Author: Business Insider

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн шалгалтыг гуравдугаар сарын 15-17-ныг дуустал буюу гурван өдрийн хугацаанд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Төрийн албаны ерөнхий шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 2057 иргэн бүртгүүлсэн бөгөөд оролцогчдын ирц өндөр байгааг зохион байгуулагчид онцолж байна. Улсын хэмжээнд 330 гаруй, нийслэлд 40 гаруй албан хаагч шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт дээр ажиллаж, цахилгаан, интернет, компьютер техникийн бэлэн байдлыг ханган, анги танхимын ариутгал, цэвэрлэгээг хийж байна. Энэ удаагийн шалгалтад өдөрт таван ээлжээр, нэг ээлжиндээ 140 иргэн, нийтдээ 700 гаруй хүн шалгалт өгөхөөр тооцоолсон…

Read More

Барилга, Хот Байгуулалтын яамны урилгаар ажиллаж буй орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах БНСУ-ын KSP багийн төлөөллийг Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар, “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү нар хүлээн авч уулзлаа. Уг Уулзалтын үеэр Б.Сүхбаатар нийслэлийн орон сууцны бодлого, тэр дундаа түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах ажлын нөхцөл байдлын талаар танилцуулав. Тэрбээр “…Бид Улаанбаатар хотод хэрэгжих түрээслээд өмчлөх орон сууцны бодлого, журмыг боловсруулан Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ төрлийн орон сууцны эрэлт хэрэгцээ нийслэлчүүдийн дунд их байдаг. Бидний хувьд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хүний нөөцийн дутагдалтай байгаа…

Read More

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцлээ. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан байна. Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд нийт 1207 нэгж талбарыг дайран өнгөрч байгаа юм. Тиймээс трассын дагуух газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг тогтоож, бүтээн байгуулалт хийх газруудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох талаар арга хэмжээ авч ажиллах аж. Энэ асуудлыг…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болговМонгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй.“Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд, “Шувуу ажиллагаа”-ны Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар мэдэгдээд байна.“Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн…

Read More

УИХ-ын хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ. Энэ чуулганаар ҮХНӨ, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал, Авлигын эсрэг багц хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль зэрэг олон томоохон, суурь реформын шинжтэй асуудлууд хэлэлцэгдэнэ. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж ярилцлаа. -Танд өдрийн мэнд хүргэе. Хаврын чуулган эхлэх гэж байна. Намрын чуулганы үеэр “нүүрсний” хэргээс улбаалан иргэдийн бухимдал туйлдаа хүрч олон нийт жагсаж тэмцсэн. УИХ иргэдийн шаардлагын дагуу нээлттэй сонсгол ч хийсэн, зөвлөлдөх санал асуулга ч явуулсан. Хаврын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэхээр төлөвлөж байна вэ? -Хаврын чуулганаар бид гурван чиглэлээр 10 багц эрх зүйн шинэчлэлийг хийхийг зорьж байна. Авлига нийгмийн хорт хавдар болоод…

Read More

Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Уур амьсгалын Үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө болон Үндэсний хорооны 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлигийг гаргаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд 27 үйл ажиллагаа,…

Read More

Капитал банкны удирдлагаар ажиллаж байсан иргэн А, Я, Д нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 07, 09-ний өдрүүдэд явагдаж, “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцов. Шүүхээс иргэн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний буюу 104.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэж, иргэн Я, Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийдвэрлэсэн. Банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан…

Read More

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу Толгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани 2022 оны нэдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу Толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүллээ. Ингэснээр Оюу Толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэж байна.Гүний уурхайн олборлолтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар үг хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд…

Read More

Энэ он гарсаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 3500 орчим төгрөгт хүрч, бага зэрэг сулраад байна. Гэвч энэ оны ерөнхий төлөвийг харвал, төгрөгийн ханш цаашид тогтвортой байх хэд хэдэн суурь хүчин зүйлс бүрдээд байгааг мэргэжлийнхэн онцолж байна. Юун түрүүнд өнөөдөр /2023.03.13/ ашиглалтад орж, нээлтээ хийж буй Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт нь манай улсын төлбөрийн тэнцэл, улмаар төгрөгийн ханш тогтвортой байхад хамгийн чухал нөлөө үзүүлэх нь тодорхой юм. Цаашилбал, БНХАУ “Тэг-Ковид” бодлогоо цуцалснаар нүүрс төдийгүй бүхий л голлох түүхий эдүүдийн ханшид эергээр нөлөөлөх хүлээлттэй байна. Мөн Засгийн газар бондын төлбөрүүдээ дахин санхүүжүүлсэн, Монгол Улсын Хөгжлийн банк “Самурай” бондын эргэн төлөлтийг бүрэн…

Read More

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2023 оны Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах дадлага сургууль Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборын талбайд боллоо. Уг дадлага сургууль нь 2004 оноос эхлэн 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд ОБЕГ-ын дэргэдэх агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийнхан Нийслэлийн онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн дадлага сургууль-2023 арга хэмжээнд оролцож байгаа юм. Тус анги нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж буй агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийн хүрээнд эхний ээлжийн Airbus…

Read More