Author: Business Insider
УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын генсек байхдаа Г.Алтан хатагтайгаас 1.0 сая ам.доллар зээлсэн. 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Г.Занданшатар, Г.Алтан хоёр Зээлийн гэрээ байгуулж, 1.0 сая ам.долларыг сарын 2.9 хувийн хүүтэй авсан байдаг. Энэ мөнгийг “…МАН-ын дотоод үйл ажиллагаанд” зарцуулах зориулалтаар авсан тухайгаа уг Зээлийн гэрээнд тусгаж байжээ. Зээлийн гэрээ байгуулсан өдрөө Г.Занданшатар, Г.Алтан хоёр бас Барьцааны гэрээ байгуулсан. 1.0 сая ам.долларын барьцаанд Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол дахь 7550 м.кв талбайтай оффис үйлчилгээний барилгыг мөн хаяг дээрх 4712 м.кв талбайтай газрын хамт барьцаалжээ. Тэр нь тухайн үед Нийслэлийн МАН-ын байр байсан, сүүлд Үлэг гүрвэлийн музей болчихдог, олны мэддэгээр…
“Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яамнаас баривчилсан байна. Ж.Ассанж нь тус Элчин сайдын яаманд 2012 оноос хойш орогнож байсан юм. Эквадорын Ерөнхийлөгч Ленин Мореногийн хэлснээр, Ж.Ассанж олон улсын конвенцуудыг удаа дараа зөрчсөнтэй холбогдуулан түүний орогнолыг цуцалсан ажээ. Харин “Wikileaks” цахим хуудас “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Эквадор улс Ж.Ассанжийн улс төрийн орогнолыг хууль бусаар цуцалсан гэжээ. “Цагдаагийн ажилтнууд Ж.Ассанжийг баривчилсан. Хамтран ажилласан Эквадорын эрх баригчдад талархал илэрхийлье. Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй” гэж Их Британийн Дотоод хэргийн сайд Сажид Жавид албан ёсоор мэдэгдээд байна. Одоо Ассанж Лондон хотын төв дэх цагдаагийн байранд…
-Аав хүү хоёрын зүтгэл Монголын төрийг хохироосон гэв үү- Худалдаа хөгжлийн банкныхан татвар төлөгчдийн хөрөнгөөр төрийн өмчийг хувийнх болгодог арга технологийнхоо дагуу “Багануур” ХК-ийг эзэмшилдээ авах оролдлого хийж байв. Гэвч Улсын дээд шүүхээс “Монголын зэс”-ийн Ц.Пүрэвтүвшин гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Алтайн гянт” компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Багануур” компанийнхны талд шийдвэр гаргаснаар Төрийн өмчит компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай жинхэнэ эздэдээ үлдэв. Ингэснээр Худалдаа хөгжлийн банкныхан Багануурын нүүрсний уурхайг авах гэсэн оролдлогыг шүүх таслан зогсоосон гэсэн үг. Өдгөө тус банкны удирдлагад холбогдох эрүүгийн хэргүүдийг цагдаа, АТГ-ынхан нарийвчлан шалгаж буй билээ. Эдгээр хэргээс заримыг нь үргэлжлүүлэн уншигчдадаа хүргэе. Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төрийн…
Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани дундаж ангиллын үнэтэй Galaxy A80 загварын ухаалаг гар утсаа танилцуулжээ. Сонирхолтой нь энэ утас зөвхөн ар талдаа гурван ширхэг камертай. Нүүрэн хэсэгт нь бүхэлдээ дэлгэц байрлажээ. Харин сэлфи хийх үед арын камертай хэсэг эх биенээсээ дээш сугарч, камер нь эсрэг тал руугаа 180 градус эргэдэг механизмтай юм байна. Ийм эргэдэг камертай болсны хүчинд A80 загварын 6.7 инчийн Super AMOLED дэлгэцэнд нүүрний камерт зориулсан ямар нэг оруулга гаргаагүй ажээ. Гурвалсан камер нь 48 мегапикселийн үндсэн камер, 8 мегапикселийн өргөн өнцгийн камер, ToF (time-of-flight) тусгай мэдрэгчтэй камераас бүрдэж байна. Камер нь эх биенээсээ сугарч гардаг, бас эргэдэг…
Нийгмийн даатгал төлөгч иргэн та “НИЙГМИЙН ДААТГАЛ” гар утасны аппликэшнийг ашиглан сар бүр төлж буй шимтгэл, нэрийн дансныхаа үлдэгдэл гэх мэт бусад олон мэдээллийг авах боломжтой. Нийгмийн даатгалын байгууллагаас гар утасны аппликэшнийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч, одоогийн байдлаар тус аппликэшний хэрэглэгчийн хандалтын тоо 41 мянгад хүрээд байгаа аж. Гар утасны аппликэшнийг ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах нь хүндрэлтэй, гадаадад оршин суугаа иргэдийн хувьд боломжгүй байсан. Тэгвэл гуравдугаар сарын 20-ноос эхлэн бүртгэлээ цахимаар баталгаажуулах боломжтой болжээ. “НИЙГМИЙН ДААТГАЛ” гар утасны аппликэшний бүртгэлээ хэрхэн онлайнаар хийх вэ? Иргэд гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэшнийг татаж, суулган бүртгүүлнэ.Бүртгүүлсний дараа app@ndaatgal.mn мэйл хаяг руу тухайн даатгуулагч…
Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Монгол улсыг ардчиллаар овоглодог. Монголын ардчилал бол Монгол улстай өөртэй нь тэнцүү үнэ цэнтэй. Ардчилалд итгэх итгэл алдрах нь Монголд итгэл алдрахтай ижил юм. Эх орон, эрх чөлөөгөө хайрлаж хамгаалж явах нь Монгол хүн бүрийн зүрхний цадиг юм. Хэн үүнийг зөрчинө, гэсгээл хүртсүгэй. Бичлэг Бичлэг гарч гэнэ. Муухай юм гэнэ. Үзүүлж байна гэнэ. Уурлаж бухимдаж гэнэ. Хууль өөрчлөх юм гэнэ. Сүртэй юм биш гэнэ. Зөвхөн Зөвлөмж хүргүүлэх утгатай юм байх. Үндсэн хууль зөрчихгүй гэнэ. Зарчим, үзэл санаанд нь харшлахгүй гэнэ. Хууль шүүхэд нөлөөлөхгүй юм гэнэ. Шийдэх газар нь шийдэх гэнэ. Зөвлөмжийг авч ч болно, хаяж ч болно…
Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны удирдлагууд саяхан болж өнгөрсөн ҮII их хурлаас гарсан шийдвэр, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа болон 2019 онд зохион байгуулах хурдан морины уралдааны талаар мэдээлэл хийлээ. 1. ҮII их хурал: “Монголын морин спорт, уяачдын холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ээлжит VII их хурлаа хуралдуулсан юм. Энэхүү хуралд Монгол Улсын 330 сум, 21 аймаг, Улаабаатар хотын зургаан дүүргийн уяачид /Тод манлай, манлай, алдарт цолтой уяачид/ болон эрдэмтэн, судлаачид бүхий 728 төлөөлөгч оролцсон бөгөөд нийт төлөөлөгчдийн 74,8 хувь нь хөдөө орон нутгаас, харин үлдсэн 25,2 хувь нь…
“Капитал” банк дампуурлаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “…Г.Алтан гэдэг хүн энэ банкны бараг хамгийн том хадгаламж эзэмшигч юм билээ. Ойролцоогоор 80 гаруй тэрбумын хадгаламжтай” гэж мэдэгдэв. Г.Алтангийн хувьд “Алтжин” компаниар овоглодог. Бас “САПУ”-гаар ч нэрлэгддэг. Түүний “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийг эс тооцвол олны нүдэн дээр ил харагддаг бизнес ховортой. Гэсэн хэдий ч Монголд байсгээд л гарч ирдэг маш их мөнгөтэй холбоотой будлианд энэ хатагтай холбогдчихсон л байдаг юм. Одоо эрх барьж байгаа МАН-ыг хүртэл цагийн сайханд “ивээн тэтгэж”, өдөр тутмын зардлыг нь зээлдүүлж байсан зайтай эмэгтэй байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын генсек байхдаа гарын үсэг зураад Г.Алтангаас “…Намынхаа…
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан нарын 19 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг чөлөөлж, орны хүмүүсийг томилохдоо Нийтийн сонсголын тухай хуульд заасан Томилгооны сонсголыг хийх талаарх албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Үүний дагуу Х.Энхжаргал, Ц.Нямдорж нар АТГ-ын удирдлагаас чөлөөлөгдөх бэлтгэлээ хийж эхэлсэн байна. Тэдний оронд томилогдох хүмүүсийн нэр дуулдмагц МАНАН бүлэглэлийнхэн яаран “намнаж” хэн ч биш болгох ажил хийж байгаа тул одоогоор нэр дэвшигчдийг маш нууц байдалд сонгон шалгаруулах, судлах шаардлага үүсээд байгаа гэнэ. Нөгөө талаар ҮАБЗ-ийн гишүүд томилох хүмүүс дээр санал нэгдэж байж УИХ-д оруулах учиртай болоод байгаа…
Шинжлэх ухаан дээр суурилсан эдийн засагтай улс орны хөгжил тогтвортой, хүн амын өрсөлдөх чадвар өндөр байдаг. Харин Монгол Улсад эсрэгээрээ улс төрчдөд найдсан, байгалийн баялагаа зарсан тогтолцоотой явж ирэв. Төр засгийн гаргаж буй шийдвэрүүд шинжлэх ухааны үндэслэлгүй, сонгогчдод таалагдах гэсэн лобби, намын мөрийн хөтөлбөр дээр тулгуурласан байх нь олонтаа байдаг. Монгол Улсын төрийн өндөрлөгүүдийн дэргэд зөвлөх, судалгааны төвүүд ажиллаж ирсэн. Тэр судалгааны төвүүдэд нэр алдартай нийгмийн зүтгэлтнүүдээс гадна монголчуудын ахуй амьдралыг огт мэдэхгүй гадны зөвлөхүүд байсан байдаг. Үр дүн багатай, сайн дурын орон тоо бүтэцээс татгалзсан УИХ-ын даргын бодлогын судалгааны зөвлөл байгууллагдсан байна. УИХ-ын дарга өөрийн гэдэг бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж…
