Author: Business Insider
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтын ажилд шилжсэн. Тус бүтээн байгуулалтын ажлыг 4 багцад хуваан ажиллаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 2,3 дугаар багцад багтсан худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгч шалгаруулах тендерт шалгарсан БНЭУ-ын “Мега инженеринг Инфрастракчер” компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн. Үүний дагуу өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Мега инженеринг Инфрастракчер” компанийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Палимпати Доория нар гэрээнд гарын үсэг зурлаа. Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,…
Улсын Онцгой комиссын IV хуралдаан өнөөдөр болж, Хөдөө аж ахуй, Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үр дүн, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн томилолт, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ, Коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал, мутацилагдсан шинэ хувилбар болон эрүүл мэндийн салбарын бэлэн байдлын талаар хэлэлцлээ. Хурлын эхэнд УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хуралд ирээгүй комиссын гишүүн, сайд нарт хатуу сануулга өгсөн юм. Ургац хураалтын нөхцөл өнөөдрийн байдлаар 353.4 мянган тонн үр тариа, 334.3 мянган тонн улаанбуудай, 206.4 мянган тонн төмс, 120.9 мянган тонн хүнсний ногоо, 92.7 мянган тонн тэжээлийн ургамал, 32.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан…
Хөшигийн хөндий дэх Ухаалаг, Ногоон хотын бүтээн байгуулалтын дэд бүтэц, төлөвлөлтийн ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Барилга, Хот байгуулалтын яаманд ажиллалаа. Тус бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь зургаан багц ажлаас бүрдэж буй бөгөөд үүний дөрвөн багцийнх нь ерөнхий төлөвлөгөөг гаргаж, батлуулах шатандаа явж байгаа талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Тэрбээр “Эхний дөрвөн багц ажлын ерөнхий төлөвлөгөөнөөс “Эдийн засгийн чөлөөт бүс”-ийн дэд бүтцийн ажилд гол анхаарлаа хандуулж байна. Дэд бүтцийн асуудлууд шийдэгдэхэд дараа дараагийн ажлыг төлөвлөхөд дөхөм болно. Мөн Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Түүнчлэн тус бүс нутагт үйл ажиллагаа…
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Дотоод хэргийн их сургуультай хамтран “Дэд бүтцийн хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт”-ыг зохион байгуулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Баасандорж сургалтыг нээж хэлсэн үгэндээ, дэд бүтцийн хяналт нь чухал салбар гэдгийг онцлоод “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төрийн хяналт шалгалтын чиглэлээр хийж буй хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлийн талаар товч мэдээлэл өгсөн юм. Гурван өдөр үргэлжлэх сургалтад нийслэл, орон нутгийн 150 улсын байцаагчийг хамруулан, тэднийг мэргэшүүлэх, чадавхижуулах, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцох, туршлага судлах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхэд зорилгоо чиглүүлж буй. Улсын байцаагчид танхимын сургалтаас гадна “Чингис хаан” музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх…
Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, хэрэгжилтийн талаар хэлэлцэн, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулан танилцуулах, уг асуудлыг олон улсын түвшинд хүргэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Стандарт нь бүх салбарт хэрэгждэг, хэрэгжилтийн үр дүн нь хүн амын амьдралын чанарыг сайжруулах, үндэс суурь нь учраас Монгол Улсын Засгийн газрын зүгээс стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарал хандуулж байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд…
Нийслэлийн удирдлагууд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй төслийн хүрээнд шийдвэрлэх зарим асуудлыг хэлэлцэхээр Филиппин улсын нийслэл Манила хотод байрлах Азийн Хөгжлийн Банкны төв байранд ажиллаж байна. Айлчлалын багт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг Даргын Хөгжлийн Бодлого Хариуцсан Нэгдүгээр Орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон бусад албаны төлөөлөл багтсан юм. Хуваарьт ажлын дагуу Өнөөдөр Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн бүс нутаг хариуцсан Ерөнхий захирал хатагтай М.Тереза болон АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийн зөвлөх ноён Сафдар Парвез нартай албан уулзалт хийж,…
Уран сайхны гимнастик нь эмэгтэй хүний гоо сайхныг илтгэдэг спортын төрөл. Уян хатан байдал, гоо сайхан, эвлэгхэн хийх дасгалын цаана олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн байдаг. Уран сайхны гимнастик нь харьцангуй залуу спортын төрөл. 1940-өөд онд хөгжих эхлэлээ тавьж одоогоос 60 жилийн өмнө буюу 1962 онд олон улсын холбоо нь албан ёсоор байгуулагдаж жилийн дараа 1963 онд Унгарын Будапештад анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулсан. Зуны олимпийн хөтөлбөрт 1984 оны Лос-Анжелесийн зуны XXIII наадамд анх багтсан юм. Дэлхийд богинохон хугацаанд эрчимтэй хөгжиж гол спортын төрлүүдийн нэг болж хүлээн зөвшөөрөгдсөн. Тамирчид хүч чадал гаргаад зогсохгүй, тэсвэр тэвчээр тэнцвэртэй…
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, БНКУ тунхагласны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон талаар өргөжин тэлж, бүс нутгийн хэмжээнд хурдацтай хөгжиж байна. Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо энэ сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Дээд түвшний 6 дугаар уулзалтад миний бие оролцсон. Энэ үеэр Казахстан улсын төр, засгийн удирдах хүмүүстэй хоёр талын харилцааны болон харилцан сонирхсон асуудлуудаар санал…
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр (2022.10.21) “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалд, Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий нүүрс болон бусад ашигт малтмалын ордууд ашиглалтад орсноор экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 3.5 дахин нэмэгдэх тойм тооцоо гарсан. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын тээн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр болон экспорт, импортын ачаа эргэлтийг үр…
Төрийн үйлчилгээний стандартын асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЦХХХЯ-ны сайд Ц.Учрал, Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн болон бусад албаныхан уулзалдлаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус уулзалтад хэлсэн үгэндээ “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг бий болгох, төрийн бүтээмжийг бүх түвшинд дээшлүүлэх бодлогыг бодитоор хэрэгжүүлэхэд Стандарт нэн чухал билээ. Хөгжлийн бодлогодоо нийцсэн стандартыг баталдаг, батлагдсан стандарт нь ил тод хяналтын дор бүх салбарт хэрэгждэг, хэрэгжилтийн үр дүн нь хүн ардынхаа амьдралын чанарыг дээшлүүлдэг, улс орныхоо хөгжлийн бодит үзүүлэлтийг илэрхийлдэг байх нь чухал. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг…