Author: Business Insider
ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлтэй Парисийн Эх дагинын сүмд 15-ны өдөр орон нутгийн цагаар 18 цагт гал гарч сүмийн орой болон оройд байрладаг цаг нуран унажээ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд францын AFP агентлагийн мэдээлж буйгаар сүмийн дээд давхарт хийгдэж байсан засварын ажлаас үүдсэн байж болзошгүй аж. Парис хотын захирагч “Парисийн Эх дагинын сүмд аймшигт гал гарлаа. Бид гал сөнөөгчидтэй хамтран галыг цурманд оруулахаар ажиллаж байна” хэмээн өөрийн Твиттер хуудсандаа бичиж хотын оршин суугчдыг сүмийг тойрсон аюулгүй ажиллагаанд саад учруулахгүй байхыг хүсчээ. Парис хотын төвд орших уг католик сүм 1163 онд баригдсан бөгөөд 1991 онд ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэсэн юм.…
Биеэ тоох бол өвчин …Монголд ѳѳрийгѳѳ “ОД” гэж боддог тэнэгүүд олширчээ. Үүнд бид ѳѳрсдѳѳ буруутай. Ядаж байхад ямар ч хѳѳргѳн зусарч хүмүүс юм бэ? дээ, монголчууд бид. Нэг мангар бацаан тэнэг ч болов үйлдэл хийгээд л олны анхааралд ѳртѳхѳѳр нь “Од” болгон ѳргѳмжилнѳ. Тэгээд тэд дүрдээ итгээд тэнэглэхээр нь бид алгаа ташаад л, алгаа ташаад л хѳѳргѳѳд байна. Угаасаа тэнэг юм болохоороо олны ѳмнѳ “Нүдний булай” болохоор нь харааж зүхээд, дээрээс нь нулимаад дэвслэнэ. Тэгж л бахаа хангана, гэхдээ ѳѳрийнх нь ээлж ирэхийг хүлээнэ. Олны анхааралд ѳртѳх үй олон арга бий. Зүгээр л тайзан дээр гараад “бѳгс бѳѳр” хамруулсан марзан…
Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргаж яваа олон залуус бий. Тэдний нэг нь Оюундалайн Цацрал юм. Тэрбээр Америкийн Лос-Анжелес хотноо ажиллаж, сурч байгаа монгол оюутнуудын төлөөлөл болсон эмэгтэй. Өнгөрөгч баасан гаригт Америкийн 60 жилийн түүхтэй Холливудын KPKF FM 90.7 Impact Talk шоунд анхны Монгол зочин болж оролцжээ. Азийн оюутнууд дотроосоо амжилттай, дэвшин суралцаж яваа гэдгээрээ Монголынхоо дуу хоолой болон оролцсон байна. Энэхүү TALK шоунд Английн жүжигчин найруулагч Кэти, Нигера улсын иргэн, хуульч, хуулийн фирмийн захирал хуульч бизнес эмэгтэй Амада нартай өөрийн мөрөөдөл болоод алдаа, онооныхоо талаар хуваалцжээ. Эм Жи Эл медиа группын зөвлөх О.Цацрал нь зөвхөн Talk шоунд зочноор оролцоод зогссонгүй. 60 жилийн түүхтэй KPKF RADIO 90.7 Продюссер Памела Анчэнгтай хэвлэл…
Төв аймгийн Хөшигийн хөндийд шинээр барьж буй олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн олон улсын зорчигч, ачаа тээвэр, логистик, банк санхүү, мэдээллийн технологи, аялал жуулчлал, чөлөөт бүс бүхий агаар, төмөр зам болон авто замын зангилаа төв болох шинэ хот байгуулахаар энэ оны нэгдүгээр сард Засгийн газраас 29 дугаартай тогтоол гаргасан. Нисэх буудлыг даган байгуулах шинэ хот /Аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва танилцаж, холбогдох албаныхантай санал солилцов. Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотын ирээдүйн хөгжлийг дэлхийн жишигт нийцсэн ухаалаг байхаар төлөвлөжээ. Улмаар тус төлөвлөгөөтэй уялдуулан хүн амын суурьшил болон эдийн засгийн таталцал нөлөөллийг уялдуулж төлөвлөлтийн…
ХОНЬ Долоо хоногийн эхээр таны ажилд саад тулгарна. Асуудлыг шийдэхийн тулд олон хаалга татах шаардлага гарна. Гэр бүлийн болон хайр сэтгэлийн харилцаанд халуун дотно байдал мэдрэгдэнэ. Найз нөхөд, хамт олны дунд нэр хүндээ алдах магадлалтай. Санхүүгийн нөхцөл байдалд долоо хоногийн дундуур хүндрэл үүснэ. Мөнгөө хэмнэж болох бүх боломжийг самбаачлах хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал хэвийн байх боловч шөнө хар дарах нь нэмэгдэх бололтой. ҮХЭР Хайр дурлалд таагүй. Бүтэлгүй дурлал эсвэл хэн нэгэнд гомдсон сэтгэлээсээ болж дотроо шаналж, ганцаардах бололтой. Гэр бүлээс гадуур харилцаанд автаж магадгүй. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд байх болно. Сүүлийн өдрүүдэд найз нарын чинь тус дэм танд их хэрэг…
УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор БСШУСЯ, нийслэлийн ИТХ, “Монголын шатрын холбоо” хамтран анх удаа зохион байгуулж байгаа “Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн дөрөвдүгээр сарын 06-16-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд Монгол, Индонез, Вьетнам, Филиппин, Өмнөд Солонгос, Малайз, Хонгконг улсын 90 гаруй шатарчин оролцсоноос шидэг хоёр эрэгтэй шатарчин “Дэлхийн цом”-д оролцох эрх, шилдэг нэг эмэгтэй шатарчин “Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах” тэмцээний эрхийг авав. Эмэгтэй ангилалд нэгдүгээр байрт Индонез улсын тамирчин, Их мастер Aulia Medina Warda, хоёрдугаар байрт Монгол Улсын тамирчин, Олон Улсын хэмжээний мастер, Их мастер Батхуягийн Мөнгөнтуул, гуравдугаар байрт…
Хаврын хуурайшилтай, салхи шуургатай байгаа сүүлийн хэдэн өдрүүдэд нийслэл хотын орчим дараалалсан хэд хэдэн гал түймэр гараад байна. Өчигдөр Гоодойн аманд 10 гаруй айлын байшин шатсан бол өнөөдөр ЧД-ийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74,34, 10 ,63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.Түймрийн улмаас 6 айлын байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
“Талх чихэр” ХК бүтээгдэхүүний 20 ширхэг уутаар нэг даавуун тор авах “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрийг 4-р сарын 15-аас 5-р сарын 18-ныг хүртэл хэрэгжүүлэхээр боллоо. Тус компанийн хэрэглэгчдийн хувьд цуглуулсан бүтээгдэхүүний 20 ширхэг уутаа үйлдвэрийн байр, “Милл хаус” ХХК-ийн дэргэдэх “Та чи” март болон 10-дугаар хороолол, мөн Жуковт байрлах “Та чи” мартын салбар дэлгүүрүүдэд 10:00-20:00 цагийн хооронд өдөр бүр уутаа даавуун тороор солих боломжтой. “Талх чихэр” ХК тус компанит ажлыг хэрэгжүүлснээрээ 10.000 хэрэглэгчдэд даавуун торыг тараахаас гадна өнгөрсөн 3сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хог хаягдлын тухай хуулийг дэмжигч байгууллага гэдгээ “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрөөр төлөөлүүлэн албан ёсоор зарлаж байгаа юм байна. Зөв хандлага, ухаалаг хэрэглээг дэмжиж байгаа хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хэрэглээнд тодорхой цаг…
Манай улс Ази, Номхон далайн орнуудаас сэтгэл гутралаар долдугаарт, архинд донтох, сэтгэл түгших, архаг ядаргаа зэрэг эмгэгээрээ гуравдугаарт эрэмбэлэгджээ. Өнөөгийн байдлаар дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Түүнчлэн хөдөлмөрийн чадвар алдахад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны тайланд дурдсанаар 2010 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 15 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол 2020 онд 20 хувь болж нэмэгдэх магадлалтай гэжээ. Монгол Улсын хувьд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10 мянган хүн амд 77.4 байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгджээ.…
Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нэгэн рон сууцны 13 давхраас хүн унаж, амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан талийгаачийг хамтран амьдрагч нь хардалтын улмаас түлхсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн. Тэгвэл талийгаач эмэгтэйн хамтран амьдрагч нь 25 настай Б гэгч байсан бөгөөд тэрбээр “ОБ капитал” ХХК-ийн захирлын хүү байсан гэх мэдээлэл байна. Талийгаач 22 настай байсан бөгөөд тухайн өдөр хамтран амьдрагч нь түүнийг хардаж, ширүүн авирласан талаар хөршүүд нь мэдээлсэн байдаг. Тэгвэл энэ хэргийн талаар талийгаачийн найз өөрийн цахим хуудаснаа “Цагдаагийн байгуулгаас постоо устга. Хэрэг илрүүлэлтэнд хүндрэл учруулж байна гэсэн тул би өөрийн постоо…
