Author: Business Insider

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойн хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт боллоо. Хуралдааны эхэнд Эзэн Чингис хааны Эш хөргийг Нийслэлийн нутгийн захиргааны шинэ цогцолборт залж, төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээг уншиж сонордуулав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойд зориулж илгээсэн мэндчилгээг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улаанбаатар хотын нийт иргэд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн төлөөлөгчдөд уншиж хүргэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын илгээсэн мэндчилгээнд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн бүрэлдэхүүн нутгийн удирдлагыг…

Read More

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 383 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нарын албаны хүмүүс оролцсон юм. Одоогоос 383 жилийн өмнө буюу 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулснаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын шавыг тавьж, гал голомтыг бадраасан өдөр хэмээн…

Read More

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтын ажилд шилжсэн. Тус бүтээн байгуулалтын ажлыг 4 багцад хуваан ажиллаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 2,3 дугаар багцад багтсан худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгч шалгаруулах тендерт шалгарсан БНЭУ-ын “Мега инженеринг Инфрастракчер” компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн. Үүний дагуу өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Мега инженеринг Инфрастракчер” компанийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Палимпати Доория нар гэрээнд гарын үсэг зурлаа. Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,…

Read More

Улсын Онцгой комиссын IV хуралдаан өнөөдөр болж, Хөдөө аж ахуй, Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үр дүн, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн томилолт, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ, Коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал, мутацилагдсан шинэ хувилбар болон эрүүл мэндийн салбарын бэлэн байдлын талаар хэлэлцлээ. Хурлын эхэнд УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хуралд ирээгүй комиссын гишүүн, сайд нарт хатуу сануулга өгсөн юм. Ургац хураалтын нөхцөл өнөөдрийн байдлаар 353.4 мянган тонн үр тариа, 334.3 мянган тонн улаанбуудай, 206.4 мянган тонн төмс, 120.9 мянган тонн хүнсний ногоо, 92.7 мянган тонн тэжээлийн ургамал, 32.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан…

Read More

Хөшигийн хөндий дэх Ухаалаг, Ногоон хотын бүтээн байгуулалтын дэд бүтэц, төлөвлөлтийн ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Барилга, Хот байгуулалтын яаманд ажиллалаа. Тус бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь зургаан багц ажлаас бүрдэж буй бөгөөд үүний дөрвөн багцийнх нь ерөнхий төлөвлөгөөг гаргаж, батлуулах шатандаа явж байгаа талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Тэрбээр “Эхний дөрвөн багц ажлын ерөнхий төлөвлөгөөнөөс “Эдийн засгийн чөлөөт бүс”-ийн дэд бүтцийн ажилд гол анхаарлаа хандуулж байна. Дэд бүтцийн асуудлууд шийдэгдэхэд дараа дараагийн ажлыг төлөвлөхөд дөхөм болно. Мөн Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Түүнчлэн тус бүс нутагт үйл ажиллагаа…

Read More

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Дотоод хэргийн их сургуультай хамтран “Дэд бүтцийн хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт”-ыг зохион байгуулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Баасандорж сургалтыг нээж хэлсэн үгэндээ, дэд бүтцийн хяналт нь чухал салбар гэдгийг онцлоод “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төрийн хяналт шалгалтын чиглэлээр хийж буй хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлийн талаар товч мэдээлэл өгсөн юм. Гурван өдөр үргэлжлэх сургалтад нийслэл, орон нутгийн 150 улсын байцаагчийг хамруулан, тэднийг мэргэшүүлэх, чадавхижуулах, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцох, туршлага судлах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхэд зорилгоо чиглүүлж буй. Улсын байцаагчид танхимын сургалтаас гадна “Чингис хаан” музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх…

Read More

Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, хэрэгжилтийн талаар хэлэлцэн, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулан танилцуулах, уг асуудлыг олон улсын түвшинд хүргэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Стандарт нь бүх салбарт хэрэгждэг, хэрэгжилтийн үр дүн нь хүн амын амьдралын чанарыг сайжруулах, үндэс суурь нь учраас Монгол Улсын Засгийн газрын зүгээс стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарал хандуулж байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд…

Read More

Нийслэлийн удирдлагууд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй төслийн хүрээнд шийдвэрлэх зарим асуудлыг хэлэлцэхээр Филиппин улсын нийслэл Манила хотод байрлах Азийн Хөгжлийн Банкны төв байранд ажиллаж байна. Айлчлалын багт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг Даргын Хөгжлийн Бодлого Хариуцсан Нэгдүгээр Орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон бусад албаны төлөөлөл багтсан юм. Хуваарьт ажлын дагуу Өнөөдөр Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн бүс нутаг хариуцсан Ерөнхий захирал хатагтай М.Тереза болон АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийн зөвлөх ноён Сафдар Парвез нартай албан уулзалт хийж,…

Read More

Уран сайхны гимнастик нь эмэгтэй хүний гоо сайхныг илтгэдэг спортын төрөл. Уян хатан байдал, гоо сайхан, эвлэгхэн хийх дасгалын цаана олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн байдаг. Уран сайхны гимнастик нь харьцангуй залуу спортын төрөл. 1940-өөд онд хөгжих эхлэлээ тавьж одоогоос 60 жилийн өмнө буюу 1962 онд олон улсын холбоо нь албан ёсоор байгуулагдаж жилийн дараа 1963 онд Унгарын Будапештад анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулсан. Зуны олимпийн хөтөлбөрт 1984 оны Лос-Анжелесийн зуны XXIII наадамд анх багтсан юм. Дэлхийд богинохон хугацаанд эрчимтэй хөгжиж гол спортын төрлүүдийн нэг болж хүлээн зөвшөөрөгдсөн. Тамирчид хүч чадал гаргаад зогсохгүй, тэсвэр тэвчээр тэнцвэртэй…

Read More

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, БНКУ тунхагласны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон талаар өргөжин тэлж, бүс нутгийн хэмжээнд хурдацтай хөгжиж байна. Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо энэ сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Дээд түвшний 6 дугаар уулзалтад миний бие оролцсон. Энэ үеэр Казахстан улсын төр, засгийн удирдах хүмүүстэй хоёр талын харилцааны болон харилцан сонирхсон асуудлуудаар санал…

Read More