Author: Business Insider

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хоол үйлдвэрлэл, зочид буудал, зоогийн газрын шилдэг мэргэжилтэн, БНСУ-ын сайдын шагналт, Бусаны Их Сургуулийн доктор профессор ноён Жу Хан Ён Монгол улсад айлчлах гэж байна. Тэрбээр хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагаа, амт чанарыг сайжруулах, эрүүл ахуйн стандарт хүнсний аюулгүй байдлыг олон улс, дэлхийн жишигт хүргэх зорилготойгоор онол болон практик сургалтыг мэргэжлийн тогооч нарт заах, мөн даяарчилагдаж буй энэ цаг үед хэрэглэж байгаа хоол хүнснээсээ хамаарч эрүүл, урт удаан наслах боломжийн талаарх үнэтэй зөвлөмжөө өгөхөөр манай улсаас зөвхөн “ЮНА” рестораныг сонгон 06 дугаар сарын 18-ны өдрөөс 25-ныг хүртэл өдрүүдэд сургалт зохион байгуулах гэж байна. Ноён Жу Хан Ён…

Read More

Уран бүтээлээрээ залуусын зүрх сэтгэлийг огшоож, байлдан дагуулж чаддаг дуучдын нэг бол “Хар сарнай”-гийн МУСТА С.С. Амармандах буюу Амараа. Тэрбээр хоёр хоногийн өмнө “Сэрүүн булаг” дууныхаа шинэ клипийг цацлаа. “Сэрүүн булаг” дууг О.Цагаанзамаас албан ёсны зөвшөөрлийг авч өөрийн жанртаа оруулан дуулан, клипжүүлжээ. Тун удахгүй тэд хамтарсан шинэ уран бүтээлээ хийхээр төлөвлөсөн гэнэ шүү. Шинэхэн клипээ “Имиж” студи бүтээсэн бол “Нью стар” студид хоолойгоо бичүүлсэн байна. Энэхүү клипийг Тулгар төрийн 2228, Их монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулан бүтээжээ. Түүний шинэ клип олон нийтээс өндөр үнэлгээг аваад байна. Тухайлбал, фэйсбүүк хуудсаар нь дамжуулан 74 мянган хүн үзсэн бөгөөд youtube сувгаар 270 гаруй үзэгч үзжээ. Мөн 2 мянган хүнд ихээхэн таалагдсан үнэлгээг авч, 1 мянга гаруй фэйсбүүк…

Read More

Сүхбаатар дүүрэг, III хороо, V хороолол, Сөүлийн гудамж, 13 дугаар байр Насаараа төрд ажилласан улстөрчид өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр хэдэн зуун орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй болчихсон байдаг. Үүнийгээ хэрхэн ямар санхүүжилтээр худалдаж авсан бэ гэдгээ албаныханд тайлбарлаж чаддаггүй. Энэ байдал нь энгийн нэг үзэгдэл болсны жишээ нь нэгэн эрхэм “Бичиг цаасны хуучин архиваа цэгцэлж байгаад орон сууцны хоёр ч гэрчилгээ олдог юм байна. Хоёр орон сууцыг нэр дээрээ шилжүүлэн гэрчилгээг нь авчихаад ширээнийхээ нүдэнд хийгээд ор тас мартчихсан байдаг юм даа” гэж бусдад хуучилсан талаар хүмүүс инээд наргиан болгож ярьдаг. Энэ ч утгаараа АТГ-аас хөрөнгө орлогын…

Read More

Өнгөрсөн хоногуудад болж өнгөрсөн үйл явдлууд У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага хэр байгааг харуулав. ЖДҮ-ээр жинтэйхэн баалуулж “дэнжигнэж” байсан Засгийн газраа Ерөнхий сайд шударга ёс, хариуцлага, ард түмэн, амь нас гэх мэт том том үгээр аварч гарсан. Хариуцлагын сэлмээ сэтгэлд гялалзуулсан тэрбээр нүдэнд харагдах хариуцлагатай өөрчлөлтийг хийсэн нь тун цөөхөн. Тиймдээ ч түүний Засгийн газар салбар бүртээ асуудал тарьж ард түмний хийгээд улс орныхоо нэрийг харлуулж шүүмжлэл дагууллаа. Хамгийн сүүлийн жишээг дурдвал эх орноо төлөөлөн гадаад улсуудад сууж буй дипломат албаныханы хар тамхи хил давуулж байгаад баригдсан хэрэг гарсан. Энэхүү хэргээс үүдэж Д.Сумъяабазар сайдыг Германы хил дээр саатуулж, тусгай өрөөнд оруулж…

Read More

Хоёр иргэн 5 метр нүхэн жорлон ухаж байгаад ухаан алдсан байсныг Онцгой байдлын алба хаагчид аварчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн “Их-Ам”-ны задгайд 2 иргэн нүхэн жорлонд ухаангүй байна гэсэн дуудлагыг өчигдөр /06.12/ 17:54 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийнхан очиж, Баянгол дүүргийн харьяат иргэн 43 настай эрэгтэй Б, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 20 настай эрэгтэй Т нар 5 метр гүнтэй нүхэн жорлон ухаж байгаад ухаан алдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Read More

Дархан, Эрдэнэт хотын хэрэглэгчдэд өндөр хурдны 4G LTE сүлжээ хүрч, 10 дахин илүү хурдаар интернэт ашиглах боломжтой боллоо. Бид сүлжээний нээлтэд зориулан Дархан, Эрдэнэт хот дахь дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ30GB, урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ 10GB дата эрхээр бэлэг барьж байна. Урамшууллын дата эрхээ 4G LTE сүлжээнд ашиглаж, “хязгааргүй” хурдны эрх чөлөөг мэдрээрэй. Та дараах зааврын дагуу гар утсандаа сүлжээний тохиргоо хийж, датагаа ашиглах боломжтой. IOS бол эндAndroid бол энддарж үзнэ үү. Мөн үйлчилгээний төрлөөсөө хамаарч дараах урамшууллыг давхар аваарай. SKYNET ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭРЭГЛЭГЧ SKYnet үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод 1200GB дата эрх бэлгэнд аваарай.

Read More

БНМАУ-ын түүхэнд 1932 онд феодал лам нарын бослого баруун таван аймагт гарч таван сар үргэлжилж 6000 хүний амь хороогоод дарагдсан гэж бичдэг байв. Харин 1937 он (үхэр жил)-д феодал лам нарын хоёр дахь бослого гаргахад бэлэн болоод байсныг мэддэг судлаач, түүхчид байгаагүйгээс дарагдаж өнгөрчээ. 1937 онд хот хөдөөгийн лам нарыг олноор баривчилж ДЯЯ-наа авчирч яллаж байсан их ажлын үед тэдний дотроос ялгарч мэдэгдээгүй байна. 1932 оны феодал лам нарын зэвсэгт бослогын сүүлчийн тулалдааныхаа үед наймдугаар сарын сүүлчээр жанжин Б.Баасан (Баасанжав) хүнд шархаджээ. Бутачийн Баасан хүүхэд ахуйдаа Пүрэв нэртэй байсан бөгөөд ам бүл 12-уулаа байжээ. Б.Баасан нутагтаа аав ээж ах дүү…

Read More

Эцсийн эцэст өөдгүй монголчуудад өндөр градустай архи бэлэглэсэн Ши Жиньпин дарга буруутай болоод өнгөрөхийг байг гэх газаргүй л болов уу. Улс төрийн хүрээнд аймшигтай аллагууд, учир битүүлэг үхэл мөн ч олон гарлаа даа. Илэрдэггүй, илэрсэн зарим нь арга хэмжээ авагддаггүй гаж тогтолцоо Монголд тогтсон. Энэ аллагууд хуучин тогтолцооноос эхтэй ч өнөөгийн нийгэмд оргил үедээ хүрч байгаа нь нууц биш. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Намын төв хорооны Нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг гэрт нь аймшигтайгаар хөнөөснөөс эхлэл нь тавигдсан гэж үзэж болмоор. Энэ аллагыг маш дээрээс зохион байгуулсан гэж үздэг ч хэн ч буруутан болоогүй, дээдсийн хүрээлэнд дарж өнгөрөөсөн.…

Read More

Монголдоо анхдагч гэгддэг тансаг зэрэглэлийн дотуур хувцасны бренд Алтжин фейшн энэ жил ээлжит шуугиант загварын шоугаа хийхээр бэлтгэл ажилдаа хэдийн ороод байна. Өнгөрсөн долоо хоногт тэдний зураг авалт дээр Германаас гэрэл зурагчин ирж ажилласан байна. Мөн энэ жилийн онцлог нь “Стар тв”, “Fitbox – 976”, “GOSHA”, “MMA FITNESS”, “J-Salon” зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд шоуныхаа бэлтгэл ажлыг Vlog, нэвтрүүлэг зэргээр контент болгон нийтэлж байгаа юм байна. Шоуны бэлтгэл ажлын дугаар нэвтрүүлгүүд бямба гараг бүрийн 22.50 цагаас STAR TV телевизээр гарах аж. ALTJIN FASHION сошиал медиа хаягууд: Facebook: https://www.facebook.com/altjinfashion/ Instagram: https://www.instagram.com/altjin_bikini/ Youtube: https://www.youtube.com/channel/UCy7yzsGmaZub0YEYe8yK1Gg Website: https://altjinfashion.com/ G-Mail: INFO.ALTJINFASHION@GMAIL.COM

Read More

Анх сууж байхад манай эхнэр үгээ тоолсон даруу эмэгтэй байлаа. Яригч нь шатчихсан телевизийн удаашруулчихсан бичлэг лугаа амар амьтан. Хичээлээсээ ирж л байдаг, явж л байдаг. Хааяа нэг гангар гунгар гээд надтай сайхан ярьнаа. Арваад жил амьдарлаа. Эхний гурван хүүхэд гарлаа. Зан нь өөрчлөгдсөнгүй ээ. Их гайгүй. 4, 5 дахь хүүхэд гарлаа. Одон аваадахсан чинь хэрэг бишдлээ. Ямар ч хүнд биеэ тоох гэж нэг өвчин байдагдаа.Одон авсныхаа маргаашнаас нь бараг одонгоороо савж алах нь халаг. Дөрвөн хүүхдийг чинь төрүүлж өсгөлөө болоо юм бишүү гээд л. Хэргийн бүрэлдэхүүнээрээ бол хүүхэд гаргах чинь харилцан үйлдэл биздээ. Манайд бол шал өөр байна.Эхнэр муухай эвдэрч байнаа. Хүүхдүүд хичээлдээ…

Read More