Author: Business Insider

УИХ-ын нэр бүхий 64 гишүүн 2019 оны 6 сарын 6-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан билээ. Улмаар УИХ уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өчигдрөөс (2019.06.25)-өөс эхлүүлээд байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн энгийн хувилбарт Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой өөрчлөлт байгаа нь : “30.2.Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн хэсэг юм. Ингэхдээ уг заалт…

Read More

Энхсайханыг хууль бусаар цагдан хорьсон хэрэг явдлын цаана маш ноцтой хэд хэдэн асуудал бий. АТГ цагаандаа гарчээ! Огт үйлдэгдээгүй үйлдлийг гэмт хэрэг гэв. Болоогүй явдлыг болсон мэтээр “шааж” гэмт хэрэг болгочхов. Тэгээд мөнөөх “гэмт хэрэг”-тээ холбогдуулан иргэнээ эг маггүй гүтгээд шууд цагдан хорьчхов. Хамгийн хошин шог нь “галзуу, солиотой” байж мэдэх боловч хувийн атгаг сонирхолдоо хөтлөгдсөн хүний матаасыг “гэрчийн мэдүүлэг” хэмээн үзээд, түүнээсээ “хар” аваад шүү! Энхсайхан журамт иргэний ёсоор хуулиа ягштал сахин байсаар баривчлагдсан даа. Өмнө нь мань эр АТГ-аас дуудангуут Шведээс нисэж ирээд л, ирчхээд дуудсан цаг тухай бүр гүйхээрээ очоод л, “хуулийн байгууллагад шалгах ёстой зүйл байгаа…

Read More

Саяхан МАН-ын шинэчлэгч залуучууд Оюу толгойн луйврын гэрээ болон авилгын асуудалд холбогдон шалгагдаж байгаа МАН-ын хүндэт дарга, ноён Ерөнхий Сайд асан С.Баяртай нүүр тулан уулзаж, одоо та энэ намаас бушуухан явж үз, танаас болж манай нам баларч, сүйрч нэр хүнд нь уналаа. Та одоо зам мөрөө хөө гэх аясын сүрхий үг хэлэхэд өөдөөс нь хэн энэ намыг ийм олон суудалтай болгосон юм бэ, хэн энэ намыг ийм баян санхүүтэй болгосон юм бэ, хэн энэ намыг ийм шилэн ордонтой болгосон юм бэ, хэн та нарыг ийм юм ярьж орж ирэх болгосон юм, мөнгө төгрөг мэдэхгүй, мисс байтугай хүүхэн мэдэхгүй ногоон нялзрай…

Read More

Ахлах ангийн сурагчид та бүхнийг Япон улсад болох “АЗИЙН ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН КИНО НААДАМ”-д оролцохыг урьж байна. Бүтээлийг 2019 оны 08-р сарын 28 хүртэл хүлээж авна. Хаяг: СУИС-ийн хичээлийн IV байр, Радио Телевиз Медиа Урлагийн сургууль Харилцах утас: 99142628, 99800014

Read More

Монголын рок поп ертөнцийн түүхэнд хүчирхэгээр нэрээ тамгалж яваа “Никитон”-чууд 25 жилийнхээ ойн баярыг тэмдэглэж, нижгэр төрсөн өдрөө тэмдэглэхэд ердөө 4-хөн хоног үлдлээ. “Никитон”-чууд 25 жилийн ойн баяртаа зориулан өөрсдийнхөө бодит амьдралаа харуулахаар хамтдаа амьдарч байгаа билээ. Боловсрол суваг телевизийн уран бүтээлчид тус хамтлагийнханы амьдралыг үзэгчдэд хүргэж буй. Уншигч та бүхэндээ уг реалити шоуг Youtube хуудаснаа байршсаны дараа толилуулж байгаа. Дашрамт дуулгахад, Таксын үнэ VIP тасалбар 100 мянган бол энгийн нь 10 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Тасалбар борлуулах цэг: Ticket.mn 1900-1800 болон Shoppy.mn сайтаар захиалах боломжтой. -Улсын их дэлгүүр үүдэнд-3,4-р хороололын Номин их дэлгүүр үүдэнд-Дүнжингарав худалдааны төвийн үүдэнд-Нарантуул ОУХТөвд-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус худалдаалж…

Read More

Элэгний дутагдал буюу элгэний ком гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, Спортын мастер О.Дөлгөөнд туслах хандивын аян үргэлжилсээр байна. Тус аянд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ажилчид, сагсан бөмбөгийн тамирчид, цагдаагийн албан хаагчид, урлаг соёлынхон нэгдэж, хандивын тоглолт зохион байгуулж буй. Тэгвэл Никитон хамтлагийнхан “Мөнгөтэй зочин” нэвтүүлэгт оролцон 900 мянган төгрөг хожсон бөгөөд нийт 2 сая төгрөг болгож О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандивлажээ. Уншигч та бүхэн ч гэсэн О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсвэл, Candy: 99696974 дугаарт хандиваа илгээх (555 дугаарт 99696974 илгээх candy) болон Хаан банк 5721081225 Хүлээн авагч: Л.Очбадрах Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/ холбогдож…

Read More

Хар тамхины хэргээр Германы цагдаа нарт баригдсан дипломат албаны хоёр нөхрийн дуулианаар улс төрийн хүрээллийнхний дунд танай хар тамхичин, манай хар тамхичид гэх янзтай бас нэг хөгийн хэрүүл өрнөж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан дипломатуудын хар тамхины хэргийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эхлүүлсэн хэмээн мэдэгдлээ. Түүний хэлснээр бол Ц.Элбэгдорж нь хар тамхины бүлэглэлтэй холбоотой байжээ. Тэгтэл бас зарим хэвлэл, цахим хуудсуудаар Германы шоронд хоригдож буй Туркийн Станбул дахь дэд консул асан Б.Баттүшиг болон түүний ойрын хүмүүсийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “тавиулууд” хэмээн бичиж байна. Тухайлбал, Б.Баттүшигийн төрсөн дүү Б.Баттуяа, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, түүний нөхөр …

Read More

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга “Сахал” хэмээх хочит Д.Эрдэнэбилэгийг АТГ, ЦЕГ-ийн хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбогдуулан шалгаж буй билээ. Түүнийг Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал О.Орхон, “Монголын зэс” компаний удирдлага Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарын хамт “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн гэмт хэргийн яллагдагчаар татан, улмаар 5 сарын 28-нд цагдан хорьсон юм. Харин өчигдөр Баянзүрх , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх хуралдан, Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга…

Read More

-7-хон настай балчир охиныг ОХУ-ын иргэн хэмээн аавтай нь уулзуулалгүй хорьсоор байгаад хил давуулах нь- Увс аймгийн иргэн, “Аянгат тэнгэр” ХХК-ийн захирал Д.Баянмөнх 7-хон настай балчир үрээ Оросын талд алдахдаа хүрч, аргаа барахдаа Зариг.мн сайтын редакцид ханджээ. Сайтын зүгээс иргэн Д.Баянмөнхөөс дэлгэрэнгүй ярилцлага авч, улмаар холбогдох албаныхнаас ч тодруулга авч, олон түмэнд дуулгасаар байгаа аж. Д.Баянмөнхийн Зариг.мн-д өгсөн ярилцлагаас үзвэл тэрбээр ОХУ-ын иргэн тува эмэгтэйтэй хамтран амьдарч байгаад Монгол руугаа буцан ирж, улмаар эргээд ОХУ-руу орох гэхэд нь хар тамга дарагдан виза нь гараагүй бололтой. Удаан хөөцөлдөж, хүлээсний эцэст дахин хил давах боломж олдон бүсгүйдээ очиход тэр нь бусдын гарт…

Read More

Оюутолгойн гэрээг би эхнээс нь л шүүмжилж, эсэргүүцэж байлаа. Бүр Засгийн газар гэрээ хийхээс ч өмнө Монголыг дааж давшгүй өрөнд оруулах, бүтэл муутай, эцэст нь бидний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлэх бололцоо гэж горьдож байгаа гуравдахь хөршийн хөрөнгө оруулалт биш, харин ч хөршөөсөө хамаарах хамаарлыг улам бэхжүүлэх хортой гэрээ болох нь гэж шүүмжилсэн, анхааруулсан өгүүлэл бичиж байсан. Архиваа ухаж үзвэл Оюутолгойн тухай нийтдээ зургаа долоон өгүүлэл бичиж “Өдрийн сонин” болон сайтууд дээр гаргасан байх юм. “Оюутолгой”. (2008.9.14), “Оюутолгой жинхэнэ эзэндээ зарагдлаа”. (2009.7.18), “Барон Робэрт (2010.2.1), “Оюутолгойн гэрээ тун тааруу болсон”, (2011.5.16), “Уул уурхайн ноолууран бодлого”. (2013.10.20)”, “Оюутолгой мөд сэхэхгүй”, (2015.2.15),…

Read More