Author: Business Insider

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, тус улсын Гадаад хэргийн яамны Газрын тос боловсруулах үйлдвэр болон Мэдээлэл харилцаа холбооны технологийн төв хариуцсан захирал Сридхаран болон бусад холбогдох албаныхныг хүлээн авч уулзав. Талууд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд санал солилцлоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уулзалтын үеэр 2,3 дугаар багцын ажлыг эрчимжүүлж, 4 дүгээр багцын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа талаар саналаа дэвшүүлсэн юм. Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн яамны Газрын тос боловсруулах үйлдвэр болон Мэдээлэл харилцаа холбооны технологийн төв хариуцсан…

Read More

Монгол Улсад албан айлчлал хийж буй Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч уулзан, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашид баримтлах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийн талаар харилцан санал солилцлоо. Цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах үүднээс УИХ, Засгийн газраас зургаан зүйл бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байгааг Шадар сайд уулзалтын эхэнд онцлоод, Засгийн газар ирэх 2023-2024 онд дээрх зорилт, чиглэлүүдэд гол анхаарлаа хандуулна гэдгийг хэллээ. Тэрбээр “Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд нүүрсээр ажилладаг цахилгаан, дулааны станцуудтай, мөн экспорт, импортын дийлэнхийг эрчим…

Read More

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй 904 жижиглэн худалдааны газар хамрагдсан байна. Нийт хамрагдсан газрын 152 буюу 17 хувь нь түргэн үйлчилгээний цэг бөгөөд эдгээрийн 147 буюу 97 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтын явцад 1442 зөрчлийг илрүүлэн 1004 буюу 69.6 хувийг арилгуулж, улсын байцаагчийн 256 заалттай 58 албан шаардлагаар зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгч, 28 акт, 23 дүгнэлт, 29 албан даалгавар, 86 зөвлөмж үйлдэж, 65 газрын үйл ажиллагааг зогсоож, 34 газрын үйл ажиллагааг сэргээсэн байна. Нийт шалгагдсан газруудын:…

Read More

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр / 2022.09.23/ нийслэлийн хамгийн том буюу 346 мянган иргэн оршин суудаг Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа. Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Засгийн газрын зарим гишүүд оролцов.Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа- 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтууд болон дэлхий дахинд өрнөж буй үйл явц, улс орны нийгэм, эдийн засгийн бодит байдал, дэлхийг хэрсэн санхүүгийн хүндрэл дотоодод хэрхэн нөлөөлж болзошгүй байгаа талаар, ихэнх улс орныг хамраад байгаа санхүүгийн хямралт байдлыг Монгол Улс хэрхэн хохирол багатай даван туулахад чиглэсэн Засгийн газраас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцууллаа.УИХ-аар баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын…

Read More

Эрхэм хүндэт баялаг бүтээгчид, уурхайчид, хөрөнгө оруулагчид аа, Энэ танхимд хуран цугласан зочид, төлөөлөгчид өө. Энэ жил тохиож буй Уул уурхайн салбарын түүхт 100 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Уул уурхайн долоо хоног – 2022” нэгдсэн арга хэмжээг анх удаагаа зохион байгуулж байна. Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн төлөөлөл оролцож буй энэхүү арга хэмжээ нь уул уурхайн салбарт хэрэгжүүлэх Засгийн газрын бодлого, хөрөнгө оруулалтын орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, хариуцлагатай уул уурхай, уул уурхайн техник, ханган нийлүүлэлт, эмэгтэйчүүдийн оролцоо, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, үүсмэл ордын ашиглалт, салбарын эрх зүйн орчны шинэчлэлт, аж үйлдвэржилт, ногоон хөгжил зэрэг…

Read More

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаж, Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Уг төслийг хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ бүхий нийт 2,609.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр хэрэгжүүлэхээр тооцсон. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 286.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсийн хөрөнгөөр 934.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 1,043.8 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 284.6 тэрбум төгрөг бусад эх үүсвэрээс 59.5 тэрбум төгрөг байхаар тус тус төлөвлөсөн байна. Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай…

Read More

Монгол Улсад уул уурхайн салбар үүссэний 100 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, “Оюутолгой” компани хамтран зохион байгуулж буй “Монголын уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалт эдгээр өдрүүдэд болж буй. Тус чуулга уулзалт өнөөдөр “Оюутолгой” компанийн “Ханган нийлүүлэгчдийн экспо”-гоор үргэлжилж байна. “Оюутолгой” компанийн 1000 гаруй ханган нийлүүлэгчдээс өнөөдрийн арга хэмжээнд 100 гаруй аж ахуйн нэгж оролцож буй. Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын эдийн засгийн голт зүрх болсон уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчид та бүхэн төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэх, дэвшилт технологи, инновацийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж хэлэх нь зүйтэй. Өргөн уудам газар нутагтай,…

Read More

Австралийн холбооны улсад зохион байгуулагдаж буй Ази номхон далайн орнуудын сайд нарын бага хуралд оролцож буй Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Брисбэн хотын Хурлын дарга Дэвид Маклахлантай уулзлаа. Уулзалтаар хоёр орны хурлын байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн 2032 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах Брисбэн хотын төлөвлөлтийн талаар ярилцсан юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ноён Дэвид Маклахланыг тааламжтай үедээ Улаанбаатар хотод айлчлан ирэхийг урисан юм. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Read More

Хятадын Ардын энхтайван, зэвсэг хураах нийгэмлэг, Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын удирдлага дор Олон улсын Энхтайвны өдөрт зориулсан хурал өнөөдөр /2022 оны 9 дүгээр сарын 21/ БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо боллоо. Тус хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай олон улсын гэрээнд 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор нэгдсэнээр уг гэрээнд нэгдэн орсон 57 дахь улс болсон. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ нь цөмийн зэвсгээс ангижрах эрх зүйн орчныг сайжруулах үндэс хэмээн бид итгэдэг. Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн…

Read More

Эрүүл Мэндийн сайдын урилгаар ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн Яаралтай тусламж хариуцсан ахлах мэргэжилтэн Шон Касей, яаралтай тусламжийн ложистикийн асуудал хариуцсан мэргэжилтэн Жан Эрик Ларсен нар болон Норвегийн яаралтай тусламжийн баг ажиллаж байна. Тус баг нь 3 хоногийн сургалтыг эмнэлгийн яаралтай тусламжийн баг байгуулах стратеги төлөвлөлтийн чиглэлээр хийх юм. Энэхүү багийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед өөрийн улсад төдийгүй гадаадын бусад улсад илгээн ажиллуулах хэмжээнд бэлтгэх зорилготой юм. ДЭМБ-ын яаралтай тусламжийн бүсийн сургалтын төвийг Монгол Улсад байгуулах хүсэлтийг тавиад байгаа бөгөөд ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын эмч нарыг энхийг сахиулах цэргийн багт дэлхийн олон улсад амжилттай ажиллаж байгаа туршлага,…

Read More