Author: Business Insider
Банкны салбарын ердөө л 1.1 хувийг бүрдүүлсэн “Капитал” банкны алдагдал 380 тэрбум төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, активынх нь 80 гаруй хувийг найдваргүй зээл эзэлснээр Монголбанкнаас албан ёсоор дампуурлыг нь зарласан билээ. Энэ банкны 99.97 хувь нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нэр дээр байгааг 2018 оны албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Гэсэн ч тэрээр “Надад “Капитал” банкны ямар ч хувьцаа байхгүй. Энд улс төрийн асуудал байгаа” хэмээн мэдэгдсээр байгаа ч АТГ-ын мэдээлэл өөрийг хэлээд байна. “Капитал” банкинд 20 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламж эзэмшигчид өчигдөр Монголбанкинд хохирлоо барагдуулах талаар шаардлагаа хүргүүлсэн юм. Энэ үеэр хадгаламж эзэмшигч П.Чогдон “Банкны дийлэнх хувийг…
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж эхлээд яг 68 хонож байна. Хоёр сар гаруйн хугацаа л даа. УИХ-д анх удаа сонгогдсон, улс төрийн намтар нь тийм чиг зузаарч амжаагүй Л.Оюун-Эрдэнэд ЗГХЭГ-ын дарга гэдэг том албан тушаал юм. Өнгөрсөн зунаас хойш УИХ-ын дарга М.Энхболд, “60 тэрбум”-ын хэргийг зуурч гүйсээр байгаад М.Энхболдыг УИХ-ын даргаас нь ховхолж, “60 тэрбум”-ын хэргийг АТГ, ТЕГ-аар сэргээн шалгуулсан. Энэ бүхнийг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх үнэлж, ЗГХЭГ-ын даргаар томилуулсан гэдэг юм. Г.Занданшатар гэнэтхэн УИХ-ын дарга болж дэвшээд ЗГХЭГ-ын даргын орон тоо онгойсон нь ч хэрэг болсон биз. Л.Оюун-Эрдэнэ ажлаа аваад удалгүй, цагаан сарын шинийн 3, 4 гээд Хөгжлийн…
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж нийслэлийн Засаг даргын орлогч болон төслийн удирдагчдыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолын дагуу нийслэлийн төрийн захиргааны удирдлагын бүтцийг тогтоож хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай байхаар тогтоосон. Дээрх Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын орлогчоор…
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Тулга нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төслийг танилцуулав. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг зохицуулна. Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршилд өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газар хууль, тогтоомжоор тогтоогдсон хамгаалалттай бүс, тусгай хэрэгцээний болон хөдөө аж ахуйн газарт хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулахгүй гэв. Журамд хашаа, түр…
Канадын дуучин Жастин Бибер түүний эхнэр Хейли Болдуинд дургүйлхэж, Биберыг хуучин найз бүсгүй Селена Гоместай эргэн нийлэх хэрэгтэй гэж байгаа шүтэн бишрэгчиддээ хандан Instagram хуудсаараа дамжуулан үг дайжээ. Үнэхээр ч Биберын шүтэн бишрэгчид түүний эхнэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, тэдний хайртай дуучин Селенаг мартахын тулд, албаар Хейлитэй нийлсэн, удахгүй Селена Бибер нар дахин эргэн нийлнэ гэхчлэн комментууд маш ихээр бичдэг нь дуучныг залхаасан бололтой. Эдгээр комментын хариуд Бибер: – Би экс найз бүсгүй дээрээ эргэн очихын тулд өөр хүнтэй гэрлэнэ гэдэг үнэхээр утгагүй. Ийм сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Тийм ээ, би Селенад хайртай байсан, хайртай… Тэрээр миний сэтгэл…
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж нийслэлийн Засаг даргын орлогч болон төслийн удирдагчдыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолын дагуу нийслэлийн төрийн захиргааны удирдлагын бүтцийг тогтоож хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай байхаар тогтоосон. Дээрх Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын орлогчоор…
Сангийн сайд асан С.Баярцогтыг нийслэлийн прокурорын газраас шалгаж эхэлжээ. Түүнийг цагдан хорилгүй, гадуур байцаалт авч байгаа бөгөөд мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа юм байна. Түүний оффшор бүсэд хадгалагдаж байгаа мөнгө нь хууль бусаар олсон мөнгө байж болзошгүй гэж үзэж, яллагдагчаар татжээ.
Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгууллаа. Хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Шүд, эрүү, нүүрний төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус тус төлөөллүүд оролцов. Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад…
Дүнбэгмайл ХХК-ийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах Кембаб чонгүг салбарт эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хоолны дээж аваагүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэггүй, хүнс түүхий эдийг хадгалах, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжийн температурын хэвийн ажиллагаа алдагдсан, хэмийн бүртгэл хөтөлдөггүй, хуурай хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй, хоол, түүхий эд шарах тосны чанарыг шалгадаггүй, 3-4 хонуулж чанар нь муудсан тос ашигласан, 1 хоолыг олон дахин халааж үйлчлүүлэгчид олгодог, үйл ажиллагаандаа хуульд…
