Author: Business Insider
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг ирэх даваа гарагийн 10.00 цагт үргэлжлүүлэхээр боллоо. Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авахаар хүсэлт гаргаснаар ийнхүү хойшлуулж тогтов. Үргэлжлүүлэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг сонсов. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба хийв. Тэрбээр хуулийн төслийн талаар товч танилцуулж, “Тус хуулийн шинэчлэлийн талаар нийслэл, дүүргийн түвшинд хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн.…
Нийслэлийн ИТХ-ын XХV хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар завсарлага авсан билээ. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар дээрх хоёр асуудыг хэлэлцэнэ. Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцэх юм. Улаанбаатар хотын Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав. Танилцуулгад нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх байгууллагын тоо жилээс жилд…
Азийн томоохон хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, экспортлогч, бизнесийн төлөөллүүд Монголын зах зээлийн судалгаа, бизнесийн хөрөнгө оруулалт, дэлхийд өрсөлдөх Монгол брендыг бий болгох зорилгоор үндэсний үйлдвэрлэгч та бүхэнтэй хамтран ажиллахаар манай улсад ирэх гэж байна. Онлайн худалдаа, Экспортын зөвлөх үйлчилгээний Пакс Монголика ХХК, Азийн зах зээлд тэргүүлэх компаниуд болох Япон улсын маркетинг, борлуулалтын үйлчилгээ үзүүлэгч 3-н том компанийн нэгдэл Glowd Inc группын үүсгэн байгуулагчид., БНСУ-ын онлайн худалдаа, олон улсад 50 гаруй салбартай. экспортын “Zeffiro Inc” группын удирдлагууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ы шууд худалдааны групп компани болох 40 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн “Монгол Хан” компани нар хамтран Монгол улсын гадаад худалдааг өргөжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа…
Нэгэн эцэг хүүдээ ийн өгүүлрүүн.. Хүү минь гуйя.. зугаа цэнгэлд дуртай болон тэнэг хүүхнүүдтэй л битгий орооцолдоорой. Энэ ёс суртахууны үнэ цэнийн ядуурал, хямдхан үнэлэмж тэнэглэлээс өөр юуг ч бий болгодоггүй. Эдгээр хүүхнүүд чамайг хүчтэй болгохгүй, тэд амьдралыг чинь алдаагаар дүүргэж, нийт эмэгтэйчүүдийг үзэх үзлийг чинь эвдэнэ тэрнээс бий болсон увайгүй байдал чинь чамд амьдралын ухааныг ч, ухаарлыг ч өгөхгүй. Сонголт сайн хийдэг бай. Эелдэг зусар үг, магтаалыг баруун зүүнгүй битгий цац гэхдээ сайхан сэтгэлтэй байж ямар ч эмэгтэй байсан хүндэл яагаад гэвэл чи эр хүн. Энэ зүгээр нэг үг биш энэ бол хүч, унасан хүнийг хүнийг гомдоодоггүй, доромжилж доош…
С.Зориг агсны гэргий Б.Булган Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандан бичсэн захидал нь нууцын зэрэглэлээс гарчээ. Тэрээр захидалдаа Тагнуулын Ерөнхий Газар /ТЕГ/ дээр Амгаланбааартай хамт нэг өрөөнд цоожилж, нэг цаг орчим байлгасан тухай өгүүлжээ. Түүний бичсэн энэхүү захиаг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖ ТАНАА Банзрагч овогтой Булган би С.Зориг гишүүнтэй амьдарч байхад 1998 онд манай гэрт аймшгийн хүн амины хэрэг гарсныг Монгол даяараа мэдэж байгаа. Энэ хэрэг гарсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнөөс авахуулаад намайг байцааж, ам зураг гаргуулж, мөн 14 хоног хорьж байсан. Энэ бүх үйл ажиллагааг би зөв гэж…
ХБНГУ-ын Дрезден хотод Монгол Улсын төрийн албаны дипломат пасспорттай хоёр иргэн 70 кг хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдон саатуулагдаад байна. Энэ хоёр иргэн нь дипломатч биш аж. Германы хэвлэлүүдийн мэдээлснээр, ХБНГУ-ын Дрезден хотод тавдугаар сарын 3-ны өглөө манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад саатуулагджээ. Тэднийг Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгасан байна. Цагдаа машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатчид ногоон паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. Тэдний унаж явсан БНТУ-ын дипломат дугаартай машины арын тээшинд тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол, гурван сая еврогийн үнэ бүхий…
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт энэ сарын 3-ны өдөр хөдөөний замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алджээ. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 11:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нэгдүгээр багийн нутаг “Дов” гэх газар шороон замд M.Pajero автомашины цонхоор 3 настай, эрэгтэй хүүхэд унаж нас барсан байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдийг автомашинаар тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж, бүсийг бүслэх, машины цонхоо түгжиж, зөв тээвэрлэж явахыг ТЦА-наас анхаарууллаа. Зориулалтын суудал нь нярай хүүхдийг ослоос үүдэх…
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэрэг таг гацаж замхрах шатандаа орлоо. Улстөрч улсын баатар эцэг, хүү хоёр хамтдаа холбогдсон анхны хэрэг гэдгээрээ Э.Бат-Үүлийн хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Улсын баатар Э.Бат-Үүл хотын мээр байхдаа хүүгийнхээ компанид бусдыг дарамтлан давуу эрх олгож их хэмжээний мөнгө шамшигдуулж улсын төсөвт дарамт учруулсан гэх хэргээр шүүгдэж байгаа билээ. Хэргийг эргэн сануулбаас “Хөгжлийн банк”-наас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгах явцад “ Төрийн орон сууцны корпорац”-ийн захирал асан А.Гантулга төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-ын барьсан “Хангай хотхон”-ны орон сууцны барилгыг худалдах,худалдан авах гэрээ байгуулж,үнийг үл маргах…
Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг саатуулах гэж байгаад авто машинд даруулан гэмтсэн цагдаагийн алба Батсайханы амь насаа алдсан. Эрэн сурвалжлагдаж байхдаа, хүн хөнөөсөн Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг шүүх хурал өчигдөр /2019.06.05/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс шүүгдэгч Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэйн холбогдуулж, өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон. Тодруулбал, шүүгдэгч Б.Энхбаярыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 477.000.000 буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.…
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товогийн-Ар гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 243 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т тус сумын иргэн 13 настай охин өнгөрсөн оны 8 дугаар сарын 7-ны өдөр малаа хариулж яваад сурагггүй болсон бөгөөд тус аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр түүнийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 59 иргэн, 1 автомашин, 24 мотоцикль, 21 морь, нийт 73 хүн, 3 автомашин, 24 мотоцикль, 21 морьтойгоор өнгөрсөн оны 8 сарын 8-13-ны өдрүүдэд эрэн хайх, аврах ажиллагааг…
