Author: Business Insider
Монгол улсын эдийн засгаас Орос улсын эдийн засаг 100 орчим дахин, Хятадын эдийн засаг 1000 дахин том. Оросын хүн ам Монголынхоос 48 дахин их, гэхдээ нэг хүнд ноогдох ДНБ нь гурав дахин их. Хятадын хүн ам Монголынхоос 500 орчим дахин их, гэхдээ нэг хүнд ноогдох ДНБ нь 1,5 дахин их аж. Нэг үгээр хэлбэл манай эдийн засгийн хүч чадлыг хоёр хөршийн эдийн засгийн хүч чадалтай харьцуулах ч аргагүй, хажууд нь дэндүү бичил. Хэрэв зээ газар доорх баялгийг нь тооцох юм бол бүр ч жиших аргагүй. Хэдийгээр Монголтой харьцуулахад хоёр хөрш ийм хүчирхэг эдийн засагтай боловч барууны хөрөнгө оруулагчдын араас хөл…
Хөшигийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалт удахгүй бүрэн дуусаж ашиглалтад орохоор зэхэж байгаа билээ. Тус шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтыг монголдоо анхдагч олон улсын хурдны замын бүтээн байгуулалтын үндэсний чадварлаг компаниуд хийж гүйцэтгэсэн байна. Эдгээрийн дотроос Л.Алтанхуяг гэх эрхмийн компани нь нэлээдгүй ажлыг нь хийж гүйцэтгэжээ. Тэрбээр шинэ залуу үеийг төлөөлөн улс эх орныхоо бүтээн байгуулалт оролцон манлайлж яваа залуусын нэг. Өнгөрөгч намар түүнийг Хөх монгол бүлгэмийн Чойнпүрэв гэгчтэй нэгэн амралтын газар маргалдаж улмаар хөл, гарыг нь гэмтээсэн талаар хэвлэлийн хуудаснаа нийтлэгдэж байсан удаатай. Тэдний ийн гар зөрөлдөхийн учир нь Л.Алтанхуягийн ажилд нь шантааж хийснээс үүдэлтэй гэдэг. Харин тэд эр хүн…
Монголын улс төр дэхь дуулиантай мэтгэлцээн буюу 2008 оны 6-р сард болсон С.Баяр, Ц.Элбэгдорж нарын халз ярилцлагын сонирхолтой хэсгүүдээс хүргэж байна.
Уг нь АН-ынхан УИХ-ын 2016 оны сонгуулиар есөн гишүүнтэй бүлэгтэй болж байв. “…Чамлахаар чанга атга” гэгчээр өөдтэйхэн ажилласан бол сөрөг хүчний байр суурьтайгаа сонгуулийн бүрэн эрхийг дуусгах байв. Гэсэн ч өнгөрсөн жилээс УИХ дахь бүлгээ тарааж, үүнийг энэ жил албан ёсоор баталгаажуулсан. Улмаар бүлэггүй болсон АН-ын гишүүд “гудамжны улс төр” хийгээд эхэллээ. Талбай дээр жагсаал хийж, иргэдтэй нийлээд “..Төр болохгүй байна” гэж хэвлэлийн байнга хурал хийдэг болов. Ийм болно гэж намынхан нь их хэлж байсан даа. 2018 оны сүүлчээр АН-аас дөрвөн жилийн хугацаатай хөөгдөж байсан Ж.Батзандан “…МАНАН-г, 60 тэрбумын бүлэглэлийг дэмжээгүй гурван гишүүндээ хариуцлага тооцож байна гэж АН-ын дарга С.Эрдэнэ,…
АН-ын дэд дарга Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан билээ. “Торгоны зам” олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд оролцохоор Төрийн Ордонд орсон талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү анх харсан гэгддэг. Уг хэргийг Нийслэлийн Цагдаагийн Газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгаж буй бөгөөд одоогийн байдлаар талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болох нь тогтоогдоод буй. Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ: “БНХАУ руу айлчлалаар явсан гишүүдтэй өдрийн…
Дипломат пасспорттой Монгол Улсын хоёр иргэн өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Германы Дрезден хотын шалган нэвтрүүлэх постоор 70 кг хар тамхи нэвтрүүлэх гэж байхдаа баригдсан талаарх мэдээлэл энэ салбарын дуулиан болсон. Дээрх хоёр иргэн нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо суух дэд консул Н.Баттүшиг, жолооч Н.Эрдэнэбилэг нар байсан бөгөөд Чех улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу дипломат дугаартай автомашинтай нэвтэрч байхдаа саатуулагдсан нь ил болсон ч Гадаад харилцааны яамнаас тухайн дипломат ажилтны нэрийг хэлэх боломжгүй гэсэн өчүүхэн тайлбар өгч байсан юм. Мэдээллийн мөрөөр орсон хэвлэлийнхэн ч мөд удалгүй Гадаад харилцааны яамны “Нууц”-ыг дэлгэж эхлэхэд салбарын сайд Д.Цогтбаатар…
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн сард Төрийн ордонд харамсалтайгаар амиа алдсан. Нэртэй улстөрч, өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй болж чадсан нэр нөлөө бүхий шилдэг бизнесмэн байсан учир түүний нас барсан гэнэтийн явдалд хүн бүр анхаарал хандуулж, дор бүрнээ шахуу таамаг, сэжиг хэлж байгаа. Уг хэргийг тойрсон үнэн, худал нь эс мэдэгдэх элдэв мэдээлэл цахим орчинд тархаж байна. Энэ бүхэн дунд уг хэргийг ямар ч хамаагүй аргаар Н.Номтойбаяр гишүүн рүү чиглүүлэх гэж улайрч буй үйлдлүүд харагдаад байгаа юм. Хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг гэгдээд буй гишүүн Н.Номтойбаяр эртхэн шиг энэ хэргээс нэрээ цэвэрлэж, баталгаатай болгож авахгүй бол түүнийг С.Зоригийн хэргийн гэрч гэгддэг…
Standup Comedy урлагийг түгээн дэлгэрүүлсээр буй чадварлаг залуусын нэгдэл болох Comedy Lab өөрсдийн клубээ нээх гэж байна. Дараалсан мэдэгдлүүд, асуудал тарьсан зургуудаараа нийгмийг хэд хэд “сэвээд” авсан залуучууд мань ийнхүү өөрсдийн тайзтай болж үзэгчдээ хүлээн авахад бэлэн болсон талаар мэдээлсэн. Comedy Lab клуб нь Peace Tower-ийн 18 давхарт байрлах бөгөөд хуучнаар SET lounge-ийг Standup комеди хийх зориулалтаар засаж тохижуулжээ. Эдгээр залуус маань клубын Нээлтээ энэ Баасан гарагт буюу 6-р сарын 14 өдөр хийхээр товлоод байгаагаа олон нийтийн сүлжээгээр нэгэнт зарлаад байгаа. Их хотын урин дулаан зуны үдшийг эдгээр залуусын хошигнолгүйгээр төсөөлөхөд бэрх. Comedy Lab-ийнхаа залуусд өндөр амжилт хүсье
Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталх тухай асуудлыг хэлэлцсэн. Мөн Нийслэлийн өмч хувьчлалын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм. Түүнчлэн өнөөдрийн хурлаар Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчлөлийн бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн зургаан барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг хэлэлцсэн. Уг асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Ш.Үнэнбатын зүгээс тавьсан “Баянзүрх дүүргийн II цэцэрлэгийг бариад 18 жил болж байна. Ийм залуу барилгыг актлах шаардлага нь юу байна вэ” гэсэн асуултад тус барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийн дагуу актлах асуудлыг оруулж ирж байгаа хэмээх хариулт өглөө. Тус барилга нь дусаал их гоожсоны улмаар…
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар нийт есөн асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, тохижилтын чиглэлээр хийж буй ажлын танилцуулгыг сонсох байлаа. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2019 онд хийсэн ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат хийсэн бол тохижилтын чиглэлээр хийж буй ажлын танилцуулгыг Тохижилтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Гансэлэм хийлээ. Танилцуулгын эхэнд хот суурингийн ногоон байгууламжийн тухай хууль нэн шаардлагатай байгааг хэлээд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр дэлхийн түвшинд хүрч ажиллахыг зорьж буй гэлээ. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд 2030 он хүртэл 3780 гаруй га талбайг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн сүлжээ бий болгохоор тусгасан байдаг ажээ. Түүнчлэн…
