Author: Business Insider

Монгол Улсын Шадар сайдын өгсөн чиглэлийн дагуу “Стандарт ба хөгжил” төрөөс баримтлах бодлого, үндэсний зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хүрээнд Стандарт хэмжил зүйн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академитай хамтран ажиллаж байна. Бодлогын бичиг баримтуудын төслийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд анхаарах асуудлууд, боловсруулах аргазүй, бусад урт болон дунд хугацааны бодлогын бичиг баримттай хэрхэн уялдуулах, нийцүүлж гаргах талаар Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн багш Ё.Батсүхтэй Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчид санал солилцлоо. Стандартчиллын техникийн 64 хорооны гишүүд, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагын дунд зохион байгуулж байгаа бодлогын бичиг баримтуудын төслийн цуврал…

Read More

Турк болон Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Туркийн ард түмэнд тохиолдсон уй гашууг хуваалцан, нийслэл, дүүрэг, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд хандивын аяныг эхлүүлсэн. Өнөөдөр хандивын аяны эхний хэсэг болох 10 гэрийг Туркийн ард түмэн рүү илгээлээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч, З.Төмөртөмөө, нийслэл дүүргийн удирдлагууд хандивын гэр, асар майхнуудыг БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешд хүлээлгэн өгсөн юм. Улмаар тусламжийн бараа, материалыг Туркийн иргэний агаарын тээврийн Туркиш эйрлайнс компанийн өнөөдрийн нислэгээр илгээж байгаа юм. Газар хөдлөлтөд өртсөн муж, хотуудад олон тооны байр, сууц нуран унасан бөгөөд…

Read More

Домогт дизайнер Виржил Абло 2021 оны арваннэгдүгээр сард таалал төгссөнөөс хойш Louis Vuitton брэнд эрэгтэй загварын бүтээлч захиралгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Тэгвэл өчигдөрхөн Louis Vuitton загварын ордноос рэппер, дуучин, продюсер, дизайнер Фаррел Уильямсыг Виржил Аблогийн залгамж халааг хүлээн авах шинэ бүтээлч захирлаар нэрлэлээ. Ийнхүү тэрээр франц тансаг зэрэглэлийн брэндэд удирдах албан тушаалд ажилласан хоёр дахь өнгөт арьстан эрхмээр тодроод байна. Виржил Аблог таалал төгссөнөөс хойш түүний орыг хэн залгах талаар загварынхан хэлэлцэж эхэлсэн билээ. Тэдгээрийн тоонд Мартин Роуз, Грэйс Уэльс Боннер, Самуэл Росс болон Жонатан Андерсон нар багтаж байсан ба Louis Vuitton брэндийн гүйцэтгэх захирал Пиэтро Беккаригийн гаргасан эцсийн…

Read More

Монголбанк нь Үндэсний брэнд ₮ картаар олон улсад төлбөр тооцоо гүйцэтгэх боломж бүрдүүлэх зорилгынхоо хүрээнд БНСУ-ын БиСи карт байгууллагатай хамтран ₮ картыг тус улсад төлбөрт хүлээн авах анхны туршилтыг амжилттай гүйцэтгэлээ. Энэхүү хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээр 2023 оны 3 дугаар улирлаас эхлэн ₮ картыг Солонгос улсад уншуулж, төлбөр төлөх боломжтой болох юм. Энэ хамтын ажиллагааны үр дүнд манай улсын төлбөрийн картын зах зээл нэлээдгүй тэлэх, иргэд дотоодын ₮ картаараа олон улсад гүйлгээ хийх хөгжлийн дараагийн шатанд шилжих чухал алхам болох юм.

Read More

Монголбанкнаас үндэсний мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, иргэд олон нийт, хүүхэд залууст энэ талаарх ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор ухаалаг гар утасны аппликэйшнийг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ. Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийн талаарх танин мэдэхүйн сонирхолтой мэдээллүүдийг багтаасан Монгол, Англи хэлний хувилбар бүхий хэрэглэхэд хялбар тус аппликейшнийг iOS болон Android үйлдлийн системээс татаж авах боломжтой бөгөөд сурах, бодит талбар дээр ажиллах, олсон мэдлэгээ шалгах гэсэн үндсэн 3 хэсэгтэйгээр бүтээлээ. Танин мэдэхүйн энэхүү аппликэйшнийг ашиглахдаа гар утсаа тал бүр тийш хазайлгах, гэрлийн эсрэг дээш, доош хөдөлгөх зэргээр дэлгэцэн дээрх хэт ягаан туяаны гэрлийн тусламжтайгаар хамгаалалтын элементүүдийг сонирхолтой байдлаар харах, таньж мэдэх, суралцах боломжтой юм.…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон бусад албаныхан улсын дархан хилийг эргэж, өмнөд хил дээр үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа. Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Хундгаа ангийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид танилцууллаа. Ангийн бие бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх эх орныхоо 8,252 км урт торгон хилийн халдашгүй дархан байдлыг нүд цавчилгүй, нэр төртэй хамгаалж байгаа хилчин дайчид, тэдний ар гэрийнхэнд Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. Хил хамгаалах алба бол бие сэтгэлийн их тэнхээ, тэвчээр, сонор сэрэмж, байнгын…

Read More

Засгийн газрын 286 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн аймаг дундын отрын бүс нутагт ажиллаж байна. Тус нутагт 10 аймгийн 545 өрхийн 493 мянга гаруй мал өвөлжиж байгаа талаар тус багийн Засаг дарга Ж.Март хэллээ. Оторчдын нэг болох Багануур дүүргийн 1 дүгээр багийн малчин М.Лхагвадашийнх 600 орчим бог, 20 гаруй үхэртэй өвөлжиж буй аж. Багануур дүүргийн нутагт зуншлага сайн байсан ч намраас хойш өнөөдрийг хүртэл 16 удаагийн цаснаар 40 орчим см цасан бүрхүүл тогтож, дагтаршсанаас цагаан зудтай, өдөртөө -40 градус хүрч хүйтэрч байгааг М.Лхагвадаш…

Read More

Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг. Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрдэнэ: Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив.https://www.mongolbank.mn/mn/international-reserves?fbclid=IwAR2QIy418ios5Im8pb7NOZvTrwX7S2BXKyEgA1lhuteH0AbLdtVx9hLo1e8

Read More

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хүрээнд экспортод гаргах нүүрсний анхны арилжаа өнөөдөр амжилттай явагдаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. Энэхүү дуудлага арилжаагаар дуудах үнэ 0.28 хувиар өслөө. Тус компанийн экспортод гаргах 64,000 тонн нүүрсний дараагийн арилжаа маргааш буюу 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас явагдана. Дэлгэрэнгүй зарыг энд дарж хүлээн авч үзнэ үү.

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлж, Авлигатай тэмцэх таван ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор зорин ажиллана. Авлигатай тэмцэх таван ажиллагаа: Нэг. Шүгэл ажиллагаа●      Авлига, албан тушаалын гэмт  хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг…

Read More