Author: Business Insider
Улсын онцгой комиссын өвөлжилтийн бэлтгэл хангах Ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралд Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат болон аймаг, сумдын Засаг дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, отор нүүдэлтэй холбоотой хөдөлгөөн зохицуулалтын талаар хэлэлцлээ. Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарчээ. Мөн нийт 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна. Орон нутгийнхны зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг холбогдох тогтоол шийдвэрийн дагуу…
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, боомтын асуудал хариуцсан сайдтай болж буйтай холбогдуулан хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын ачаа барааны тээвэрлэлтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Боомтын сэргэлтийн үндэсний хороонд шилжүүлсэнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд хариуцан гүйцэтгэж хийсэн ажлаа тайлагналаа. Өнгөрсөн хугацаанд Монгол, Хятадын хилийн Замын-Үүд–Эрээн авто замын боомтоор 21,366 автомашинаар 25,167 ширхэг чингэлэгт 521,177.1 тн ачаа, импортын 5,306 тээврийн хэрэгсэл, 328 тээврийн хэрэгслээр овор ихтэй ачааг хүлээн авч, 14,801 хоосон чингэлэгийг Эрээний талд буцааж хүлээлгэн өгсөн байна. Мөн 7 дугаар сараас нүүрс, ноос ноолуур зэрэг экспортын барааг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 72,389.6 мянган тн нүүрс, 1,640.3 тн ноос…
Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Үүний хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатайгаар хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллахыг МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэг болгож байсан. Тус үүрэг чиглэлийн дагуу 2022 оны зургадугаар сарын 6-ны өдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд “Өлзийт тал” ХХК-д хийсэн шалгалтаар…
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд гар урлаачдын 2000 гаруй бүтээлийг дэлгэсэн үзэсгэлэн болж, шилдэг 100 бүтээлийг шалгаруулж батламж гардууллаа. Нийслэлийн есөн дүүрэг, Өмнөговь, Хөвсгөл, Орхон, Увс, Завхан, Баянхонгор, Дархан-Уул аймгийн гар урлаачийн 2000 орчим бүтээлээс шилдгийг шалгаруулсан юм. Шалгарсан бүтээлүүд, гар урлаачидтай Соёлын яам болон “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран ажиллаж, 1-3 жилийн хугацаанд бойжуулан, олон улсын зах зээлд гаргахад хамтарч ажиллана. Шилдэг бүтээлийн шалгаруулалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гар урлаачдад хандан “Та бүхэн бол улс үндэстнийхээ уламжлалт соёлын өвийг ур, ухаанаараа туурвин, түүхэн соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа хүмүүс билээ. Монгол Улсын Засгийн газар импортоос…
Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөл өнөөдөр хуралдаж, 2022 оны тус зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцлээ. Энэ онд тус зөвлөлөөс нийт 38 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, үер усны аюул, гал түймэр, хүн, мал амьны гоц халдварт өвчин болон гаммшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, сургалт судалгаа…зэрэг долоон чиглэлээр хэрэгжүүлсэн дээрх 38 арга хэмжээний гүйцэтгэл 81.3 хувьтай биелсэн гэж дүгнэж байна. Тэгэхдээ 100 хувь биелсэн арга хэмжээ 19 байгаа бол, бусад нь 30-70 хувийн биелэлттэй гарсан юм. Харин биелэгдээгүй ажлуудын ихэнх нь төсөв, хөрөнгөөс шалтгаалжээ. Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр зарим санхүүжилтийг танасан болохыг тодотголоо. Хуралдааны…
Миний бие Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/39 дүгээр тушаалаар Ажлын хэсгийг байгуулж, төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн бүх шатны боловсролын сургалтын байгууллага, шинжлэх ухааны байгууллагуудын газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийж өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Салбарын хэмжээнд бүртгэлтэй байсан газраас 2015 оноос хойшхи хугацаанд нийт 45.4 га газар хасагдсан. Ерөнхий боловсролын 49 байгууллагын 9.6 га, сургуулийн өмнөх боловсролын 33 байгууллагын 5.5 га, дээд боловсролын 3 байгууллагын 0.09 га, шинжлэх ухааны 4 байгууллагын 30.2 га газар тус тус хасагдсан байна. Газар хасагдсан үндсэн шалтгааныг судалж үзэхэд, төрийн өмчийн байгууллагад балансаас балансад шилжүүлсэн 33.1 га, газрын хэмжилтийн алдааг…
Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл болон түүнийг дагалдан орж ирсэн бусад асуудлыг НИТХ-ын холбогдох хороодоор хэлэлцэж байна. Өчигдөр Хүний хөгжлийн хороо болон Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо-Эдийн засаг төсвийн хорооны хамтарсан өргөтгөсөн хуралдаанаар төслийг дагалдах асуудлуудын хамт хэлэлцсэн бол өнөөдөр Хот байгуулалт, дэд бүтцийн хороо Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Маргааш уг асуудлыг намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэнэ. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Орон нутагт өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин нар өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд мэдээлэл өглөө. 2022 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 30 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа гэсэн дүгнэлт гарсан байна. Үүнд сүүлийн 10 хоногт цас ахиу орсон нутгууд буюу Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгуудын зарим нутгаар зудын эрсдэлийн зэрэг нэмэгдэж гарсан талаар Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээллээ. Мөн Баян-Өлгий, Увс, Ховд,…
Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигтээ Эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилтод амаржих газруудад их засвар, өргөтгөл хийж эх хүүхдэд тав тухтай орчин бүрдүүлэх тухай тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд 2021-2022 онуудад энэ салбарт хөрөнгө оруулалтууд хийгдээд байна. Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-д шинээр ашиглалтад орж буй олон улсын жишигт нийцсэн төрөх тасгийн засварын нөхцөл байдал, үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ гишүүн, НББХ-ны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болон бусад албаныхан очиж танилцлаа. ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Энэхүү төрөх тасагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар шинэчлэлт…
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. Энэ жил эхний ээлжинд 256 оюутан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Австралийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс зэрэг 13 орны их, дээд сургуульд суралцах юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэтгэлэгт хөтөлбөрийн эздийг үдэх ёслолд оролцон баяр хүргэж, сурлагын амжилт хүсэн ерөөв. Тэрбээр хэлсэн үгэндээ, алс газар сурахаар явж байгаа оюутан залуус дэлхийн боловсрол эзэмшиж,…