Author: Business Insider
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийн нэг нь концессын гэрээний асуудал байв. Тухайлбал, Засгийн газрын сайд асан Н.Номтойбаяр “МАК” компанидаа 78 тэрбум, С.Бямбацогт “Алтай трест” компанидаа 77 тэрбум, Ж.Мөнхбат “Засагт чандмань майнз” компанидаа 163 тэрбум төгрөгийн концессын эрхийг авсан нь тухайн үедээ нэлээд хурцаар яригдаж, тэднийг сайдын суудлаас огцруулах хэмжээнд очиж байв. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар стратегийн ач холбогдолгүй зарим концессын гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. Цуцлах концессын жагсаалтад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын “автор” бүхий Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын концесс багтсан байна.Концессын эрхийг Ж.Мөнхбат гишүүний эхнэрийн ахын компани гэх “Засагт чандмань майнз” компанид олгосон бөгөөд…
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд УИХ-ын чуулганыг орхин гарч ирэнгүүтээ хэвлэлийн бага хурал хийж, дөрөвдүгээр сарын 4-нд намынхаа Онц их хурлыг хуралдуулах болсныг зарлаж байв. 60 тэрбум, ЖДҮ, концесс, тендерийн хэрэгт холбогдсон МАНАН бүлэглэл, “Хонгил”-ын шүүхийг өөрчлөхийн өмнөх энэ үйл явдалд АН-ын дарга байж ядталаа бухимдсан нь сонирхол татдаг л юм. Тэрээр энэ үеэр “АН-ын Онц их хурлаар өнөөдөр үүсээд байгаа нийгэм, эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэнэ. Ардчилсан…
Монгол улсын зөвлөх инженер,“Талх чихэр”ХК-ийн Нарийн боов, чаналгын үйлдвэрийн дарга Л.Наранцэцэг Айлд зочлоход тавгийн идээн дээр нь манай бүтээгдэхүүн байхад чин сэтгэлээсээ байрладаг. Хүнсний үйлдвэрт ажиллана гэдэг хүн хооллож байгаагаас ялгаагүй учраас буянтай ажил гэдэг юм билээ. Таны хувьд одоогийн энэ хүнсний салбартаа хэрхэн холбогдсон бэ? Би гурилан бүтээгдэхүүний салбарт 30 дахь жилээ ажиллаж байна. Эмээ, ээжийн хийсэн боорцог идэж өссөн болохоор гэрийн боорцогтой миний хүүхэд нас салшгүй холбоотой. Тийм ч учраас Монгол уламжлалт гэрийн боорцгийг техник технологийн тусламжтай сайжруулж хүмүүст хүргэж байгаадаа баяртай байдаг. Өдөр бүр хүний идэх дуртай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болохоор хамгийн буянтай ажил ч гэж…
Үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” ХК, “Милл хаус” ХХК-ийн хамтарсан нэрийн барааны цэг Булган аймгийн төв дээр байрлах Ханжаргалант худалдааны төв болон Дархан хотын Дархан плаза худалдааны төвийн дэргэд нээгдэхээр болжээ. 6 дугаар сарын 24-нд нээлтээ хийх тус нэрийн барааны цэгүүдээр “Талх чихэр”ХК-ийн талх, нарийн боов, жигнэмэгэн бүтээгдэхүүн худалдаалагдах бол “Милл хаус” гурил тэжээлийн үйлдвэрийн нүүдэл гоймон, атар гурил үйлдвэрийн үнээр борлуулагдах юм байна. Үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” ХК-ийн нэрийн барааны цэг 2013 онд Дархан, 2014 онд Эрдэнэт хотод тус тус борлуулалтын салбарыг нээж байсан. Одоогоор Эрдэнэт хотын Ачит холдинг, Зах маркет худалдааны төв дотор болон Дархан хотын Экспресс авто…
“Никитон” хамтлаг 25 нас хүрчээ. Энэ жил тэд ойн баяраа нижгэр тэмдэглэхээр хэдийнээ төлөвлөгөөгөө гарсан талаараа мэдээлж байсан билээ. 25 жилийнхээ ойн баярын хүрээнд “Никитон”-чууд өнгөрсөн сард 100 модыг Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд тарьсан юм. 14 настайдаа “Янаг цэцэг” дууг зохиож байсан МУГЗ ая зохиогч, гоцлол дуучин Б.Батчулуун хөгжим бүжгийн найз нартайгаа хамтран хамтлаг байгуулснаас хойш “Хос хунгийн дууль”, “Цамцаа тайл”, “Ялгуун”, “Нандин шүтээн”, “Үүлэн үст”, “Чи минийх” зэрэг зургаан цомгийг өлгийдөн авчээ. Тэдний бүтээсэн дуу болгон нь хит болж, үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй. “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолт энэ сарын 29-нд төв цэнгэлдэх хүрээлэнд 12…
Монголын рок поп ертөнцийн түүхэнд хүчирхэгээр нэрээ тамгалж яваа ‘Никитон’-чууд зургадугаар сарын 29-нд төв цэнгэлдэх хүрээлэнд 25 жиzлийнхээ ойн баярыг тэмдэглэхээр товоо зарлаад байгаа билээ. Тус хамтлагт ая зохиогч МУУГЗ Б.Батчулуун, даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбат, гоцлол гитарчин СТА Д.Өлзий-Орших, аргил гитарчин, саксофонч Ц.Цогтбаяр, залуу бөмбөрчин Н.Билгүүн нарыг ‘НИКИТОН’ хамтлагийнхан гэдгийг залуус андахгүй ээ. Тэгвэл уг хамтлагийнхан 25 жилийн ойн баяртаа зориулан өөрсдийнхөө бодит амьдралыг харуулсан реалити шоу хийхээр цугтаа амьдарч буй. Тэдний телевизийн реалити шоуг фэнүүд нь тэсэн ядан хүлээж байна. ‘Никитон 25’ тоглолт Монголын рок поп ертөнцийн түүхэнд болж байгаагүй олон цаг үргэлжилсэн урт тоглолт болно гэдгийг хамтлагийнхан…
Түүний дүр төрх, дуу хоолой хэн бүхний зүрхэнд хадгалагдаж байдаг. Харин дуу нь эгшиглэж эхлэхэд л биеэр минь ямар нэгэн хорхой гүйх шиг болж өөрийн эрхгүй хөл дээрээ үсэрмээр болдог. Рок попын урсгалд ардын хөгжмийн ритм, уртын дууны шуранхай, айзам, нугалааг анх удаа шигтгэж өгсөн нэгэн гэж өөрийгөө ам бардам хэлж байлаа. Энэ бол “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах юм. “Хар сарнай” хамтлагийг 1992 онд үүсгэн байгуулсан бөгөөд “Бүтээнэ сөнөөнө” цомог нь хамгийн их борлуулалттай анхны цомог байснаараа түүхэнд бичигджээ. Рок попын ертөнцөд анхдагчуудын нэг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай ярилцсан юм. Түүнийг сүүлийн үеийн уран бүтээл болоод шинэхэн гарах…
Ард иргэдийн амь, эд хөрөнгийг аюулаас авардаг хүмүүс бол гал сөнөөгчид. Дүрэлзэн асаж буй гал руу хүн болгон орж чадахгүй. Тиймээс энэ мэргэжил хувь хүнээс тэсвэр тэвчээр, хүч чадал, зориг шаарддаг. Авхаалж самбаатай байхын зэрэгцээ сэтгэл зүйн хувьд ч хүчтэй байхыг шаарддаг энэ мэргэжлийг эмэгтэй хүн эзэмшсэнийг сонсоод гайхаж бас бахархсан. Зүгээр ч нэг гал сөнөөгч бус эрчүүдийг ахалж, үүрэг, тушаал өгдөг анхны эмэгтэй дарга өдгөө 24 настай. НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Б.Үүрийнтуяатай ярилцлаа. -Гал сөнөөгч аюултай мэргэжлийн нэг. Эрчүүд хүртэл зүрхшээдэг. Энэ мэргэжлийг яагаад сонгох болов? -Өвөө минь 2009 онд ахмадын баяраар…
Төрөөс төрсөн тэрбумтан гэж хэн бэ. Үүний хариултыг олоход ядах юмгүй л дээ. Гэхдээ төрөөс төрсөн тэрбумтнууд маш хүчтэй байдгаас хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс төдийлэн шүүмжлэл хүлээж, “халдлага”-д өртөөд байдаггүй юм. Харин амралгүй ажиллаж, унталгүй сэтгэж амжилтад хүрсэн хэдэн бизнесмэнээ бол манайхан тал талаас нь хэмлэж, зоригийг нь мохоож, зүрхийг нь үхүүлчихсэн дээ. Тиймээс хэн нь мөнчгөрөөрөө өндийсөн, хэн нь төрөөс боссон бэ гэдгийг ялгаж салгах учиртай юм. Бид энэ удаад УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан, өөрөөр хэлбэл, насаараа шахам төрд ажилласан Т.Бадамжунайнхны үүсгэн байгуулсан компаниудын нэр, усыг олж авснаа хүргэж байна.…
-Та, өөрийгөө болон хамсаатнаа, гадаадад эрэн сурвалжлагдаж байсан нөхдөө онц ноцтой гэмт үйлдлээс хэрэгсэхгүй болгосон хэдэн шүүгч, прокуроруудын барьцаанд хэдий болтол хүлэгдэх юм бэ?- -Хүндэт Ерөнхийлөгч таны амар амгаланг айлтгая. Та “Би Ерөнхийлөгч болвол Монголд шударга ёсыг тогтооно. Онц ноцтой хэргүүдийг илрүүлж арга хэмжээ авахуулна” гээд хот, хөдөөгүй харайлгаж явснаас чинь хойш хоёр жил өнгөрлөө. Өөрөөр хэлбэл таны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа талдаа орж. Таны амлалтаас нэг нь ч биелсэнгүй, та зүгээр л хориг тавьдаг, одон тараадаг хүн болсон байна. Та, шалгарсан сайндаа, ард нийтийн хайр хүндэтгэлийг хүлээж Ерөнхийлөгчид сонгогдоогүй юм шүү. Аливаа хүнд аз, эз хоёр байдгийн аз нь танд…
