Author: Business Insider
Холимог тулааны UFC холбооны хоёр жинд дэлхийн аварга болж байсан Ирландын тамирчин Конор Макгрегор зодог тайлж буйгаа зарлажээ. Өдгөө 30 настай Макгрегор “Холимог тулааны спортоос албан ёсоор зодог тайлах шийдвэрийг би гаргалаа” гэж бичээд дэвжээнд үлдэж байгаа бусад тамирчид амжилт хүссэн байна. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедовтай тулалдаж, дөрөвдүгээр үед бууж өгсөн юм. Гэхдээ Макгрегор 2016 онд мөн л зодог тайлж байгаагаа зарласан ч түүнээс хойш гурван тулаан хийсэн. Энэ нь дээрх мэдээллийн үнэн эсэхэд эргэлзэх бодлыг төрүүлж байна.
Дэлхийн анхны ИХ НАЯД ДОЛЛАРЫН компанийг үүсгэн байгуулагч, шилдэг энтрепренёр Стив Жобсын хувь хүний онцлог, зан төрх, бүтээлч байдлыг таниулах дэлхийд анх удаа хийгдэж буй “Стив Жобс” Монодрам жүжиг УДБЭТ-т 4 сарын 1,2-нд тоглогдоно. Найруулагч болон гол дүрийг бүтээж буй жүжигчний нэрийг нууцалж буй юм. Агуу философич, энэ зууны шилдэг энтрепренёр, бүтээгч СТИВ ЖОБС-той нүүр тулан уулзаж түүний ертөнцийг хамтдаа амьдаар мэдэрцгээе. Стив Жобс 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Apple” компаниа байгуулсан. Мөн энэ өдөр нь дэлхий даяар хүмүүс бие биедээ ном өгдөг, бэлэглэдэг өдөр тул зохиолч Чоно багш жүжиг үзсэн хүмүүст жүжгийн зохиолоо ном болгон бэлэглэх юм. Тус жүжгийн зохиолч…
1937 оны Х.Чойбалсангийн “Онц бүрэн эрхт Онцгой комисс” Одоогоос 92 жилийн өмнө, 1937 оны аравдугаар сарын 2-нд БНМАУ-ын Бага хурал, Сайд нарын зөвлөлийн хамтарсан Онц хурлын тогтоолоор “Онц бүрэн эрхт Онцгой комисс” гэгчийг шүүхээс гадуур байгуулж хүмүүсийг барьж хорих, шүүн шийтгэх онцгой эрх олгож, монгол түмнийг цусан далайд үйсэн юм. Энэхүү “Онц бүрэн эрхт Онцгой комисс”-ыг Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан толгойлж, гишүүдэд нь Төв хорооны нарийн бичгийн дарга, Улсын Бага хурлын гишүүн Д.Лувсаншарав, Шүүх яамны сайд Г.Цэрэндорж нар багтсан. Ингэхдээ ЗХУ-ын Дотоод явдлын яамны дэд сайд М.Ф.Фриновскийн заавраар Оросын тройка буюу “гурвал”-ын зарчмаар байгуулсан. Монголчуудын хувьд…
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглалтыг холбогдох хууль журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн хөдөлгөөний эрчмийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламж, тохижилт бүхий газрын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг боловсруулан олон нийтийн санал авах ажил хийгдэж байна. Саналыг 2019 оны 03 дугаар сарын 07-ний өдрөөс 03 дугаар сарын 18-ний өдрийг дуустал цахим шуудангийн s.bolormaa@mpa.ub.gov.mn хаяг болон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хот дахин хөгжүүлэх хэлтэс “Хангарди ордон” 13 давхар 1308 тоот, Утас: 11-315319…
АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын удирдлага, бүх шатны шүүгчийг ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаад хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулдаг хуулийн төслийг (Авилгын эсрэг хууль, Прокурорын тухай, Шүүгчийн эрх үйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай) Ерөнхийлөгч өргөн барьж, УИХ өчигдөр дэмжив. Үр дүнд нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нийлж байгаад үгэнд нь ороогүй шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагыг дор нь дор нь чөлөөлөөд, өөрсдийнхөө бууны нохдыг тавиад явчих юм байна. Үүнийг хуульчид Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг булаан авч, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь шүүх эрх мэдлээ гартаа оруулж байна хэмээн дүгнэв. Манай Еөкийн санаачилсан АТГ, Прокурорын удирдлага, бүх…
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019.03.25-ны өдөр хуралдан, Н-09/08 дугаар зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгажээ. Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн…
Хөгжлийн банкны хяналт султай олгогдсон зээлийн асуудал удахгүй дэлбэ үсрэх гэж байна. “Хөгжлийн банкны хэрэг-2” гэдэг бүлэг хэрэг ч үүсч магадгүй болоод байна.2016 оны сонгуулиас хойш, түүнээс ч өмнө олгогдсон зээлүүдийн нэлээд нь эргэн төлөгдөх найдвар муутай, чанаргүй зээлд тооцогдсон гэх ноцтой мэдээлэл яригдаж байна.Үүний хажуугаар авсан зээлийнхээ зориулалтыг явцын дунд өөрчилж, явсаар бизнес болгож буй жишээ Хөгжлийн банкнаас олгосон зээлүүд дунд байна.Мэдээж хэрэг, жирийн нэг бизнесмэн ингэж чадахгүй.УИХ-ын гишүүн М.Билэгтийн Хавдрын эмнэлгийн хашаанд барьсан эмнэлгийн зориулалттай барилгын асуудал 2016 оноос олон нийтийн дунд, 2017 оноос улс төрийн хүрээнд, 2018 оноос Засгийн газрын төвшинд яригдаад эхэллээ.М.Билэгт эрхэм гишүүн болсноосоо хойш…
НӨАТ-ын 2018 оны буцаан олголтоо аваагүй 15627 иргэн байна. Арилжааны банкуудаас энэ иргэдийн буцаан олголтыг данс эзэмшигчийн нэр зөрүүтэй, данс хаагдсан, данс буруу гэсэн шалтгаанаар буцаажээ. Тиймээс 2018 оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд 2019 оны 04 дүгээр сарын 29-ны дотор өөрийн хувийн мэдээллээ шалгаж, баталгаажуулалтаа дахин хийх шаардлагатай байгааг татварын албанаас анхааруулж байна. Мэдээллээ засварлах арга болон дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалтай холбогдуулан 09:00 цагаас Шангри Ла-Төрийн ордон хүртэлх замыг түр хаагаад хөдөлгөөнийг нээсэн байна.Харин 15:00 цагаас Төв талбайн арын замыг хаана, мөн Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дамбадаржаагийн гудамж, Их Монгол улсын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг автозамд хамгаалалт, зохицуулалтууд хийгдэнэ