Author: Business Insider

2016 оны УИХ-ын сонгуульд навс ялагдсан тухайн оны сүүлчээс АН-ынхан шинэчлэлийн тухай ярьж эхэлсэн. Ингээд ардчилсан зарчмаар намын удирдлагуудаа сонгож, дүрэм журмаа шинэчлэхээр тогтсон. Намын даргын сунгаа 2016 оны сүүлчээс эхэлж 2017 оны нэгдүгээр сарын 30-нд ялагчийг зарласан. Ялагч нь С.Эрдэнэ болж АН-ын дарга болов. Яг тэр мөчид нийтлэлч Баабар цахим сүлжээгээр дамжуулан нэгэн үгийг “хэлсэн” байдаг юм. Тэрээр “…Хамгийн зөв сонголт С.Эрдэнэ. АН эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой” гэсэн. Баабар, С.Эрдэнэ хоёр сайнгүй. Муухайгаа тун ч муухай уудлалцсан хүмүүс. Гэхдээ Баабар бол АН-ын л хүн. Тэр тусмаа 2000 онд таван нам нэгдэж АН-ыг байгуулахад бараг л…

Read More

1997 онд Монгол Улсын хилээр 17 чингэлэг ачаа орж ирсэн нь нийт 340 тонн спирт болох нь тогтоогдон, цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан дуулиант хэрэг гарсан билээ. Хэргийг шалгах явцад тэрхүү асар их спиртыг ус болгосон баримт үйлдэн замхруулсан юм. Улмаар спиртийг ариутгалын бодисоор сольсноор үл барам гаалийн бүртгэлд бүртгэсэн баримтыг Монгол телевизийн сэтгүүлчид хальсанд буулгасан нь дээрх хэргийн дуулианыг улам өрнүүлсэн билээ. 17 чингэлэг спирт нэг шөнийн дотор “алга болоод” зогсохгүй нэр бүхий хүмүүс Монгол телевизээс уг хэргийн баримт болох хуурцгийг хулгайлсан байдаг. Уг хэрэгт тухайн үеийн “Женко” компаний удирдлагууд, сэтгүүлч Д.Т гэх мэт хүмүүс шалгагдаж байсан ч…

Read More

Жолооч нар мянган зовлонтой гэлцдэг. Жишээлбэл, хулгайчид дугуй, толь зэргээс өгсүүлээд цонхыг нь хагалж доторх эд зүйлийг авахаас гадна бүтнээр нь хулгайлаад эд, ангийг нь хэсэгчилж зарах тохиолдолд ч үе үе гардаг. Эдгээрээс илүүтэй тэдний хувьд хамгийн том дайсан бол ачилтын авто машин. Хамгийн их үзэн яддаг чинь юу вэ гэсэн асуултад нэгэн жолооч “Ачилтын машин” гэж хариулсан гэдэг. Учир нь, төлөвлөсөн ажлаа түргэн шуурхай амжуулах зорилго өвөртөлсөн иргэд автомашинаа хаа нэгтээ түр байрлуулаад тав, аравхан хором болох хооронд төмөр хүлэг нь аль хэдийнэ журмын хашаанд зогсч байх нь энгийн үзэгдэл болсон. Нэгэн эмэгтэй автомашинаа байрлуулахдаа цагдаа юм уу ачилтын…

Read More

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэн, Хороодын бүтэц, зохион байгуулалтад оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засаг, захиргааны анхан шатны нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилснөөр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бэрхшээлийг арилгана гэж үзэж буй. Үүний дагуу холбогдох албаныхан хэлэлцэж, энэ оны төсөвт хороодын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөд шаардлагатай санхүүжилтийг тусгасан байна. Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан төвлөрөл ихтэй хороодыг хувааж, шинээр 17 хороо байгуулах саналыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.

Read More

Ардчиллын тулгуур онол, олон намын тогтолцооны үр дүн болсон олон жижиг нам Монголд байдаг юм.Үзэл баримтлал, үйл ажиллагаа нь тодорхой бус жижиг намуудыг олон нийт сонирхдог ч үгүй л дээ.Өнөөдөр Монголын улс төрд гол тоглолтыг хийж буй МАН, АН, МАХН, тэгээд бусад намууд гэсэн томъёотой. Тэгэхээр энэ жижиг намууд том намуудаа, тэдний нөлөө бүхий улстөрчдийг дагаж “ажилладаг” гэхэд болно. Улс төрийн хүрээнийхэн, ялангуяа АН-ынхан ийм намуудын нэгээр Зон олны намыг нэрлэдэг. Сүүлийн үед үйл ажиллагаагаа идэвхжүүлэх болсон Зон олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь АН-ын дарга С.Эрдэнийн хүү Одбаяр ажээ. Тиймээс энэ намыг Ан-ынхан С.Эрдэнэ даргатайгаа холбоотой гэж үздэг байна. Энэ…

Read More

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор төлөөлөгчид сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаж, ажлаа тайлагнахын зэрэгцээ, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлын санал авах, нийслэлийн ИТХ-аас гаргасан бодлого шийдвэрийг иргэдэд сурталчлах ажил хийж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Мөн төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр амьдралд хэр нийцтэй байгаа, ард иргэдийн амьдрал ахуйд яаж нөлөөлж байгааг иргэдийн амнаас сонсож, санал хүсэлтийг хүлээн авахаар ажиллаж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Эрдэнэтуяагийн иргэдтэй хийх уулзалт Чингэлтэй дүүргийн XIII, XIV, XV хороодод болж өнгөрлөө. Төлөөлөгч М.Эрдэнэтуяагийн уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл хөтөлбөр хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга…

Read More

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэн, хамтран ажиллах хүсэлтээ гаргахаар болжээ. Тэрээр үүнийгээ: ” Өнөөдөр Ардчилсан намын бүлэгт нэгдэж хамтран ажиллах тухай хүсэлтэй хүргүүлнэ. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх ёстой.” гэж тайлбарласан байна. Харин эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Энхбаяр даргатайгаа нэгэнт тангараг тасарсан тэрээр АН-ын гишүүнээр элсэхээр болж, үүнтэйгээ холбоотой акциа ийн эхлүүлж буй ажээ. О.Баасанхүү нь 2011 онд МАХН-д элсэхээсээ өмнө МСДН-д гишүүн байсан гэнэ. С.Сарнай

Read More

УИХ-ын гишүүн С.Жавхлан 5 сарын 2-нд Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулж буй “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” Нам буюу ШИНЭ Намд гишүүнээр элсэж буйгаа зарласан билээ. Энэ үеэрээ тэрээр : “УИХ-д бие даагч гишүүнээр ажиллах нь туйлын хэцүү. Өнгөрсөн хугацаанд иргэдээс УИХ-ын шударга гишүүнтэй нэгдэх хэрэгтэй гэсэн санал ирснийг удаан бодож, улс төрийн намуудыг судаллаа. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулах шинэ намд элсэн, хамтран ажиллахаар шийдсэн” хэмээж байв. Үүний дараагаар тэрээр Л.Болд, Ж.Батзандан нартай хөдөө орон нутагт ажиллаж, ШИНЭ намыг үүсгэн байгуулах үйл ажиллагаанд оролцож эхэлсэн юм. Гэсэн ч өдгөө тэдний дунд үл ойлголцол…

Read More

С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцээд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа,Т.Чимгээ нарыг гэм буруутай гэж тогтоон шийтгэл оноосныг мэдэхгүй монгол байхгүй. Бүх харилцаа хуулийн дор өрнөдөг ардчилсан улсад шүүхийн шийдвэр бол эцсийн үнэн. Шүүхээс буруутай гээд алх тогшсон учраас монголчууд шоронд хоригдож буй гурвыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Гэтэл сүүлийн үед УИХ-ын зарим гишүүдийн хандлага гайхаш төрүүлэх боллоо. Ж.Батзандан, Лу.Болд, Ц.Нямдорж гурвын гаргаж буй авирыг анзаарахад шоронд хоригдож буй хэд эрхэмсэг гэгээний туйл, хүний хайлан гэж ойлгогдохоор байна. УИХ-ын гишүүд хөтлөлцөж гүйж очоод хөлийг нь угааж өгөх нь халаг сүйд болж, эмнэлэгт хэвтүүлж, тусгай эмчилгээ хийж, Ц.Нямдорж уучлал гуйж нүд орой…

Read More

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Автотээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаранг үргэлжлүүлэн ажиллуулахгүй гэх шийдвэрийг гаргаад байсан. Тус газраас төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон компаниудын захирлуудтай нэг жилийн хугацаатай үр дүнгийн гэрээг байгуулдаг.Гэрээний хэрэгжилт хангалтгүй байвал сунгахгүй байх эрхийг эдэлдэг билээ. Энэ дагуу ТӨБЗГ-аас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас П.Дэлгэрнарантай үр дүнгийн гэрээг үргэлжлүүлэн байгуулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Тиймээс П.Дэлгэрэннаранг ажлаас нь чөлөөлж, нөхөн томилгоог хийсэн байна. Тодруулбал, Автотээврийн үндэсний газрын даргаар Б.Гүрсоронзонг томилсон байна. Б.Гүрсоронзон нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ТХБХ-ийн даргаар ажиллаж байгаад дэвшиж байгаа аж.

Read More