Author: Business Insider

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр (2022.10.21) “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалд, Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий нүүрс болон бусад ашигт малтмалын ордууд ашиглалтад орсноор экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 3.5 дахин нэмэгдэх тойм тооцоо гарсан. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын тээн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр болон экспорт, импортын ачаа эргэлтийг үр…

Read More

Төрийн үйлчилгээний стандартын асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЦХХХЯ-ны сайд Ц.Учрал, Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн болон бусад албаныхан уулзалдлаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус уулзалтад хэлсэн үгэндээ “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг бий болгох, төрийн бүтээмжийг бүх түвшинд дээшлүүлэх бодлогыг бодитоор хэрэгжүүлэхэд Стандарт нэн чухал билээ. Хөгжлийн бодлогодоо нийцсэн стандартыг баталдаг, батлагдсан стандарт нь ил тод хяналтын дор бүх салбарт хэрэгждэг, хэрэгжилтийн үр дүн нь хүн ардынхаа амьдралын чанарыг дээшлүүлдэг, улс орныхоо хөгжлийн бодит үзүүлэлтийг илэрхийлдэг байх нь чухал. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг…

Read More

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн “4days SME Expo-2022” нэгдсэн үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхлэн 4 өдөр зохион байгуулж байна. Монгол Улсын хэмжээнд 63 мянган аж ахуйн нэгж, 906 мянган иргэн жижиг дунд үйлдвэр үйлчилгээ /ЖДҮҮ/-ний салбарт ажилладаг. Үүнээс 70 хувь нь Улаанбаатар хотод бий бөгөөд эдгээр үйлдвэр эрхлэгчийг дэмжин “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас жил бүр үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Энэ жил цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгох уриан дор 9 дүүргийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулж байна. Энэхүү арга хэмжээний нээлтийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй…

Read More

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын XVII хуралдаан энэ сарын 27-нд болохтой холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнь руйг хүлээн авч уулзлаа. Тус комиссын хуралдаанаар манай улсын талаас хэд хэдэн санал тавих гэж буй талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулав. Тэрбээр “Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эх үүсвэрийг БНХАУ руу экспортлох, Замын-Үүдийн чөлөөт бүсийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх гурван улсын хамтарсан ажлын хэсэг байгуулах зэрэг хэд хэдэн тодорхой асуудлаар санал тавихаар бэлтгэж байна” хэмээв. Мөн…

Read More

Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан өнөөдөр хуралдлаа. 2019 онд Дэлхийн банкнаас Ипотекийн зээлийг Монгол банк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх саналыг гаргаад байсан. Үүний хүрээнд Монгол банкнаас гаргаж байсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамныхан яаралтай шийдвэрлэж, ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд…

Read More

“ТӨСӨВ -2023” ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ 2022.10.19 Хүндэт зочид оо,Эрхэмсэг хатагтай, ноёд оо, Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. Монгол Улсын түүхэнд анх удаа улсын төсвийн төслөө ард олонтойгоо, эрдэмтэн мэргэдтэйгээ, мэргэжлийн байгууллагууд, ажил олгогчидтойгоо хамтран ярилцаж, санал бодлыг нь сонсож, шүүн тунгаах энэхүү хэлэлцүүлгийг нээж буйдаа баяртай байна. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д заасан “ард түмний засаглах эрх”-ийг хангаж буй нэгэн шинэ алхам юм. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж, эрх зүйн шинэтгэл хийх зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их…

Read More

“Газпром банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Алексей Петрович Белоус өөрийн багийн хамт энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа юм. Айлчлалын үеэр тус компанийн төлөөллүүд Засгийн газар, Монголбанк болон төрийн өмчит компаниудийн төлөөлөлтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Оросын Холбооны Улс болон Монгол Улсын хооронд хэрэгжүүлэх эрчим хүч, уул уурхай, зам тээврийн салбарын томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, хоёр улсын төлбөр тооцоог хэрэгжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийж буй. Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Газпром банк” ХК-ийн багийнхантай уулзаж эрчим хүчний эх үүсвэр, Ази Европийг холбосон транзит тээвэр, боомтын хүчин чадлыг чадавхжуулах зэрэг ОХУ-тай хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаар хэлэлцлээ.…

Read More

Энх тайвны чиглэлээр Олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Нэг тэнгэрийн дор амар амгалан, гэрэл гэгээг цогцлоох нйигэмлэг”-ийн төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан зохион байгуулж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Уулзалтаар тус нийгэмлэгийн Европ дахь салбар хариуцсан дарга Кэйт Шин “Монгол Улсын Засгийн газраас “Тэрбум мод” төслийг улс орны хэмжээнд хэрэгжүүлж буй нь бидэнд маш их таалагдсан. Тиймээс бид тус төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа иэлэрхийлэхээр таньтай уулзаж байна. Хүн төрөлхтөнд тулгамдаад буй асуудал нэг бол дэлхийн дулаарал мөн. Үүний эсрэг Монгол Улсын иргэн бүр хичээн ажиллаж байгаад талархаж байна”…

Read More

“Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгалаа” гэсэн мэдээлэл зарим сайт, олон нийтийн сүлжээгээр тараад байна. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон бусад дагалдах 80 гаруй хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Эдгээр багц хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан тохиолдолд 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс Мэргэжлийн хяналтын байгууллага (Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг нийслэл дэх Мэргэжлийн хяналтын газар) үйл ажиллагаагаа зогсоох юм. Одоогоор Мэргэжлийн хяналтын байгууллагын өдөр тутмын болон хяналт шалгалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мэдэгдье.

Read More

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл” төслийн үр дүнг өнөөдөр танилцууллаа. Уг төсөлд Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 44 иргэн сайн дураараа хамрагдсан байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд Цагаан өргөө сувиллын газар хамтран ажиллаж, олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээ үзүүлжээ. Энэ хүрээнд эм болон сэтгэл заслын хосолсон хөтөлбөр боловсруулж, хордлого тайлах эмчилгээ хийж, бясалгал, иог, дуун эмчилгээ болон гэр бүлийн уулзалт, зөвлөгөөг зохион байгуулан ажилласан байна. Төсөлд хамрагдсан иргэдийн “Талархал илэрхийлэх” үйл ажиллагааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх…

Read More