Author: Business Insider
ХБХХЕГ, МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Элчин сайд, Гэрэлт цох байшин ТББ-тай хамтран 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд АНУ-аас Монгол Улсад зочилж буй Кэнэса мужийн Их сургуулийн Тэгш хамруулах сургалт ба бие хүний хөгжлийн сургуулийн Гүйцэтгэх захирал Итгэмжлэгдсэн нөхөн сэргээх зөвлөх дэд профессор Нийл Дачакыг хүлээж авч уулзлаа. Тус уулзалтын үеэр Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн үйл ажиллагаатай танилцаж хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа оюуны бэрхшээлтэй оюутан сурагчдад сургуулийн орчинд хэрхэн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх мөн АНУ-н их сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудаа дэмжих хөтөлбөрийг сургуулийн орчинд хэрхэн хэрэгжүүлж хөгжүүлдэг талаар багш,…
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн байгаль орчны газрын Гачуурт, Толгой, Төвийн хэсгийн байгаль хамгаалагчдад тусгай тоноглол бүхий автомашиныг гардууллаа. Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд хүрээлэн буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтын ажлыг аюулгүй, эрсдэлгүй түргэн шуурхай байлгаж, байгаль хамгаалагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай тоноглол бүхий шатахуун бага зарцуулалттай “Suzuki Jimny” тээврийн хэрэгслийг Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба өнөөдөр гардуулан өгсөн юм. Энэ үеэр тэрбээр “Монгол улсын хэмжээнд бүртгэгдэж буй хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байна.…
Энэ бүсгүйг Ц.Цэндсүрэн гэдэг. Төрөлхийн харааны бэрхшээлтэй нэгэн. Хатуу ч гэсэн хорвоогийн жамыг хэцүү гэлтгүй туулж яваа хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл. Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн хойш суулгүй, харь орныг зорьж, эрдэм номын мөр хөөж, хайртай гэр бүлийнхээ төлөө өнөөдрийг хүртэл тэмцэж яваа бахархаж, хүндэлмээр энэ эмэгтэйг “ТҮҮНИЙ ТУХАЙ“ булангийнхаа гурав дахь зочноор урьж ярилцлаа. Түүнтэй хэсэг хугацаанд хөөрөлдөхөд л амьдралд ямар их хайртай, бусдад туслах чин сэтгэлтэй гэдэг нь харагдаж байлаа. Бага насаа бусдын л адил өнгөрүүлж, сэргэлэн цовоо, зоримог өссөнөө илэн далангүй ярьж байсан юм. Тэрбээр сургуулиа төгсөөд сэтгүүлч мэргэжлээр сурч бүр ФМ радиод сэтгүүлч хийж явсан гайхалтай эмэгтэй. Яг л…
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, салбар дундын уялдаа холбоог зохицуулах, мэргэжил арга зүйгээр дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд Нийслэлийн ерөнхий боловсролын 16-р сургуулийг сонгон авч мэргэжил, арга зүйгээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тус сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад туслалцаа үзүүлэх “Дэмжлэгийн баг”-ийн ээлжит хурлыг 2022 оны 12 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулж, хурлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан сургаж буй нөхцөл байдал, дэд бүтэц, мэдээллийн хүртээмж, сургалтын хэрэглэгдэхүүний үнэлгээний тайлантай танилцаж, тулгамдсан асуудал, ололттой сайн туршлагуудаа хуваалцлаа. …
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны Яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Дауны Холбооны Хөдөлмөр сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлсэн төслийн нээлт 12 дугаар сарын 6-нд боллоо. Нээлтэд Бүгд Найрамдах Польш улсаас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кшиштоф Бойко болон тус ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Hejnowicz Stefan, зөвлөх Н.Мөнхтуяа, ХБХХЕГ-ын ХНОГ-ын дарга Б.Амаржаргал, БХГ-ын дарга У.Сосорбурам нар оролцсон юм. Хөдөлмөр сургалтын төв нь цар тахлаас хойш ажиллаагүй бөгөөд тус төслийн санхүүжилтээр дахин үйл ажиллагаагаа эхэлж байна. Монголын Дауны холбооны эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт Coffee shop-н үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрт бэлтгэж, ажлын байранд дадлагажуулж байна. Та бүхнийг…
Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг дэлхий даяар энэ сарын 3-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон өнгөрүүлэхээр НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 37 дугаар чуулганаараа шийдвэрлэсэн билээ. Өдгөө дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй нийт 1 тэрбум хүн амьдарч буйн 80 хувь нь хөгжиж буй орнуудад ногдож байна.60 болон түүнээс дээш насны нийт хүмүүсийн 46 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй.Олон улсад 5 эмэгтэй тутмын 1 нь, 10 хүүхэд тутмын 1 нь хөгжлийн бэрхшээлтэй байгаа юм. Харин Монгол Улсын хувьд хүн амын 3.1 хувь буюу…
“ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨГЖЛИЙН ДЭВШИЛТЭТ ШИЙДЛҮҮД: ХҮРТЭЭМЖТЭЙ, ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ДЭМЖИХЭД ИННОВАЦЫН ҮҮРЭГ”
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнөөдөр хуралдаж, нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн эхэнд Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал Нийслэлийн 2023 оны төсвийн төсөлд өгч буй тус газрын дүгнэлтийг танилцууллаа. Тэгэхдээ Нийслэлийн татварын бааз суурийг нэмэгдүүлж, нийслэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, ашиглалтыг сайжруулах замаар орлого нэмэх боломж байгааг хэллээ. Мөн хоёроос дээш тооны орон сууцтай иргэдийн судалгааг гаргаж, гурав дахь сууцнаас эхлэн татвар ногдуулах аргыг ашиглах шаардлагатай гэж дүгнэжээ. Нийслэл 2022 онд 322 сая төгрөгийн ногдол ашиг бүрдүүлэхээр төлөвлөж, давуулан биелүүлсэн. Тиймээс Төсвийн хуулийн дагуу орон нутгийн өмчтэй болон орон нутгийн оролцоотой…
БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулж, найрсаг, халуун дотно хүлээн авч буй Хятадын Засгийн газарт талархал илэрхийллээ. Мөн дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох эхний 100 жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн Хятадын Коммунист Нам, Хятадын Засгийн газар, ард түмэнд баяр хүргэв. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэв. Цар…
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаанаар өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцлээ. Иргэдээс санал авсны үндсэн дээр үр дүнгийг нь нэгтгэсэн бөгөөд орон нутгийн хөгжлийн сан нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт, төслийн эрэмбэ, хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн удирдлага гэсэн 5 үе шаттай хэрэгжих хуультай. Энэ жилийн хувьд Сангийн яамнаас орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт иргэдийн саналыг улс даяар цахим хэлбэрээр авсан байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хоёр сарын хугацаанд зохион байгуулсан санал асуулгын дүнгээр нийт 1,140,376 төсөл хөтөлбөрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналыг иргэд…