Author: Business Insider

Хотыг хот шиг хөгжүүлэхийн тулд Үндсэн хуульдаа статусыг нь хуульчилж өгөх ёстой Нийтлэгч: Б.Энхжаргал Зуны улс төрийн гол сэдэв болсон үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд яригдаж буй асуудлуудын гадна хотын асуудал орхигдох нь. Орчин үеийн эдийн засгийн мотор гэж хэлж болох хотын хөгжлийг эцэг хуулийн өөрчлөлтөөр хэрхэн хангах тухай үнэндээ нийслэлээс сонгогдсон гишүүд нь ч ярихгүй байна. Монгол Улсын хүн амын тал нь шахуу байнгын төвлөрөн суудаг, зарим дүүрэг нь зүүн бүсийн аймгуудыг нийлүүлснээс ч олон иргэдтэй, ДНБ-ий 70 орчим хувийг бий болгодог нийслэл хотын хөгжлийг үндсэн хууль нь өөрөө боомилчихсон, хуулийн тодорхой бус зохицуулалттай байгааг хотын хөгжлийн өнөөгийн байдал…

Read More

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Орон сууцны тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, тээвэрчдийн гудамжны хойно, давхрын 17,18,20-р байрны төсөл хэрэгжүүлж буй “Тэргүүн чансаа” ХХК болон тус байршилд 13,14,15,16-р байрны төсөл хэрэгжүүлэгч “Алтан Трейд” ХХК-ны барилгын ажил дуусах шатандаа орж, улсын комисст ирэх есдүгээр сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Барилгын компаниудын удирдлагуудын зүгээс хотын даргад хандаж, дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгож өгөхийг хүссэн юм. Мөн барилгад ашиглагддаг том оврын автомашинууд өглөө 07.00 цагаас оройн 21.00…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн авлаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталлаа. Энэ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газар өргөтгөн нийт 896540,37 га газрын байгалийн нөөцийн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болж байна. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны 91 дүгээр “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болголоо. Улсын тусгай хамгаалалтад…

Read More

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд наймдугаар сарын 15-наас эхлэн гурван бүсчлэлд хуваах талаар нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан уг зохион байгуулалтыг маргаашаас эхлүүлэх эсэх талаар нийслэлийн ЗХТЗИ-ийн газрын мэргэжилтэн Г.Саруулаас тодрууллаа. Тэрбээр “Бид уг асуудлаар зургаадугаар сарын 27-нд эхний санал асуулгыг иргэдийн дунд явуулсан. 25 орчим веб сайтад линк байршуулсан. Үүний үр дүнд 3,761 санал өгсний 55 хувь нь дэмжиж, 40 орчим хувь дэмжихгүй, 2-3 хувь нь мэдэхгүй гэж хариулсан. Зураг. Санал асуулга  Энэ үр дүнг наймдугаар сарын 2-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, дахин хэд хэдэн санал асуулга явуулах үүрэг даалгавар авсан.…

Read More

Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, эрсдэлээс урдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 15-наас эхлэх тарваган тахлаас урдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж: Он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газар 2293 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага авч ажилласан. 900 гаруй иргэний амь насыг аварч, иргэдийн 27 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан. Түүнчлэн усны осол, үерийн аюулаас урдчилан сэргийлэх арга хэмжээний…

Read More

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар болон Турбогенератор №4-ийн хүчин чадлыг 20Мвт-аар нэмэгдүүлэх төслийн ажлын явцтай өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар танилцлаа. Ерөнхий сайдыг “ДЦС-4” ТӨХК-ны удирдлагууд болон ажилчид угтан авч, станцынхаа үйл ажиллагааг танилцуулсан юм. “Өвлийн ид ачааллын 12, 01 дүгээр сард долоон ширхэг зуух, долоон турбинтэй ажиллахаар төлөвлөж байна. Хэрэглээний өсөлтөөс хамаарч богино хугацаанд найман зуух, долоон турбинтэй ажиллах боломжтой. Үүний тулд ТА№1-ийн төслийн ажлыг ирэх 11 сард дуусгаж ашиглалтад оруулах…

Read More

Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, төсөл хөтөлбөрийн явц байдалтай өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс танилцлаа. Ерөнхий сайдаар ахлуулсан албаны төлөөлөл эхлээд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, их засвар болон хөрөнгө оруулалтын ажлыг шалгасан юм. “2019 оны зун дулааны шугамд хийгдэх их засвар, шинэчлэлийн ажлын графикийг эх үүсвэрүүд, нийслэлийн Авто замын газар, ОСНААУГ-ын хийгдэх ажлуудтай уялдуулан Эрчим хүчний яам, нийслэлийн Засаг даргын орлогч, “ДҮТ” ХХК, ОСНААУГ-тай хамтран баталсан. Улаанбаатар хотын дулааны төв шугамд нийт 12 зогсолт…

Read More

Нийслэлийн Байгаль орчны газраас хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор “Зуслан” нэртэй аппликэйшнийг ашиглаж эхэллээ. Уг аппликэйшнийг Андройд, iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжид “Зуслан” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн суулгахад болох юм. “Мэдээ, мэдээлэл” цэснээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг авч болох бол “Санал гомдол” цэсэд 3 хүртэл гэрэл зургийг хавсарган хүрээлэн буй орчны эсрэг хууль, журам зөрчсөн үйлдлийн талаарх мэдээлэл, санал, гомдлыг ирүүлэх боломжтой юм байна. Таны ирүүлсэн мэдээлэл тус газрын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал шалгаж нягтлан, авсан арга хэмжээний талаар…

Read More