Author: Business Insider
Улаанбаатар хот одоо л эзэнтэй болж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө ингэж уйгагүй явдаг хотын Захирагч байсныг ер нь санахгүй юм. Татвар төлөгчдийн мөнгөөр лаагаа худалдаж авна уу, луувангаа худалдаж авна уу, лаагаа лууван болгож улсад шахна уу хамаагүй гэсэн сэтгэхүйгээр ажил нь явдаг байсныг хотын мээр олон нийтэд ёстой л илчлэх шиг болжийн. Хотын Захирагчид хавьтахгүй салбар, очихгүй газар ч гэж алга бололтой. Олон нийтийн сүлжээнээс харж байхад ард иргэд ч “Хотын дарга аа, одоо эндэх нөхцөл байдалтай танилцаад, энэ асуудлыг шийдээд өгөөч” гэж их хүссэн байх юм. Өөлсөн хүнд бол С.Амарсайхан дарга “гал тогооны”…
Монголчууд бид дэлгэр зуны наадмаа дэнж хотойтол хийж, Хүй мандлын хөндий, Төв цэнгэлдэхийн торгон ногоон дэвжээгээ тойрон сайхан наадацгаасан. Идэр залуухан аваргатай, эрхий мэргэн харваачаар нь ч шинэ залуу хүн тодорч, газар газрын уяачдын шандсыг нь сойсон хурдан хүлгүүд уясан эзэд, унасан хүүхдээ баясган Төв цэнгэлдэх хүрээлэндээ цолоо дуудуулснаас хойш хагас сарын хугацаа өнгөрөөд байна. Наадам дуусаж, найр хавтгайрсан энэ үед яагаад заавал үүнийг дурдах болов гэж уншигч та гайхаж буй нь лавтай. Жилээс жилд жижгэрч буй Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай орчим өндөр барилгад хүрээлүүлж, цэц сорих ч газаргүй болсныг онцлох гэсэн юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд барилга…
Сэтгүүлч Л.Ганчимэг Зуны дунд сарынЗөөлөн шиврээ борооЗулай нэвт норгожЗүлэг нэвт орно… Шүлэг найрагт хайртай ард олондоо “Сумын заан” хэмээн бүтээлээрээ мөнхрөн хүндлэгдсэн Чимидравдангийн Мягмарсүрэн найрагчид борооны тухай олон дуу, шүлэг бий. Зулай нэвт норгож, зүлэг нэвт орсон зуны сүүлч сарын зөөлөн шиврээ бороотой, “Манан манан Манай гадуур манан, Манан манан Малын хөлөөр манан” гэж Мяагаа найрагчийн шүлэглэсэн шиг манант цэнхэр хангайд яруу найрагчид хөл тавилаа. Замд биднийг Монголын радиогийн ахмад сэтгүүлч, зохиолч Самбуугийн Бараанасан тэргүүтэй Архангай аймгийн зохиолч, яруу найрагчид ар халхын алдарт Цагаан давааны өвөрт тосож уулзах үеэр “Энэ жил бороо хур ер бусын элбэг байгаа. Өндөр-Улаан уул, Өндөр-Улааны…
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Улаанбаатар хот орчимд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Энэ сарын 5-наас эхлэн үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хорооллын хэсэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчоо орчмын авто зам, айлууд, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Уурхайчдын 26 дугаар гудамжаар ус ихээр урсаж айлуудын гэр, хашаа усанд автсан байна. Баянзүрх дүүргийн “И-Март” худалдааны төвийн зүүн талын авто зам, “Баян монгол” хороолол, Дарь-Эхийн дунд буудал, Хан-Уул дүүргийн “Хүннү Молл”, АПУ ХХК, “Гэгээнтэн” хотхоны уулзвар, Сүхбаатар дүүргийн “Соёолж”, 7 буудал, Баянгол…
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Түүхт Халхголын тулалдааны 80 жилийн ойг энэ жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “Шинэ сум” төслийг Халхголд хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халхгол сумыг шинэчлэх төслөө танилцуулж, улмаар ОХУ-ын тал санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд…
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр “Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байна. Түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 22, 23, 27 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нийт 10 цэгээр тавдугаар сарын 15-наас борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс эхлэн нэмж борлуулагчидтэй гэрээ байгуулж ажиллана. Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт…
“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр бүртгэж дууслаа. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар өнөөдөр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ. НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж бүртгэлийг хаасан. Бүртгэлийн явцад хүндрэл гараагүй. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийсэн. Маргааш орон сууцны комисс хуралдана. Сонгон шалгаруулалт нэг долоо хоногийн турш явагдана. Сонгон шалгаруулах комиссын дэргэд хууль хяналтын байгууллага давхар ажиллаж байгаа учраас гадны ямар нэгэн нөлөө орох боломжгүй” гэлээ. Цахим бүртгэлд нийт 35.058 иргэн…
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллын үе буюу өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагт ОРОН НУТГИЙН ДУГААРТАЙ тээврийн хэрэгслийг хотын А, В бүс дэх авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй түр хязгаарлахаар төлөвлөж байна. Та үүнийг дэмжих үү” гэсэн санал асуулга явуулжээ, нийслэлээс. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь зөрчлөө, Ард иргэдийг хот, хөдөөгөөр нь ялгаварлан гадуурхлаа, Тэгвэл хотынхон та нарыг нутагтаа хөл тавиулахгүй дээ гэх зэргээр олон нийтийн сүлжээнийхэн мушгиж тонгороод “гөвж” эхэлжээ. Эрүүл ухаанаар бодоод үзэхэд ийм санал асуулга төдийхөнд тэгж барьц алдан сандраад байх зүйл энд үгүй мэт. Хотынхон ажил алба, хичээл сургууль, цэцэрлэг яслидаа явах гээд ид бужигнадаг 07:00-10:00 цагийн…
Монгол Улсаас гадаадын орнуудад 180 мянган иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 40 мянга гаруй нь оюутан юм. БНХАУ-д хамгийн их буюу 10 мянган оюутан суралцаж байна. Жил бүр Засгийн газрын шугамаар суралцах оюутнуудын сонгон шалгаруулалт болдог. Өөрөөр хэлбэл, тухайн улсын хэлний анхан шатны мэдлэг болон мэргэжлийн чиглэлээр шалгалт авдаг гэсэн үг. Мөн ийм шалгалт өгөөд ОХУ- руу явж суралцсан оюутан олон байдаг байна. Энэ жил гэхэд Унгар улсад 700 орчим оюутан суралцахаар явах аж. Гадаадад суралцаад эх орондоо ирсэн оюутнуудын дунд ажлын байрны асуудал ихэвчлэн яригддаг гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Иймд манай улс Унгар Улсын засгийн гэзартай дээрх асуудлаар сайтар…
Сүүлийн үеийн судалгаагаар Улаанбаатар хотод 420 гаруй мянган автомашин өдөр тутам замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Сар бүр 5000-8000 машин, жил тутам 60-80 мянган автомашин хил гаалиар ямар ч цензургүй орж ирж байгаа нөхцөлд нэн даруй шийдтэй арга хэмжээ авахгүй бол ойрын хугацаанд Улаанбаатар хотын төв хэсэгт тээврийн хэрэгслүүд тэг зогсолт хийх эрсдэл нүүрлээд буйг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдэгдээд буй. Автомашинуудыг улсын дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулж, зөвшөөрөлгүй газарт машинаа байрлуулбал дугуйг нь түгжиж, зорчих хэсгийн нэг эгнээг нийтийн тээвэрт зориулан чөлөөлж өгч, замаа өргөсгөн, гүүрэн гарц барих зэргээр 2012 оноос хойш төрөл бүрийн арга…
