Author: Business Insider
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2019.04.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад гишүүдийн 53.3 хувийн ирцтэй эхэлсэн.Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль зүйн байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцуулав. Өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах” тухай тогтоолын төслийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ нар байсан…
Ой хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэл, хортон шавьжны үр нөлөөгөөр Монгол орны ойн нөөц сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч, долоо хүрэхгүй хувьд хүрээд байна. ОБЕГ-аас өгсөн мэдээгээр зөвхөн энэ он гарсаар улсын хэмжээнд (дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар) нийт 34 удаагийн ой хээрийн түймэр гарч, гал түймрийн улмаас 1100 га ой мод шатжээ. Нэг мод байгальд ургаж төлжин, нас бие гүйцэтлээ урт удаан хугацаа зарцуулдаг. Гэтэл түймэрт өртсөн ой мод эргэж нөхөн сэргэхийн тулд хэдэн 10 жил шаарддаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн энэ хаврын түймэрт “хуйхлагдсан” 1100 га ой мод манай экологийн тэнцвэрт байдалд ямархуу хэмжээний хор хөнөөл учруулсныг тооцоолоход бэрх. …
Иргэний Зориг Ногоон Намын удирдлагууд мэдээлэл хийж, С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаах, шүүх бүхий л үйл явцтай холбоотой мэдээллүүдийг ил болгохыг шаардлаа.Тэд мөн УИХ-ын нэр бүхий гишүүд С.Зоригийг хөнөөсөн хэргийн ялтнуудыг суллахыг шаардаж буйг буруу гэв.Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Бид 10 жилийн турш Монгол улсын эрүүл мэндийн төлөө болоод гэр ахуй өргөн хэрэглээний зах зээлд чанартай, дэлхийд алдартай бренд бүтээгдэхүүнүүдээр та бүхэндээ хүрч ажилладаг билээ. Reckitt Benckiser LLC нь 1823 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд Дэлхийн 60 улсад өөрсдийн үйлдвэртэй бөгөөд Төв оффисууд нь Их британи, Сингапур, АНЭУ-ын Дубай, Нидерланд буюу Голланд /Амстердам/ тус тус байрладаг юм. Бид дэлхий нийтээр 38,000 гаруй ажиллагсадтай бөгөөд МУ-ын зах зээлд албан ёсны онцгой эрхт дистрибьютерээр “Нано Интернэйшнл ХХК” ба “Монос Фарм Трейд ХХК” ньажиллаж байгаа билээ.
Буудлага спортоор хичээллэх тамирчдын эгнээг өргөжүүлэх, шинэ залуу авьяаслаг тамирчдыг төрүүлэх, буудлага спортыг нийтийн хүртээл болгон сурталчилах, 2019-2020 онуудад зохиогдох залуучуудын Олон улс, тив дэлхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, спортын амжилтыг ахиулах зорилгоор буудлага спортын 2019 он Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. 2019 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн нь эрэгтэй 9, эмэгтэй 6 нийт 15 дасгалаар зохион байгуулагдахаар заавар, удирдамж нь батлагджээ. Ингээд буудлага спортыг сонирхогч, хичээллэгч, тамирчид та бүхэндээ тэмцээний заавар, цагийн хуваарийг танилцуулъя.
МАН-ын ЕНБдарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөө болгосон гэх мэдээ зарим мэдээллийн хэрэгсэлд нийтлэгджээ. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга иргэн Ч.Н-ыг хүчиндэн, бэлгийн дур хүслээ хангасан хэрэгт шалгагдаж, бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнийхөө дараа НАМОХ-ны Ерөнхийлөгч, Монголын Морин Спорт Залуу Уяачдын Холбооны Тэргүүн зэрэг бүхий л ажил, албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. Үүнээс нь хойш МАН-ын удирдлагууд уулзахаас зайлсхийн, дэмжлэг үзүүлэхээ больсон гэсэн яриа улс төрийн хүрээнд яригддаг.Тэгвэл түүнийг МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан Д.Гантулгыг залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөрөө авч ажиллуулах гэж буй бололтой. С.Сарнай sonin.mn
Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилготой “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зарлагджээ. “Бидний театр” жүжгийн уралдаанд дүүрэг тус бүр хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон 1 хүүхдийн жүжиг бэлтгэн оролцож жүжгүүдээ тайзнаа амилуулна. Авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг өөрийн дүүргийг төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөх аж. Жүжгийн уралдаан 2 үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шат 2019 оны 04 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургууль тус бүрээс 100 сурагчдад…
Зургаан настай Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардлыг бүрдүүлэх хандивт зориулсан уран бүтээлийн үзэсгэлэн, дуудлага худалдаа, арт өдөрлөг зэрэг зохион байгуулагдаж, сайн үйлсийн аянг өрнүүлсэн. Одоо ч уг аян үргэлжилсэн хэвээр байгаа гэв. Э.Маргад-Эрдэнэ хүүгийн хувьд “Бона-Вита” лабораторид оношилгоо хийлгэж улмаар буруу оношилсноос болж эмчилгээний бус химийн эмчилгээ хийж хүүгийн өвчнийг улам хүндрүүлсэн гэж хүүгийн ээж хэвлэлд хандан олон нийтэд мэдээлж байсан. Ийнхүү Э.Маргад-Эрдэнэ хүү яаралтай хагалгаанд орох шаардлагатайгаар Солонгос улсыг зорьсон юм. Одоогоор хүү БНСУ-н Сөүл хотод байрлах эмнэлэгт эмчилгээндээ орсноор биеийн байдал болон сэтгэл санаа нь дээрдэж байгаа юм. Хүүгийн эмчилгээний зардалд 400 сая вон шаардлагатай бөгөөд ар гэрийнхэн нь дээрх зардлыг сайхан сэтгэлт Монголчуудынхаа буянаар бүрдүүлээд байгаа ажээ. Энэхүү…
Жаргал бэлэглэсэн үйлс Үг: Д. Бямба Очир /Төрийн шагналт/ Ш Гүрбазар /МУУГЗ/ Ая : Т. Сэр Од /МУСГЗ/ Дуучин : МУСТА Д.Батболд
Боловсролын үнэлгээний төвөөс 2019 оны бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалтын хуваарийг гаргажээ. Улсын шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой юм. Улсын шалгалтыг 2019 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р ангийн төгсөгчдөөс авна.
