Author: Business Insider

Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан. Энэ дагуу “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжид дараах хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.

Read More

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын удирдлагууд болон 21 аймгийн Онцгой байдлын газрын дарга нартай цахимаар хуралдлаа. Ойрын 2 хоногт Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр хасах 5 градусыг давж цочир хүйтрэхийн зэрэгцээ ихэнх нутгаар эрс сэрүүсч уулархаг нутгуудаар шөнөдөө 13-18 градус хүйтэн байх бөгөөд цаашид нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян–Өлгий, Баянхонгор, Говь-алтай, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургамалын гарц муу, цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа талаар УОК-ын нарийн бичгийн дарга Г.Баярхүү хуралдааны эхэнд мэдээллээ. Энэ үеэр Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын…

Read More

Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагддаг спортын бага наадам нь уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд идэвхтэй оролцдог томоохон арга хэмжээ юм. Энэхүү наадмыг Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэг 5 дахь удаагаа спортын 5 төрлөөр /волейбол, сагс, ширээний теннис, шатар, олс татал/ зохион байгуулж байна. Энэ жилийн спортын наадамд 35 байгууллагын 22 баг оролцож байгаа бөгөөд Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Өвөрхангай аймгийн анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа уламжлалт анагаах ухааны эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.

Read More

Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар нийслэлийн ахмад иргэдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр Ардын зураач Г.Дунбүрээг Монголын дүрслэх урлагийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Мөн нэр бүхий ахмад настнуудыг нийслэлийн хүндэт шагнал, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар шагнаж урамшуулав. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Read More

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээндэх салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад иргэд, бодлого боловсруулагч, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго энэхүү чуулга уулзалтыг ЭМЯ, ХӨСҮТ, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл хамтран Монгол Улсын Ерөнхий Сайд С.Оюун-Эрдэнийн ивээл доор 2022 оны 9 дүгээр сарын 30-нд өдөр улсын хэмжээнд зохион байгуулж байна. Цар тахалтай зэрэгцэн урт хугацаанд нийтийн эрүүл мэндэд дарамт учруулж болзошгүй сүрьеэгийн асуудлыг дээд хэмжээнд хэлэлцэж буй энэхүү чуулганд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь…

Read More

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийн нийт хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин байсаар байгаа бөгөөд Монгол Улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэгд тооцогддог. Манай улсад жилд дунджаар 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилж, жил бүр 200 гаруй хүн энэ өвчний улмаас нас барж байгаа нь халдварт өвчин дотроо тэргүүлж буй үзүүлэлт юм. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар ЭМЯ, ХӨСҮТ, “Глобаль” сан зэрэг байгууллагууд хамтран “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Тус чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Шадар…

Read More

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Уг төлөвлөгөөнд хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Эдгээр арга хэмжээг нийт 2,609.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцсон байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 286.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 934.6 тэрбум, гадаадын зээл тусламжаар 1,043.8 тэрбум, төр хувийн хэвшлийн түншлэлээр 284.6 тэрбум бусад эх үүсвэрээс 59.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнөөс 624.4 сая төгрөгөөр илүү дүн…

Read More

Нийслэлийн ИТХ-ын Ажлын хороодоор Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцлээ. Төлөвлөгөөнд хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Нийслэлийн ИТХ-ын Ажлын хороодоос гадна уг төлөвлөгөөг ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн, батална. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ээлжит бус VIII хуралдааныг энэ сарын 29 буюу маргааш хуралдуулах захирамжийг гаргасан билээ. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Read More

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, тус улсын Гадаад хэргийн яамны Газрын тос боловсруулах үйлдвэр болон Мэдээлэл харилцаа холбооны технологийн төв хариуцсан захирал Сридхаран болон бусад холбогдох албаныхныг хүлээн авч уулзав. Талууд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд санал солилцлоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уулзалтын үеэр 2,3 дугаар багцын ажлыг эрчимжүүлж, 4 дүгээр багцын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа талаар саналаа дэвшүүлсэн юм. Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн яамны Газрын тос боловсруулах үйлдвэр болон Мэдээлэл харилцаа холбооны технологийн төв хариуцсан…

Read More

Монгол Улсад албан айлчлал хийж буй Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч уулзан, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашид баримтлах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийн талаар харилцан санал солилцлоо. Цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах үүднээс УИХ, Засгийн газраас зургаан зүйл бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байгааг Шадар сайд уулзалтын эхэнд онцлоод, Засгийн газар ирэх 2023-2024 онд дээрх зорилт, чиглэлүүдэд гол анхаарлаа хандуулна гэдгийг хэллээ. Тэрбээр “Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд нүүрсээр ажилладаг цахилгаан, дулааны станцуудтай, мөн экспорт, импортын дийлэнхийг эрчим…

Read More