Author: Business Insider
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Аж үйлдвэр, шинжлэх ухаан, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жэйн Уркахартай хоёр талын уулзалт хийж, тус яамны харьяа Австралийн Газарзүйн шинжлэх ухааны агентлаг (Geoscience Australia)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн өнөөдөр /2022.09.16/ Шадар сайд С.Амарсайхан Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Таниа Констэйбл, тус зөвлөлийн Худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа эрхэлсэн захирал Дэмус Кинг, “Thiess” компанийн Азийн асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Клуни Рэндэлл, “Rio Tinto” компанийн Австралийн Засгийн газартай харилцах асуудал эрхэлсэн ахлах зөвлөх Пол Холланд, “Yancoal” компанийн Худалдааны асуудал хариуцсан захирал Майкл Нго, Австралийн Газарзүйн…
Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан компани, хувь хүмүүс зээлээ эргэн төлөөгүйн улмаас банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтсан таагүй мэдээ олон нийтийн анхаарлын төвд ороод удаж байна. Банк 66 компаниас 3.2 их наяд төгрөгийн зээл нэхэмжилж эхэлсэн. Зээлдэгчдийн хэргийг АТГ шалгаж буй. Зээлийн эргэн төлөлтийн хурд ямар байгаа, банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж буй эсэх талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.МАНДУУЛТАЙ уулзаж ярилцлаа. -Хөгжлийн банк найдваргүй зээлдэгчдээ зарлан, нийгмийн анхааралд оруулснаар зээл тодорхой хэмжээгээр төлөгдөж эхэлсэн. Одоогоор хэдэн төгрөгийн зээлийг эргүүлж төлөөд байна вэ? -Хөгжлийн банк 2011 оны тавдугаар сард байгуулагдаж, 2012 оноос хойш 3000 орчим…
Үндэсний бичиг соёл, номын баяр өнөөдөр “Илүү их уншъя” уриан дор 32 дахь удаагаа Жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх өдрийг албан ёсоор хуульчилсан бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж байна. Номын баярын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар болон парламентын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нар оролцлоо.
“Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны зээлийн төлбөрт “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг Хөгжлийн банкны нэр дээр бүртгэлжүүллээ. Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд зориулж 2017, 2018 онуудад 3 удаагийн нийт 31,8 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Гэвч уг зээлийн эргэн төлөлт хангалтгүй болж чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Тиймээс Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-аас 32.1 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм. Мөн Монгол Улсын Хөгжлийн банк нь УИХ болон ЗГ-аас батлагдсан 6 хөтөлбөрийн хүрээнд 92 төсөлд зориулан Капитал…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа. Уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагаа, дэлхий дахины геополитикийн асуудал, улс орны эдийн засгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ жилээс Улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг өнөөдөр сонслоо.Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусган батлуулж, хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд боомтын…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшутай 2022 оны есдүгээр сарын 11-нд Төрийн ордонд уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглээд, цар тахлын амаргүй цаг үед ч талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд баяртай байна гэв. Мөн хоёр улсын парламентын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач…
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хэлмэгдэгсдийн өдрийг 1996 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдсэн олон мянган хүний дурсгалыг хүндэтгэх болсон. Харин энэ жил анх удаа улс орон даяар хэлмэгдэгсдийн хойтын буяны төлөө нэгэн зэрэг морин цагт ном хурах ажиллагааг Гандантэгчэнлин төв хийд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хамтран зохион байгуулав.Энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Монголын бүх сүм хийдэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн…
Өнөөдөр Орос Монголын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон тус зөвлөлийн гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Оросын хамтарсан сургуулийн багш, ажилтанууд, суралцагчдын эцэг эхийн төлөөлөлтэй шуурхай хуралдлаа. Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын шийдвэр, тус сургуулийн багш ажилтан, эцэг эхчүүдийн төлөөллийн хүсэлтийг тус тус танилцуулсан юм. Улмаар энэ асуудлыг ОХУ-ын талд хүргүүлэн танилцуулж, Удирдах зөвлөлийн хуралдааныг товлон зарлахаар тогтжээ.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Азийн архитекторуудын чуулга уулзалт”-ын хүндэт зочин, Азийн Архитекторын эвлэлийн ерөнхийлөгч Абу Сайид Ахмед, Олон улсын Архитекторын эвлэлийн Нарийн бичгийн дарга Пэй Ин Тан, Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Иштиак Захир тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох салбарын удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” болон “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийн хүрээнд дэлхийн ихэнх улс орнууд хот суурин газрын хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бүсийн тэргүүлэх төв, дагуул хот, шинэ хотыг хүн, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар бий болгохын төлөө хичээж буй цаг үед Олон…
Монгол улсын Засгийн газраас хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, эрчимжүүлэхэд онцгой анхаарч Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусган, Хавдрын эсрэг арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа билээ. Монгол улсад сэргийлэх боломжтой өвчнөөр иргэдээ алдахгүй байх, тэр дундаа хорт хавдрыг өвдсний дараа биш өвдөхөөс нь өмнө илрүүлж оношилдог тогтвортой, чадавхитай бүтэц, хорт хавдрын өвчлөл, нас баралтыг хянах нэгдсэн тогтолцоог бий болгох хэрэгцээ шаардлага нэн өндөр байна. Хэдийгээр аймаг, дүүргүүдэд хавдрын эмч мэргэжилтэн бүхий кабинетүүд ажиллаж байгаа боловч хүртээмжгүй, чадавхи сул байгаа нь ялангуяа алслагдсан аймаг, дүүргийн…