Author: Business Insider
Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд есөн дүүргийн 234 цэцэрлэгт 18 мянга гаруй хүүхэд шинээр элсэнэ. Үүнээс 11 мянга гаруй нь 2017 онд төрсөн хоёр настай хүүхэд байх юм. Цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем tsetserleg.ulaanbaatar.mn долоодугаар сарын 22-ны 09:00 цагт нээгдэнэ. Эцэг, эхчүүд системд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад албан ёсны хаяг, харьяалагдах цэцэрлэгийн мэдээлэл зэрэг харагдана. Хоёр настнуудыг бүх цэцэрлэг бүртгэх бол 3-5 настай хүүхдийг харьяа цэцэрлэгт нь хяналтын тоо бий эсэхээс хамаарч бүртгэх юм. Бүртгэл наймдугаар сарын 22-ны 23:59 цагийг дуустал үргэлжилж, дараа өдрийнх нь 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утсанд хариу зурвас илгээгдэх юм. Шинээр болон өмнөх хичээлийн…
Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, УГЗ, Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд, хөгжмийн урлагт хайртай Монгол хүн бүрт хүнд гарз тохиогоод байна. Ерөнхий сайдын захирамжаар суут хүмүүнтэй салах ёс гүйцэтгэх ажлыг зохион байгуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсээс бүрдсэн комисс гарган ажилласан юм. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 04.30-05.30 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт суут хөгжмийн зохиолчийг сүүлчийн замд нь үдэх ёслол боллоо. Нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд…
Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу өнгөрсөн сард Хот тохижилтын газарт зам талбай угаах, шүүрдэх, хогийг соруулах зэрэг олон үйлдэлт 20 бага оврын авто техник гардуулан өгсөн. Тэгвэл өнөөдөр мөн агаар чийгшүүлэх, авто замыг өндөр даралтын усаар угаах зориулалт бүхий хоёр авто машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэдийн амьдрах орчиныг сайжруулахын тулд нийслэлээс олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Хот тохижилтын газарт өмнө нь бид гудамж талбайг цэвэрлэх шүүрдэх үйлчилгээтэй бага оврын төхөөрөмжүүдийг шийдвэрлэн өгч ажилд оруулсан. Энэ нь зам талбайн үйлчлэгчдийн ажлын ачааллыг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлсэн. Нийслэл хот…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Украйн Улсын “Энергоэксперт” компанийн ерөнхий захирал Иващенко Евген, “Теплонэнерго” компанийн захирал Римаренко Олег Владимирович нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Монтеплон ХХК-ийн захирал О.Хүрэлбаатар, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар байлцав. Монтеплон ХХК нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дулаан хуримтлууртай теплон цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр Украйн Улсын “Энергоэксперт” болон “Теплоэнерго” компаниудтай хамтран ажиллаж байгаа аж. Монтеплон ХХК-ийн захирал О.Хүрэлбаатар “Энэ төсөл нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй хотын алслагдсан дүүргүүдийн цэцэрлэг, сургууль зэрэг нийгмийн барилга байгууламжид цахилгаан…
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ёслолын дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн гурван өндөрлөгийн хамт сурын талбай болон шагайн асарт зочилж, наадамчин олонтой мэндчилэв. Түүнчлэн МҮОНРТ-ийн шууд эфирээр дамжуулан наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “Улс орны хөгжлийн зүтгүүр болсон Улаанбаатар хотынхоо нийт иргэд, оршин суугчиддаа Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье. Жаргалтайн дэлгэр Монгол оронд минь нар, хур тэгширсэн сайхан зун болж байна. Урин дулааны улиралд их хотын бүтээн байгуулалтын ажил улам эрчимтэй өрнөдөг билээ. Энэ жилийн хувьд…
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ НЭЭЖ: Монголчууд аа, Дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатнууд аа, Та бүхэнд Монгол түмний их цэнгэл – Үндэсний баяр наадмын дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье. Өнөө жил Монголын Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 30 жилийн…
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч Бадам-Очирын Пунсалдулам анх байт харвааны нум барьж, үндэсний сурын спорттой танилцсан гэнэ. Түүнээс ердөө 13 жилийн дараа төрийнхөө наадамд түрүүлж, улсын мэргэн болно чинээ охин төсөөлөөгүй биз ээ. Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын төрөлд түрүүлсэн улсын шинэ залуу мэргэн Б.Пунсалдуламтай ярилцлаа. -Өвөрхангай аймгийнхаа наадамд оролцсон гэсэн. Төрийн наадамдаа түрүүлсэн, улсын мэргэн бүсгүйг нутгийн зон олон нь хэрхэн хүлээж авав? -Өвөрхангай аймгийн маань наадам сайхан боллоо. Улсын хошой мэргэн нэг, улсын мэргэн хоёр, спортын мастер, дэд мастерууд оролцсон…
“Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал” төслийн менежментийг Монгол Улсын “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ХХК, Японы Улсын “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” компанид шилжүүллээ. Менежментийг шилжүүлэх ёслолын үеэр талууд “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй, 15 жилийн хугацаатай концессын гэрээнд гарын үсэг зурлаа. Концесс эзэмшигчид 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр үлдсэн ажлаа бүрэн дуусгаж нисэх буудлыг ашиглалтад оруулах юм. Япон Улсын менежмент, үйлчилгээний соёл шинэ нисэх онгоцны буудалд нэвтэрч, нислэгийн болон зорчигчдын тоо нэмэгдэн, аялал жуулчлал хөгжиж энэ хэрээр нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол…
Улсын начин Б.Адъяахүүг бөхийн хорхойтнууд андахгүй. Уран хурц барилдаанаараа нэгэн үе үзэгч олноо баясгаж явсан тэрбээр эдүгээ үндэсний бөхийнхөө залгамж хойчийг бэлтгэж, олон сайхан шавь төрүүлээд буй. Өнөө жилийн Улсын наадамд гэхэд л түүний гарын шавь нар болоод бэлтгэл хийлгэсэн бөхчүүдээс аварга, арслан, заан тус бүр нэг, харцага хоёр, начин дөрөв төрөөд байгаа юм. Б.Адъяахүү начинтай ярилцахаар наадмын дараахан “Аварга” дээд сургуульд очиход тэрбээр Өмнөговь аймгийн харьяат бөх Д.Алтансүх хэмээх шавьтайгаа бэлтгэж хийж байлаа. -Та сайхан наадав уу. Энэ жил Улсын наадамд таны хэдэн шавь зодоглов? -Сайхан наадлаа. Энэ жилийн Улсын баяр наадамд миний яг хэдэн шавь зодоглосныг тоолж үзсэнгүй.…
Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн долоодугаар сард л гэхэд энэ жил 100 мянган жуулчин ирнэ гэсэн таамаглал байна. Долоодугаар сарын гол үйл ажиллагаа болох Монгол түмний их баяр наадмыг үзэж сонирхохоор зорин ирдэг жуулчдад наадмын билетийн хүртээмж хангалттай биш байдаг. Тиймээс энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран зөвхөн жуулчдад зориулсан “Naadam Night” үйл ажиллагааг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол түмний наадмын нээлтийг Англи хэл дээр одот тэнгэрийн дор үзэх боломжийг жуулчдад олгож байгаа бөгөөд Монголчуудын ёс…
