Author: Business Insider
Үндэсний бичиг соёл, номын баяр өнөөдөр “Илүү их уншъя” уриан дор 32 дахь удаагаа Жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх өдрийг албан ёсоор хуульчилсан бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж байна. Номын баярын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар болон парламентын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нар оролцлоо.
“Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны зээлийн төлбөрт “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг Хөгжлийн банкны нэр дээр бүртгэлжүүллээ. Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд зориулж 2017, 2018 онуудад 3 удаагийн нийт 31,8 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Гэвч уг зээлийн эргэн төлөлт хангалтгүй болж чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Тиймээс Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-аас 32.1 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм. Мөн Монгол Улсын Хөгжлийн банк нь УИХ болон ЗГ-аас батлагдсан 6 хөтөлбөрийн хүрээнд 92 төсөлд зориулан Капитал…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа. Уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагаа, дэлхий дахины геополитикийн асуудал, улс орны эдийн засгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ жилээс Улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг өнөөдөр сонслоо.Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусган батлуулж, хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд боомтын…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшутай 2022 оны есдүгээр сарын 11-нд Төрийн ордонд уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглээд, цар тахлын амаргүй цаг үед ч талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд баяртай байна гэв. Мөн хоёр улсын парламентын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач…
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хэлмэгдэгсдийн өдрийг 1996 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдсэн олон мянган хүний дурсгалыг хүндэтгэх болсон. Харин энэ жил анх удаа улс орон даяар хэлмэгдэгсдийн хойтын буяны төлөө нэгэн зэрэг морин цагт ном хурах ажиллагааг Гандантэгчэнлин төв хийд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хамтран зохион байгуулав.Энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Монголын бүх сүм хийдэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн…
Өнөөдөр Орос Монголын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон тус зөвлөлийн гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Оросын хамтарсан сургуулийн багш, ажилтанууд, суралцагчдын эцэг эхийн төлөөлөлтэй шуурхай хуралдлаа. Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын шийдвэр, тус сургуулийн багш ажилтан, эцэг эхчүүдийн төлөөллийн хүсэлтийг тус тус танилцуулсан юм. Улмаар энэ асуудлыг ОХУ-ын талд хүргүүлэн танилцуулж, Удирдах зөвлөлийн хуралдааныг товлон зарлахаар тогтжээ.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Азийн архитекторуудын чуулга уулзалт”-ын хүндэт зочин, Азийн Архитекторын эвлэлийн ерөнхийлөгч Абу Сайид Ахмед, Олон улсын Архитекторын эвлэлийн Нарийн бичгийн дарга Пэй Ин Тан, Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Иштиак Захир тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох салбарын удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” болон “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийн хүрээнд дэлхийн ихэнх улс орнууд хот суурин газрын хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бүсийн тэргүүлэх төв, дагуул хот, шинэ хотыг хүн, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар бий болгохын төлөө хичээж буй цаг үед Олон…
Монгол улсын Засгийн газраас хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, эрчимжүүлэхэд онцгой анхаарч Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусган, Хавдрын эсрэг арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа билээ. Монгол улсад сэргийлэх боломжтой өвчнөөр иргэдээ алдахгүй байх, тэр дундаа хорт хавдрыг өвдсний дараа биш өвдөхөөс нь өмнө илрүүлж оношилдог тогтвортой, чадавхитай бүтэц, хорт хавдрын өвчлөл, нас баралтыг хянах нэгдсэн тогтолцоог бий болгох хэрэгцээ шаардлага нэн өндөр байна. Хэдийгээр аймаг, дүүргүүдэд хавдрын эмч мэргэжилтэн бүхий кабинетүүд ажиллаж байгаа боловч хүртээмжгүй, чадавхи сул байгаа нь ялангуяа алслагдсан аймаг, дүүргийн…
Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар “MARS-V” төслийн асуудлыг судалж, зохих арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан. Хорь гаруй салбарын төлөөллийг оролцуулсан тус ажлын хэсэг нь Марс гарагт судалгаа хийх багийг Монголын говьд бэлтгэх сургалтын төв байгуулахад холбогдох салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд өнөөдрийн хуралдаанаар удирдамж, төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.Хурлын эхэнд “MARS-V” төслийн санаачлагч С.Эрдэнэболд, “Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр нар төслийн явц, ач холбогдлын талаар танилцуулав. “Монголын говийн цаг уур, хөрс, орчин…
Улаанбаатар хотноо зохиогдож буй “Азийн архитекторуудын форум 21” Олон улсын чуулга уулзалт нь Азийн төдийгүй дэлхийн нэртэй архитекторууд, эрдэмтэн судлаачид хуран чуулж хот байгуулалтын ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэн, Бүс нутгийн хот байгуулалт, төлөвлөлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн талаас санал, зөвлөмжөө нэгтгэдгээрээ ач холбогдолтой. “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн форумд 22 орны 120 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Тус форумыг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Азийн Архитекторуудын зөвлөлд манай улс 1991 онд элсэн орж Хот, суурин газруудыг нийт ард иргэдэд аюулгүй, ээлтэй байхаар төлөвлөх, зохион байгуулах тал дээр бусад улс орнуудын…