Author: Business Insider
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, Нийслэлийн Боловсролын газрын 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөтэй танилцлаа. Нийслэлийн Боловсролын газар нь цар тахлаас үүдэлтэй хичээлийн хоцрогдлыг нөхөх ажлын хүрээнд танхим болон цахимаар хосолсон нэмэлт сургалт явуулах, хөтөлбөрийн агуулгыг ахиулах ажлыг төлөвлөжээ. Мөн энэ онд багтаан цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийслэлийн зарим хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулна гэв. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “ЕБС-ийн сургалтын орчинг сайжруулж, багш нарын арга зүйг чадавхжуулахад анхаарч ажиллана. Ерөнхий боловсролын сургуульд роботын сургалтыг нэвтрүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангана. Мөн суралцагчид цахим платформд суурилж…
Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэв. Уг компани нь нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, ашиглалтыг сайжруулах, түрээсийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засаг захиргааны 4 дүгээр байр буюу Улаанбаатар бизнес хөгжлийн төв, Нийслэлийн соёлын төв өргөөний А, Б корпус, Монголын хүүхдийн ордон, Хотын төв номын сангийн барилга байгууламжуудыг газар эзэмших эрхийн хамт балансаас балансад шилжүүлэн авсан. Энэ хүрээнд 2022 оны хоёрдугаар сараас эхлэн Нийслэлийн засаг захиргааны 4-р байрны сул талбайг, 2022 оны наймдугаар сараас эхлэн Хотын төв номын сангийн сул талбайг тус тус түрээсийн гэрээгээр ашиглуулж эхэлжээ. Иймд компанийн…
Он дамнан үргэлжилж, хүн төрөлхтнийг хөл хорионд оруулсан коронавирусын цар тахлын улмаас хэдэн зуун бизнес дампуурч, улс орнуудын эдийн засаг ихээхэн доройтсон. Гэвч саарын хажуугаар сайн хэмээж болохуйц өөрчлөлтүүд ч эдийн засагт гарсныг дурдах нь зүйтэй. Онлайн худалдаа, тээвэр ложистик, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс эхлээд олон төрлийн бизнес өсөлт үзүүлсний нэг нь стриминг. Аав хөлбөмбөг, ээж савангийн дуурь, харин эмээ мэдээ үзэх эрхээ эдлэхийн тулд гэрийн хамгийн тухтай хэсэг болох буйдан дээр зурагтын удирдлагын төлөөх ширүүн тэмцэл өрнөдөг байсан цаг үе саяхан мэт. Гэвч өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, хурдацтай шинэчлэгдэж буй технологийн нөлөө, хүн төрөлхтнийг он дамнан гэрийн хорионд…
Нийслэлийн ИТХ-ын зөвлөл хуралдаж, “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 101 дугаарт уг журамд оруулах саналын тухайд, Тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлнө.Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх үед жолооч ирсэн эсэх нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй Тээврийн хэрэгслийн жолоочийг гурваас доошгүй удаа зарлан дуудах, утсаар залгах, мессеж хүргэх шат дараатай явуулахад ирээгүй бол тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж, үндсэн төлбөрийг төлнө. Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн…
Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Британи Улсад ажлын айлчлал хийж буй Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Британи Улсын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Уулзалтаар Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс Гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч, худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чиглэсэн Британи Улсын аливаа санаачилгыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Британи Улсын зүгээс Хөгжиж буй орнуудад зориулсан Худалдааны шинэ схем гаргаж, түүний Өргөтгөсөн хөтөлбөрт манай улсыг хамруулах шийдвэр гаргасанд талархал илэрхийлсэн юм. Цаашид Монгол Улсын…
Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски, Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн газрын захирал Вомик Шах нарын төлөөлөлтэй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уулзлаа. Уулзалтаар Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн баригдах хот байгуулалтын дэд бүтцийн төсөл, төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд болон хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн санхүүжилтийн хувилбарууд, өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага болон төсөлд тавигдах нөхцөл, шаардлагын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Британийн парламентын гишүүн, Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски нь Британийн Засгийн газраас худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн боломжтой гэж тодорхойлсон 58 зах зээлийг…
Монголбанканд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд Үндэсний төлбөрийн системийн дэд бүтэц ялангуяа Банк хоорондын төлбөр тооцоо, Төлбөрийн картын программ, техник хангамжийг хөгжүүлж олон улсын жишигт хүрснээр дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагын төлбөрийн системтэй санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээ саадгүй дамжуулах боломж, нөхцөл хэдийнэ бүрдээд байна. Бидний зүгээс төлбөрийн системийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлснээр Үндэсний брэнд ₮ картыг хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарцыг бий болгох зорилт тавьж ажиллаж ирсэн. Энэ зорилтын хүрээнд Монголбанк болон БНСУ-ын КТ Группийн охин компани болох “BC Card (БиСи карт)” байгууллага хооронд Харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны 12…
Хөгжлийн банк нь 2018 онд нийт 500.0 сая ам.долларын дүнтэй, 7.25%-ийн хүүтэй Евро бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны шийдвэрээр банкны өр төлбөрийг багасгах зорилгоор Евро бондоос худалдан авч бондыг хэсэгчлэн хугацаанаас нь өмнө хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байдаг. Дээрх шийдвэрийн хүрээнд Хөгжлийн банк нь 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Евро бондоос хугацаанаас нь өмнө нийт 51.6 сая ам.долларын бондыг хэсэгчлэн худалдан авлаа. Ингэснээр Евро бондын төлбөрт төлөх 500 сая ам.долларын 51.6 сая ам.доллар нь хасагдаж, 448.4 сая ам.долларын үлдэгдэлтэй болж байна. Худалдаж авсан бонд нь 86.69 жигнэсэн дундаж үнэтэй, жилийн 22.55%-ийн өгөөжтэй нийт 516,140…
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Лондон хотноо хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус хотын Хөрөнгийн биржид зочилж, биржийн хувьцаа, тогтмол орлоготой санхүүгийн хэрэгсэл, анхдагч зах зээлийн асуудал хариуцсан захирал Чарли Волкер, олон улсын бизнес хөгжлийн газрын захирал Том Атенборо нарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, Лондоны хөрөнгийн бирж Монголын Хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулагдах шинэ хотын бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулалт татах боломжийн талаар санал солилцов. Талууд хөрөнгийн биржүүдийн хооронд тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлэх, давхар бүртгэлийн үйл ажиллагааг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой байгааг онцолж,…
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд (Энэтхэг-Номхон далайн асуудал хариуцсан сайд) Энн-Мари Тревельянтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү уулзалтаар талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, чингэхдээ боловсрол, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Монгол Улсын зүгээс Британи Улсыг Гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш гэж үздэг бөгөөд энэ онд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр талын харилцааны эрх зүйн үндэс улам…