Author: Business Insider
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат, Л.Ариунтуяа нар өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна. Тус дүүргийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явц болон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаарх мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл эхлээд өгсөн юм. Энэ онд дүүргийн төсвөөс нийт ₮18 тэрбумын санхүүжилтийг баталж, газар чөлөөлөлтийг хийж байна. Тэр хэрээрээ газар чөлөөлөлтийн ажил бусад дүүргээс харьцангуй сайн байгааг тэрбээр хэлж байлаа. Улмаар дүүргийн төр захиргааны байр, эрүүл мэндийн төв, эмч нарын орон сууцны барилга, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, замын ажлын трасс дагуух газрын асуудлыг шийдвэрлэжээ. Чингэлтэй дүүрэгт 112 төсөл он дамжин хэрэгжиж байна. Үүний 82 төсөл нь шинээр хэрэгжиж…
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Дашзэвгийн Амарбаясгалан – 1981 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн.- 41 настай- Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Боловсрол:- 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль, 2003 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Мэдээлэл хэмжлийн электроник – цахилгаан холбооны инженер, улс төр…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д Засгийн газрын шинэчилсэн бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулахтай холбогдуулан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилох нь зүйтэй гэж үзлээ.Монгол Улсын Засгийн газрын шинэчилсэн бүрэлдэхүүнийг сонгохдоо, Шадар сайд С.Амарсайхан, Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд,…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон ажлын зохион байгуулалттай холбогдох хуулийн зохицуулалтыг нийцүүлэх хууль зүйн шаардлага үүссэн. “Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хилийн боомтын болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах асуудал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний болон мэргэжлийн спортыг дэмжих асуудлын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангах эрхэлсэн Засгийн газрын гишүүдийг шинээр бий болгох зайлшгүй нөхцөл байдал…
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газрын дарга нарын төлөөлөл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж болон газар, хэлтсийн дарга нартай уулзалт хийлээ.Уулзалтын эхэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд БОАЖЯ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, уялдаа холбоогоо сайжруулах нь чухал ач холбогдолтойг онцлов. Тус уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллах, цахим мэдээллийн дундын сан үүсгэх, хяналт шалгалтыг нэгтгэх, хууль эрх зүйн зохицуулалт, дүрэм журмыг шинэчлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хяналтын байгууллага, орон нутаг, салбар яамны хамтын ажиллагааг нягт уялдуулах зэрэг асуудлыг ярилцав. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгаль орчин,…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Пак Жин сайдын айлчлал Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ хуудас нээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтцийн чиглэлээр Солонгосын хөрөнгө оруулалтыг татах, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, хоёр улсын хооронд нислэг үйлдэх агаарын тээврийн үйл ажиллагааг дэмжих, карго тээврийг эрчимжүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн хамтран…
МУ-ын ЗГ-ын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ-д экспортлох ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 аж ахуйн нэгжийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5720.6 тн махыг экспортод гаргах бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байна. Мах экспортлогч аж ажуйн нэгжүүдэд анхааруулахад: Ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх, мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын поддон тавиурт хурааж хэвших, хадгалах, хөлдөөх камерын температурыг тогтмол хянах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний…
Дэлхий нийтээрээ байгалийн гамшигт үзэгдлүүд нэмэгдсэнтэй холбоотойгоор болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах тал дээр олон улс анхаарч ажиллах болсон. Тэр дундаа Ази номхон далайн бүс нутгийн улс орнууд нь гамшигт өртөмтгий бүс нутаг учраас 2 жил тутамд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Ази, Номхон далайн бүс нутгийн сайд нарын бага хурлыг зохион байгуулдаг билээ. Энэ жил тус хурлыг Австрали улсын Брисбен хотод зохион байгуулахтай холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улс тус хурлыг 2018 онд өөрийн оронд зохион…
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Төлөөлөгч Б.Мягмар, Л.Отгонбаатар, Б.Өнөбат, Б.Одсүрэн нар Хан-Уул дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлэн болон цэцэрлэг, сургуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаарх мэдээллийг авч, санал солилцов. Мөн дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцсан юм. Хан-Уул дүүрэг 225 мянган хүн ам, 37 мянган өрхтэй. Сүүлийн 3 жилийн хугацаанд хүн амын тоо огцом өссөн бөгөөд, Яармагийн бүс дэх байшин хороооллууд олноор бий болсонтой холбоотой. Тус дүүрэг нь 2022 онд нийслэлийн төсөвт 34 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд татварын бааз суурь нэмэгдсэн гэдгийн Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэн хэлэв. Энэ онд дүүргийн…
Засгийн газрын ээлжит хуралдаанаар(2022.08.24) Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудын 2022 оны зургадугаар сард зохион байгуулсан хяналт, шалгалтаар импортлогч улсын мал эмнэлэг, ариун цэвэр, чанар аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг 2022 оны наймдугаар сарын 24-нөөс эхлэн экспортлох ажлыг шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд болон холбогдох хүмүүст даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.