгол иргэд өртсөн гэсэн мэдээлэл байхгүй аж. Одоогоор үерийн усны түвшин бага буурч байгаа ч энэ сарын 06-07-нд дахин их хэмжээний бороо орох төлөвтэй байгаа тул Эрхүү хот болон үерт автаад байгаа бүс нутагт зорчих иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулав. Их үерийн аюултай циклон хойноос Монгол…
-ЭРХҮҮ МУЖИД УЧИРСАН ШИГ ГАМШИГТ ХАН-УУЛ ДҮҮРЭГ, БАЯНМОНГОЛ, САРУУЛ ХОРООЛЛУУД ӨРТӨХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА- “Залилангийн хэрэгтэн засардаггүй” гэж үг бий… “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваад Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан гэдэг. Түүнийг саатуулагдаж байх хугацаанд анхны эхнэр нь орхиж явсан гэх яриа ч ойр тойрныхны нь дунд байдаг юм. Амьдралд, ажил дээр ч ийнхүү таагүйгээр хөл тавьсан түүнээс үнэн, шударга, сайхан мэдээлэл дуулдаж байсан нь бараг үгүй. Бусдаас газрыг нь булаасан, хуурч мэхлэн байр байшингаа зарсан, барьсан барилга бүр нь асуудалтай гэхчлэн түүнд хаяглагдах хэрэг, гомдол бүрийг жагсаавал дэндүү жин дарсан, тоочиж барамгүй юм бий. Удирдаж…
Үнэт зүйлс ба Баабар, Бат-Үүлийн тухай “Боловсрол төвтэй Улс Төр” нэртэй ТББ байгуулж туулсан замаа, хуримтлуулсан туршлагаа шинэ үеийнхэндээ хэлж, зааж, сургая гэсэн санааг Бат-үүл маань санаачилсан юм. Дуншиж дуншиж өнөөдөр энэ байгууллага мэндэллээ. Бат-Үүл бид хоёр утсаар л ярилцаад байсан болохоос уулзалдаад байсангүй. Энд сууж байгаа ардчиллын анхдагчид болсон эрхэмүүдтэй ч мөн адил уулзалдаад байсангүй. Биднийг үнэт зүйл нэгтгэх ёстой хэмээсээр Бат-Үүл биднийг уулзалдуулж байгаа хэрэг юм. Уулзалдуулахаар барахгүй нийгэм рүү гээ хандсан ажил явуулах эхлэлийг тавьж байна. Би саяхан 461-р ангид АТГ-ын “томилолт”-оор 24 цаг ажиллаад ирсэн. Намайг тэнд байх зуур Бат-Үүл, Баабар гээд олон хүмүүс өөрсдийн байр…
The web site numbering in the operating head continues uninterrupted all over. For illustration, if the textual content of your research paper (like any endnotes) ends on web sit. ) Double-place in between the title and the 1st entry. Start every single entry flush with the still left margin if an entry runs additional than a person line, indent the subsequent line or lines half an inch from the still left margin. If You Want a Custom made School Assignment Creating Support that ultimately Presents Why choose us? Beloved Pieces of paper Producing Support Expert Research Paper Composing Professional services…
“…Эв нэгдэлгүй, фракцуудынх нь зодоон хэрээс хэтэрсэн учраас л АН өнөөдөр УИХ-д сөрөх ч чадваргүй сөрөг хүчин болж хувираад байна. АН-д эвийн цавуу хэрэгтэй болохоос нэгнийхээ шархан дээр нь давс цацаад суудаг хүн хэрэгтэй гэж үү”. Энэ бол хоёр жил зургаан сарын өмнө “Ардын эрх” сонинд АН-ын өнөөдрийн дүр төрхийг зөгнөн бичиж байжээ. Тухайн үед АН-ын даргын сунгаанд тус намын таван лидер өрсөлдөж байсан юм. Өнгөн дээрээ ардчилалтай, шударга өрсөлдөөн мэт харагдавч хэрэг дээрээ АН-ын даргын сунгаа нэгнийгээ харлуулдаг, баалдаг, намнадаг, гүтгэдэг технологи тавхан өрсөлдөгчтэй тэрхүү дотоод сонгууль дээр нь гаарсан билээ. Тиймээс “АН-ын даргын сунгаанд оролцогчид сөрөг хүчнээсээ аваагүй…
