Author: Business Insider

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр нь 06 дугаар сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед тус ангийн байрлалаас оргосон. Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байна. Мөн тухайн этгээдийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгана. С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэл авч байсан этгээд…

Read More

Монголын рок поп ертөнцөд өөрсдийн нэрээ тунхагласан ‘НИКИТОН’ хамтлагийг сонсдоггүй хүн гэж өдгөө үгүй ээ. Тэд фэнүүддээ гэнэтийн бэлэг барьж энэ зуны хамгийн том тэсрэлтийг 25 жилийнхээ ойн баярын тоглолтоор хийхээр зэхсэн юм. Энэ сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд Никитогчуудтай хамтдаа дуулж, улиран одсон он жилүүдээрээ аялаж, уяран догдолж, баясан хөөрч өдрийн 12 цагаас шөнийн 00 цаг хүртэл хамтдаа доргиорой. Никитон хамтлагийн үнэнч фэнүүдэд дуулгахад тус хамтлагийн албаны ёсны фэйсбүүк хуудсыг дагаснаар та бүхэн өдөр болгон зарлагдаж буй уралдааныг ялагч болж гэнэтийн бэлгийн эзэн болох боломжтой шүү. Түүнчлэн удахгүй болох гэж байгаа “‘Никитон-25’ тоглолтдоо очих эсэхээ эвэнтэд нэгдэж мэдэгдээрэй илүү олуулаа цуглаж,…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө тарах шийдвэр гаргахыг хоёр удаа уриалаад буй билээ. Эхний удаад нь УИХ-ын дарга М.Энхболд татгалзсан хариу өгсөн бол хоёр дахид нь УИХ-ын дарга Г.Занданшатар хариу өгөөгүй байгаа. Харин үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын удирддаг Монголын Ардчилсан Холбооны Удирдах Зөвлөл УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүдийг УИХ-ын гишүүнээс татгалзахыг уриалжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь Монголын Ардчилсан Холбооны Дарга, Монголын Жүдр Бөхийн Холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажилладаг юм. Э.Мягмар

Read More

Энэ удаагийн ярилцлагын буландаа бид ХБНГУ-ын Бавари мужид Логистикийн мэргэжилтэнээр ажилладаг Б.Сувд Эрдэнэ хэмээх хөдөлмөрч бүсгүйа урин оролцуулж түүнтэй цөөн хором өрнүүлсэн яриаг хүргэж байна. – Сайн байна уу. Таныг Монгол улсын гуравдагч хөрш болсон ХБНГУ-ын Бавари мужид Логистикийн мэргэжилтэн хийдэг гэж сонссон. Та өөрийгөө юуны өмнө манай уншигчдад танилцуулаач? – Сайн, Сайн байна уу. Намайг Билэгсайханы Сувдэрдэнэ гэдэг. Миний бие одоогоор Финстэрвалдар Тээвэр Логистикийн компанид онцгой албан татвар, Логистикийн мэргэжилтэний албыг хашиж байна. – Таны мэргэжил ажлын онцлогоос хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна Тээвэр, логистикийн салбар бол хүнийг олон талын мэдлэгтэй болгодогоороо илүү давуу талтай. Бид хоол хүнснээс эхлүүлээд,…

Read More

GS Consultancy байгууллагаас тархины саажилттай иргэдийн авьяас чадварыг нийтэд сурталчлан таниулах зорилгоор ‘Уран зураг ба Дижитал технологийн цоморлиг’ үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Уг үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 16 цагаас эхлэх бөгөөд энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэхүү арга хэмжээнд зураач Л.Золбоо, С.Намуунцэцэг нарын уран бүтээлүүдийг компьютер график ашиглан хөдөлгөөнт байдлаар дэлгэн тавих аж. Урьд өмнө нь болж байгаагүй шинэлэг, содон болох ‘Уран зураг ба Дижитал технологийн цоморлиг’ үзэсгэлэнгийн гол зорилго нь; – Тархины саажилттай буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авьяас чадварыг олон нийтэд таниулах- Нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэн, – Хүүхэд залууст үлгэр дуурайлал болох- Уран зургийн үзэсгэлэнгийн салбарыг шинэ шатанд гаргах нөлөө,…

Read More

Сүүлийн үед амьгүй, дутуу төрөлт нэмэгдэх хандлагатай талаар эмч, мэргэжилтнүүд ярих боллоо. Монгол Улсад 2010 оноос жирэмсний хугацааг 22 долоо хоног, ургийн жин 500 гр-аас дээш байхыг дутуу төрөлтөд тооцож ДЭМБ-ын удирдамжийн дагуу бүртгэж эхэлсэн байна. Тухайлбал, жирэмсний 22-37 долоо хоног хүртэлх хугацааг дутуу төрөлт гэдэг аж. Дэлхийд 10 хүүхэд бүрийн нэг нь дутуу төрж байна. Тиймээс энэ талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Дутуу тээлт судлалын тасгийн эрхлэгч Б.Батхишигээс тодруулахад “Ямар шалтгааны улмаас дутуу болон амьгүй төрөх эрсдэлд орсноос хамааран эмчилгээний хувьд харилцан адилгүй байдаг. Дутуу төрөлтөд таван үндсэн шалтгаан байдаг. Нэгдүгээрт, үрэвсэл халдварын шинжтэй эх дутуу төрөх…

Read More

“Монкорд” ХЗХ хоршоо дампуурч, мянга мянган хадгаламж эзэмшигчид хохирсон хэдий ч Санхүүгийн зохицуулах хороо, энэ байгууллагын дарга С.Даваасүрэн хоршооны дампуурлыг чимээ аниргүй өнгөрөөх гарцыг эрэлхийлж сууна. С.Даваасүрэн Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдоод гурван жил өнгөрчээ. Харин өнөөдөр дампуурал нь яригдаж буй Монкорд ХЗХ-ны үйл ажиллагаа 2016 оноос хөндөгдсөн бөгөөд С.Даваасүрэнг ажлаа авсан2016 онд нэг, 2017 онд гурав, 2018 онд 60 хадгаламж эзэшигч иргэн СЗХ-нд хандан “Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагаа нэг л биш, шалгаж өгнө үү гэсэн өргөдлийг өгч байжээ. Гэвч С.Даваасүрэн тэдний өргөдөл гомдлыг огт хэрэгсээгүй байна. Харин ч эсрэгээр ХЗХ үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь сунгаж, өргөдөл өгсөн иргэдийг “Энэ…

Read More

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийн нэг нь концессын гэрээний асуудал байв. Тухайлбал, Засгийн газрын сайд асан Н.Номтойбаяр “МАК” компанидаа 78 тэрбум, С.Бямбацогт “Алтай трест” компанидаа 77 тэрбум, Ж.Мөнхбат “Засагт чандмань майнз” компанидаа 163 тэрбум төгрөгийн концессын эрхийг авсан нь тухайн үедээ нэлээд хурцаар яригдаж, тэднийг сайдын суудлаас огцруулах хэмжээнд очиж байв. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар стратегийн ач холбогдолгүй зарим концессын гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. Цуцлах концессын жагсаалтад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын “автор” бүхий Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын концесс багтсан байна.Концессын эрхийг Ж.Мөнхбат гишүүний эхнэрийн ахын компани гэх “Засагт чандмань майнз” компанид олгосон бөгөөд…

Read More

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд УИХ-ын чуулганыг орхин гарч ирэнгүүтээ хэвлэлийн бага хурал хийж, дөрөвдүгээр сарын 4-нд намынхаа Онц их хурлыг хуралдуулах болсныг зарлаж байв. 60 тэрбум, ЖДҮ, концесс, тендерийн хэрэгт холбогдсон МАНАН бүлэглэл, “Хонгил”-ын шүүхийг өөрчлөхийн өмнөх энэ үйл явдалд АН-ын дарга байж ядталаа бухимдсан нь сонирхол татдаг л юм. Тэрээр энэ үеэр “АН-ын Онц их хурлаар өнөөдөр үүсээд байгаа нийгэм, эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэнэ. Ардчилсан…

Read More

Монгол улсын зөвлөх инженер,“Талх чихэр”ХК-ийн Нарийн боов, чаналгын үйлдвэрийн дарга Л.Наранцэцэг Айлд зочлоход тавгийн идээн дээр нь манай бүтээгдэхүүн байхад чин сэтгэлээсээ байрладаг. Хүнсний үйлдвэрт ажиллана гэдэг хүн хооллож байгаагаас ялгаагүй учраас буянтай ажил гэдэг юм билээ. Таны хувьд одоогийн энэ хүнсний салбартаа хэрхэн холбогдсон бэ? Би гурилан бүтээгдэхүүний салбарт 30 дахь жилээ ажиллаж байна. Эмээ, ээжийн хийсэн боорцог идэж өссөн болохоор гэрийн боорцогтой миний хүүхэд нас салшгүй холбоотой. Тийм ч учраас Монгол уламжлалт гэрийн боорцгийг техник технологийн тусламжтай сайжруулж хүмүүст хүргэж байгаадаа баяртай байдаг. Өдөр бүр хүний идэх дуртай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болохоор хамгийн буянтай ажил ч гэж…

Read More