Author: Business Insider
Сүүлийн үед фейсбүүк орчинд “Чингис хаан украин хүн байжээ” гэсэн Орос хэл дээрх мэдээлэл ихээхэн түгэж байна. “АФ” буюу “Антифашист” нэртэй телевизийн юүтүб хуудаснаа нийтлэсэн энэхүү мэдээлэл анх 2017 онд гарч байв. Тухайн үед энэ мэдээллийг Украины “Объектив” медиагрупп анхлан мэдээлсэн бөгөөд мэдээллийг сийрүүлвэл: “Харьковын түүхч эрдэмтэн Александр Зинухов шуугиан тарьсан нээлт хийжээ.Тэрбээр өөрийн номонд алдарт Чингис хаан Украин хүн байсан хэмээн батласан байна. 1227 онд таалал төгссөн Чингис хаан Азийн ихэнх хэсгийг эзлэн, хэргий дайчин, эзлэн түрэмгийлэгч гэдгээрээ түүхэнд үлдсэн юм. Түүхчийн батлаж байгаагаар Чингис хааны ээж нь Елена гэх нэртэй славян эмэгтэй, харин эцэг нь Исаак гэх еврей…
Нийслэлийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хороо өнөөдөр хуралдаж нийтийн тээврийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны санхүүжилтийн журамд нэмэлт өөрчлөлт оруулж түр журам, зардлын тариф батлах асуудлыг хэлэлцэв. 2015 оны 6/22 дугаар тогтоолоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тарифыг батласан байдаг. Энэ журмаар нийтийн тээврийн үйлчилгээнд орлого, зарлага төвлөрүүлэх, түүнийг хувиарлах, орлогод хяналт тавиж байгаа байгууллагуудын эрх зүйн статус нь ямар байх, нийтийн тээврийн үйлчилгээний ариун цэвэр, цаг ашиглалт, угаалга цэвэрлэгээг хэрхэн хийх зэрэг асуудал нь тодорхойгүй байна гэж үзээд 2018 оны нэг дүгээр сард хотын Ерөнхий менежерийн тушаалаар…
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч С.Мөнхчулуун өөрийн сонгогдсон тойргийн иргэдтэй уулзаж 2018 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Тайлангийн уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Худалдаа үйлчилгээний хэлтэс, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Газрын алба, Цагдаагийн газар зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцож, иргэдийн санал хүсэлтэд газар дээр нь хариу өгч ажиллаа. Төлөөлөгчийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар тойрогт иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлж, хүүхэд багачуудын сурч хүмүүжих орчиныг сайжруулах, зам талбайн засвар үйлчилгээг тогтмолжуулах зэрэг олон бүтээлч ажлыг амжилттай хэрэгжүүлсэн тухайгаа танилцуулав. Тухайлбал, XIII, XIV хороонд шинэ хөл бөмбөгийн талбайг ашиглалтад оруулснаар хүүхэд багачууд гэлтгүй нийт оршин суугчид чөлөөт цагийг зөв…
Гэр бүл салалтын буруугаас болж хохирогч нь хүүхдүүд болж үлддэг. Хариуцлагагүй эцгүүд хүүхдүүдээ хүлээн зөвшөөрдөггүйгээр барахгүй тэтгэмж өгдөггүй талаар дуучин Нара өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан үг үзэл бодлоо илэрхийлсээр байна. Монгол Улсын хэмжээнд 2018 оны байдлаар өрх толгойлсон эх 72,035, өрх толгойлсон эцэг 19,503, үр хөндөлт 17,530 байна.
“JCI Монгол” олон улсын залуучуудын байгууллагын JCI Централ салбар байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “JCI Mentorship” төслийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдав. Уг төсөл нь НҮБ-аас гаргасан “Тогтвортой Хөгжлийн Зорилго-2030”-д үндэслэн их дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудыг Ментороор дамжуулан хувь хүний болон ажил мэргэжлийн карьерээ хөгжүүлэхэд туслах зорилготой төсөл юм. Монгол Улсад 20-25 насны залуусын хөдөлмөр эрхлэлт муу байгааг олон стастик судалгаа харуулдаг. Судалгаанаас харахад жил бүр дунджаар 35,000 оюутан их дээд сургууль төгсдөг ч дөнгөж 32% нь төгссөн мэргэжлээрээ ажлын байртай болдог гэсэн тоон үзүүлэлт байна. Нөгөө талаас ажил олгогч нарт чадварлаг боловсон хүчний хэрэгцээ өндөр…
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сүүлийн хагас жил орчмын хугацаанд Монгол Ардын Намаасаа шахагдаж буй нь тодорхой болсон билээ. Түүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр ч албан бус байдлаар яригдсан гэгддэг. Хэрэв Монгол Ардын намын гишүүнчлэлээсээ хасагдвал үндсэндээ түүний улс төрийн замнал хэсэгтээ л завсарлана гэсэн үг. Тэр ч бүү хэл түүний гэр бүлийн эзэмшилд байх “Цагаан суварга”-ын ордыг төрийн эзэмшилд авах асуудал ч төрийн зарим удирдлагуудын түвшинд хэдийн яригдаж эхэлсэн нь нууц биш. Энэ нь ч Н.Номтойбаярт ихээхэн хүнд тусаж буй гэх бөгөөд тэрээр хамгийн сүүлд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ : “-Би бол УИХ-ын гишүүний ажлаа л хийж байгаа. Гэхдээ надтай хамааралтай асуудлыг…
Зээлийн хүүг бууруулъя гэвэл арилжааны банкуудын зардлыг бууруулах тал дээр татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх боломжтой. Өнөөдөр арилжааны банкуудын бүх төрлийн зээлд ямар нэгэн хэмжээгээр эрсдлийн сан байгуулах шаардлага тавьдаг. Өмнө нь хэвийн зээлд сан байгуулах шаардлага тавьдаггүй байжээ. Харин өнгөрсөн жилээс эхлэн хэвийн зээл, бусад бүх зээлд сан байгуулах болсон аж. Ингэснээр хэвийн зээлийн сан татвар ногдох орлогоос чөлөөлөгдөж зээлийн хүүний зардлын хэмжээнд дөхөм болох юм. Өөрөөр хэлбэл, системийн хэмжээгээр өнөөдөр 13 их наяд орчим төгрөгийн хэвийн зээл байгаа. Үүний нэг хувиар сан байгуулвал, бараг 130 орчим тэрбум төгрөг болно. Гэтэл энэ мөнгө ямар ч бизнесийн эргэлтэд гарахгүй түгжигдэж байна.…
2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цагт БЗД-ийн 13 хороонд “Офицер захын хажууд нэг жоохон хүүхэд машин доогуур хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны иргэн цагдаагийн байгууллагад өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад эрэгтэй 6 настай “А” өглөөний 07 цагийн орчимд гэрийнхээ 3 давхарын цонхоор унаж, осгож нас барсан нөхцөл байдлыг тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Сэрэмжлүүлэг: Уг гэмт хэрэг бага насны хүүхдийг хараа хяналтгүй, үл хайхарснаас үүсэлтэй үйлдэгдсэн. Тодруулбал хүүгийн эгч нь хичээлдээ явахдаа дүүгээ гаднаас нь цоожилж үлдээсэн бөгөөд хүү цонхоороо харж байгаад дотуур хувцастайгаа унасан нь бичлэгт үлджээ. …
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, нийслэлийн Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийг сонсож, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах, нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгийг шилжүүлэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэв. Өнгөрөгч хугацаанд нийслэлийн ОБГ-т ирсэн гал түймрийн дуудлагын тоо өссөн үзүүлэлттэй гарчээ. Хуурайшилттай холбоотойгоор гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд хуурайшилтын түвшин аюултай буюу III зэрэгт хүрснийг тус газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн онцгойлон хэллээ. Иймд аж ахуйн нэгж, байгууллага иргэдийг гал түймрийн аюулаас сэргийлж байхыг сануулав. Мөн дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт зохион байгуулах…
Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэвтрүүлэгт оролцохдоо “Е.Сагсай прокурор шалгаж байгаа хүнийхээ эхнэрийг зүй бус бэлгийн харьцаанд оруулж, нөхрийг нь хэргээс мулталдаг” гэж ярьсан. Улмаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Е.Сагсайтай холбоотой бичлэгийг өнөөдөр дэлгэнэ гэж мэдэгдэж байсан билээ. Өнөөдөр МАХН-ын нэр бүхий гишүүд 11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийж 4-5 минутын бичлэгээс танасан хэсгийг нь үзүүлэв. Бичлэгт Улсын ерөнхий прокурорын орлогч асан Е.Сагсай “ Би эгийн дарамт оруулсан нь үнэн, үнэн. Би энэ хүнийг хорихоос гаргахын талаар бүх зүйлийг хийх болно. ” гэх агуулгатай үг хэлж байсан юм. Бичлэг хэзээ хийгдсэн, бэлгийн дарамтад өртсөн…