Author: Business Insider

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох аврагч, эмч, сувилагчдын баг Газиантэп хотын олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 10 цагт газардсан билээ. ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Ууганбаяр хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнийг БНТУ-ын гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Мустафа Юурдакулад гардуулсан байна. Энэ үеэр Монголын ард түмний халуун сэтгэлд талархлаа илэрхийллээ. Одоо эрэн хайх, аврах багийнхан Газиантеп хотоос 200 км зайд байрлах газар хөдлөлтийн голомт болох Хатай хот руу хөдөллөө.

Read More

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар авлига, албан тушаалын асуудалтай холбоотой том асуудлыг хэлэлцэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Авлигатай тэмцэх ажлын хүрээнд ирэх туулай жилийг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, шат дараалсан арга хэмжээнүүд шуурхай авч хэрэгжүүлэх гэнэ. Энэ хүрээндээ нийт таван ерөнхий төлөвлөгөөний дагуу шат дараалсан арга хэмжээг Засгийн газраас зохион байгуулах аж. Тухайлбал, шүгэл үлээгчийн тухай хууль, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс төрд шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй байх зохицуулалт бүхий хуулиудыг хаврын чуулганаар яаралтай хэлэлцүүлэн батлуулах. Орлогоосоо давсан хөрөнгөтэй төрийн албан хаагчдыг орлогоо тайлбарлуулах ажлыг зохион байгуулах. Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал тэргүүтэй авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод…

Read More

Хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2023 оны хоёрдугаар сарын 07) шийдвэрлэлээ.Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй багаа оролцуулна. Мөн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал, аврах багийн хэрэгсэл илгээнэ.Олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох баг, бүрэлдэхүүний бэлтгэлийг хангах, аврах багийн бүрэлдэхүүн болон хүмүүнлэгийн тусламжийг гамшгийн голомтод шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт үүрэг болголоо. Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн…

Read More

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн нийслэлийн 22 байгууллагын 211 албан хаагч өнөөдөр тангараг өргөлөө. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбал зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү нар оролцож, төрийн албан хаагчдад амжилт хүслээ.

Read More

УИХ, Засгийн газрын гишүүн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Т.Аюурсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Ингэснээр энэ удаагийн парламент дахь УИХ-ын гишүүнээс татгалзаж буй хоёр дахь хүн болов. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд “Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо. Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль,…

Read More

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниуд дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилго тавьсны  хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн  2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн бүтцийг шинэчилж, нийт 71 албан тушаал дахь 88 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, дууслаа.   Бүртгэл нэгдүгээр сарын 02-16-нд үргэлжилсэн бөгөөд давхардсан тоогоор 3,544 анкет ирүүлж, 2,955 хүн бүртгүүлсэн. Сорилын шалгалтад 2,084 бүртгүүлэгч оролцох урилга хүлээн авч, 1,215 хүн оролцсон байна. Тус шалгалтын агуулгыг Төрийн албаны зөвлөл, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур…

Read More

МУИС, ШУА, ШУТИС, Монголбанк хамтран Английн сод математикч, эдийн засагч, философич Фрэнк Рамсейн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний семинарыг 2023 оны 02 дугаар сарын 09-нд МУИС-ийн Номын сангийн 502 тоотод зохион байгуулна. Уг семинарт их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 60 гаруй судлаач оролцох юм.Семинарт дараах эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.Үүнд: Проф. Ц.Дашдорж, “Рамсейн онолын математик дахь зарим хэрэглээ”, Проф. М.Отгонбаяр, “Математикийн үндэслэлийн тухай Рамсейн үзэл ба логицист программ”, Доктор Б.Баясгалан, “Рамсейн бодлогууд Монголд”, Академич Р.Гончигдорж, “Арифметикийн прогрессийн тухай Вандервардений теорем”, Доктор Д.Ган-Очир, “Макро эдийн засгийн бодлогын оновчтой хослолыг тодорхойлоход Рамсейн онолыг ашиглах нь”, Монголбанк Доктор Ч.Анхбаяр, “Рамсейн өсөлтийн…

Read More

УИХ-ын “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо”-оос “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол”-ын хоёр дахь хэсгийг 2023 оны 02 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн сонсголоор МУХБ-ны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн болон МУХБ-ны охин компани “Ди Би Эм Лизинг” ХХК-аас олгосон зээлүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор 59 хүнийг гэрчээр оролцуулахаар дууджээ. 2023 оны 2 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Хөгжлийн банкнаас төсөвт суусан Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн багц буюу 2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөгдөх…

Read More

Монгол Улс 2022 онд нийтдээ 31.7 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт бөгөөд экспортын дүн цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрсэн билээ. Засгийн газраас 2022 онд экспортыг сэргээх талаар олон арга хэмжээ авсны үр дүнд 2022 оны есдүгээр сараас эхлэн экспорт огцом сэргэсэн юм. Тодруулбал, 2022 оны эхний найман сард сард дунджаар 1.8 сая тонн нүүрс экспортолж байсан бол 9-12 дугаар сард дунджаар 4.2 сая тонн нүүрс экспортолсон юм. Харин 2023 онд нүүрсний экспорт үргэлжлэн сэргэх эерэг хүлээлттэй байгааг шинжээчид онцолж байна. Тодруулбал, БНХАУ “Тэг-ковид” бодлогын…

Read More

Нийслэл дэх жендэрийн салбар хороо 2022 онд жендэрийн эрх тэгш байдлыг ханган ажилласан үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороонд танилцууллаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар тухайн шатны Засаг даргын тайланг хуралдаанаараа хэлэлцэж, дүнг нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг. Энэ дагуу гүйцэтгэсэн ажлын талаар НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай танилцуулсан юм. Энэ хүрээнд Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн харилцаа, төрийн албан дахь…

Read More