Author: Business Insider

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төв дээр ажиллаж “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг явцыг дүгнэж, төр засгаас шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, тодорхой асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 4 багц ажилд (EPC) хуваан хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар EPC 01 буюу “Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжийн ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” ХХК 2021 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 70 гариу хувьтай үргэлжилж байна. Дараагийн гэрээний багцууд болох…

Read More

Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан Газар хөдлөлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх асуудлаар Шинжлэх ухааны акидемийн дэргэдэх Одон орон, Геофизикийн хүрээлэнд ажиллалаа. Энэ оны 1 дүгээр сарын 1-ээс 9 дүгээр сарын 30-ны хооронд Монгол улсын нутаг дэвсгэрт нийт 45058 газар хөдлөлт болсон бөгөөд үүнээс хүнд мэдрэгдэхүйц буюу 3.0-5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 80 гаруй удаа болсон талаар Одон орон Геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл мэдээллээ. Мөн Улаанбаатар хот орчмын бүс нутагт 2000-2010 онд 3.0 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 60 удаа болж байсан бол 2011-2021 оны хувьд 73 удаа болсон нь сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгааг хэлсэн юм. Энэ…

Read More

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2022 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын Дээд түвшний 6 дугаар уулзалтад оролцож, үг хэлсэн юм. Тэрээр “Дээд түвшний уулзалтад оролцож буй нийт төлөөлөгчдөд АХАИББХ байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд хүргэж, тус бага хурлын хөгжлийн дараагийн зорилгыг тусгасан “АХАИББХ-ын шинэчлэлийн тухай Астанагийн мэдэгдэл”-ийг гаргаж байгаа нь хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж, олон улсын тавцанд гүйцэтгэх үүргийг улам нэмэгдүүлж байна” хэмээн онцолсон юм. Түүнчлэн олон улс болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, Монгол Улсын…

Read More

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын VI дээд түвшний уулзалтад оролцох үеэр Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрчим хүчний сайд Сухайль Аль Мазроуитэй уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр талууд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн боломж байгааг дурдаад цаашид энэхүү салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг ургашлуулах талаар ярилцлаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНЭУ-тай худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, барилга хот байгуулалт болон бусад салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн тэрээр…

Read More

2020 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйд томоохон өөрчлөлтүүд орж, 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн. Үүний нэг нь хавдрын үеийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь санхүүжүүлдэг болсон юм. Тэгвэл 2021 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн химийн бай эмчилгээг ЭМД-ын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ЭМД-аараа 100 хувь төлөх боломж бүрдсэн. Ганц ХСҮТ-д хийгддэг байсан тус эмчилгээг эмнэлгийн ачааллыг бууруулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Бриллиант, Рехамед эмнэлгүүдэд ЭМД-ийн хөнгөлөлтөөр хийдэг боллоо. Хорт хавдрын орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологиудын нэг болох химийн бай эмчилгээ нь молекул генетикийн оношлогоон дээр үндэслэн тухайн хүний ген болон хавдрын…

Read More

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоосонд Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд Миягино дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх, амжилтын төлөөх шинэ замналаа эхлүүлсэнд нь амжилт хүсэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “…Та бол Монгол түмний бахархалт их аваргын хүү. Аавынхаа үйл хэрэг, алдар нэрийг үргэлжлүүлж, Миягино дэвжээнээс олон аварга төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна…”гэлээ.  Хакухо М.Даваажаргал хариуд нь “…Дөрвөн жилийн дараа Монгол нутагтаа ирлээ. Эх орондоо ирэхэд сэтгэл дүүрэн байж, маш их огшож байна. Хоёр…

Read More

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан БНСУ-ын Танжинь хотын дарга, ИТХ-ын дарга болон төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтын үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Танжинь хотын дарга, төлөөлөгчид зочлон ирсэнд талархаж байна. Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас дэлхий нийтээрээ хүнд сорилтын өмнө байлаа. Өнөөдөр ийнхүү уулзаж байгаа нь цар тахлын дараа нэг алхам урагшилсныг харуулж байна. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, монгол иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх талаар талууд ярилцсан. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагаа үр дүнтэй байна гэж харж байна. Монгол Улсад ирсэн та бүхний…

Read More

2022 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын Дээд түвшний 6 дугаар уулзалт эхэлж байна. Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож байна. Монгол Улс 2001 оны 6 дугаар сард “АХАИББХ-ын гишүүн орнуудын харилцааг зохицуулах зарчмуудын тухай тунхаглал”-д гарын үсэг зурж нэгдэн орсноос хойш тус бага хурлын арга хэмжээнүүдэд зохих түвшинд оролцож ирсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч АХАИББХ-ын Дээд түвшний 1, 3, 4 дүгээр уулзалтуудад, Шадар сайд 2 дугаар уулзалтад оролцож байсан юм.

Read More

Бүгд Найрамдах Казахстан Улсад албан айлчлал хийж буй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зочилсноор албан айлчлалаа албан ёсоор эхлүүллээ. Шадар сайдыг Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү болон тус улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Д.Кыдырали, Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн орнуудын газрын орлогч дарга К.Малаев, Элчин сайд асан О.Нурбаев, Монгол Улсын Соёлын элч Т.Акедиль тэргүүтэй албаны төлөөлөгчид хүлээн авч уулзлаа. Хоёр улс түүх, соёл иргэншил, зан заншлаараа гүнзгий холбоотойгийн хувьд энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой тул талууд идэвх санаачилгатай ажиллахаа энэ үеэр илэрхийлэв.

Read More

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд найрамдах Казахстан улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд Астана хотын захирагч А.Кульгиновтой уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол, Казахстаны ард түмэн түүх, соёл иргэншил, зан заншил зэрэг гүнзгий хэлхээ холбоотой. Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа” хэмээгээд цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, ялангуяа Хөшгийн хөндийд баригдах “Шинэ зуун мод” хотын бүтээн байгуулалт,…

Read More