Author: Business Insider
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг төрийн болон салбарын дээд шагналаар шагнав. Ёслолын ажиллагааг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нээж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн ахмадууд, батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, эр цэргийн алба хаасан нийт эрчүүддээ баярын мэндийг хүргэв. Мөн энэ өдрүүдэд Казак түмний үндэсний баяр Наурызын баяр тохиож буй тул нийт зон олонд хандан баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Монгол цэргийн өдрөөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тав, Цэргийн гавьяаны одонгоор нэг, Алтан гадас одонгоор…
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой элдвийн “хэрэг”-үүд дэлгэгдээд эхэллээ. Хэд хоногийн өмнө Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөх нь байсан Л.Гансүх телевизийн ярилцлагад оролцохдоо “…Ерөнхий прокурор Дорлигжав намайг жорлондоо дагуулж ороод усаа татаж байгаад Алтанхуягийг Элбэгдоржтой уулзуул. Тэгж байж чи асуудлаас мултарна. Хурц намайг чагнаад байгаа болохоор хамаагүй ярьж болохгүй байна” гэж хэлсэн тухай ярьсан. Мөн тэрээр “…Элбэгдорж Тавантолгойтой холбоотойгоор шаардлага тавиад байгаа гэж Алтанхуяг надад хэлсэн” гэсэн юм. Үүнээс хоёр хоногийн дараа Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ажлаа өгөх болсноо мэдэгдсэн юм. Н.Алтанхуяг энэ талаар хэвлэлд ярихдаа “…Сүүлийн үед манай намын гишүүд намайг амиа бодож байна гэж…
Монгол Улсын Ерөнхий Сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг 2018 оны 12 сарын 19-нд мэдээлэл хийж, “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн үүсгэн байгуулж буйгаа олон нийтэд мэдэгдсэн билээ. Энэ үеэрээ тэрээр : “Монголын нийгэм цаашдаа ямар байх вэ гэдэг дээр гарц шийдэл хайх, хөгжил дэвшлийн тухай ярих цаг болжээ . Энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байна. Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлагч гэмт хэрэгтнүүдээр дүүрч, намууд нь мафижсан бүлэглэлүүдийн үүр уурхай болж олон мянган гишүүдийнхээ итгэлийг алдаж байна. Баяжих, хөлжих хүсэлтнүүдийн хөлд Монгол Улс туйлдаж жирийн иргэд хохирч Монголд амьдрах улам хэцүү боллоо. Одоо үүний эсрэг нэгдэх цаг болсон. Үүний…
Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны ээлжит VII их хурал “Эв нэгдэл-хамтын шийдэл” уриан дор 2019.01.24-ны өдөр болсон билээ. Түүхэндээ байгаагүй олон уяачид оролцсон тус их хурлаар ММСУХ-ны Ерөнхийлөгчийг сонгосон. Ингэхдээ уяачдын холбоог улс төрын нөлөөнд оруулахгүй, ангид байлгах зорилгоор хуучин удирдах багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольсон. Энэ үеэр улс төрчид өөрийнхөө хүнийг оруулах гэсэн боловч уяачид олонхийн саналаар “цүнх баригч”, “бөгс долоогч” нарыг ММСУХ-ны Ерөнхийлөгчөөр сонгоогүй. Харин ММСУХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзээд ялагдсан нөхөд эхнээсээ “өс санасан” бололтой дахин өөр холбоо байгуулахаар зүтгэж байгаа аж. Тодруулбал, Монгол адуу хэмээн хамгийн их ярьдаг ч, “Түмний хурд”-ыг зохион байгуулах болохоор эрлийз, Монгол…
Баасан гарагт Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд үйлдсэн халдлагын улмаас 49 хүн амиа алдсан хэрэгтэй холбогдуулан цагдаагийн ажилтнууд гурван хүнийг баривчилж, 28 настай Австрали иргэнд ял ногдуулсан байна. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн бямба гарагийн өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. “Манай улсын галт зэвсгийн хяналтын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэж Ж.Ардерн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Дээрх халдлагыг зохион байгуулсан этгээд нь хэд хэдэн удаа Шинэ Зеландад ирж, янз бүрийн хугацаатайгаар амьдарч байжээ. Ж.Ардерний хэлснээр, уг гэмт этгээд нь таван ширхэг галт зэвсэг эзэмшиж байсан бөгөөд галт зэвсэг эзэмших зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сард…
Монгол Улсаас хамгийн анх Германы улс төрд хөл тавьсан эмэгтэй гэдгээрээ танигдсан Н.Солонго Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тус улсад болсон сонгуулиар дахин амжилт гаргажээ. Тэрээр саяхан 3 сарын 8 нд Бавари мужийн ЦСҮ /CSU/ намын Гадаад Бодлого Аюулгүй Байдлын Зөвлөлийн Дүүргийн дэд даргын албан тушаалд дахин сонгогдож мөн Бавари мужийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогджээ. Тэрбээр улс төрийн албыг багаас нь эхэлсэн бөгөөд 2015 онд Бундестагийн гишүүний туслахаас авахуулаад Тойргийн Залуучуудын Холбооны тэргүүнээр хоёр жил, Швабен бүсийн төлөөлөгчөөр хоёр жил, Тойргийн Эмэгтэйчүүдийн Холбооны Нарийн бичгийн дарга, Залуучуудын Холбооны санхүү хариуцаж дэвшсээр өдийг хүрсэн билээ. Монголчууд түүнийг сүүлийн жилүүдэд улс төрч…
Ерөнхий боловсролын сургуулийн багш ахлах ангийн сурагчаа зодож, элгийг нь бяцалсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ ГССҮТ-д элэг бяцарсан оноштойгоор хагалгаанд орсон байна. Хүүгийн ар гэрийнхэн түүнийг ангийн багшдаа зодуулсны улмаас элэг нь бяцарсан гэж мэдээлж буй. Тодруулбал хүүгийн эгч “Хичээлээс хоцорсон гэж дүүг маань зодсон. Ингэхдээ эхлээд толгой руу нь цохисон бөгөөд гараараа хамгаалангуут гарыг нь өргүүлж байгаад элэгдсэн” гэжээ. Одоогоор хүүгийн бие хүнд юм ярьж чадахгүй, хэвтэрт байгаа. Энэ хэргийг цагдаагийн байгууллага болон аймгийн Боловсролын хэлтсийн газраас шалгаж байгаа аж.
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт явуулах, тодорхой дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах чиг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл ахлан, эдгээр өдрүүдэд төслийн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж байна. Ажлын хэсэг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” болон “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл-2”-ын үйл ажиллагааг шалгасан юм. Шалгалтын явцад төслийн нэгжүүдээс нэлээд зөрчил илрэв. Тухайлбал, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” төслийн нэгжийнхний ажлын байрны тодорхойлолт учир дутагдалтай байв. Төслийн зохицуулагчид нь өөр өөр чиглэлийн ажил хариуцаж буй ч ажлын байрны тодорхойлолт ижил,…
ЛОНДОН. /Telegraph/. “The Telegraph”, “Autostraddle”, “Huck Magazine” зэрэг томоохон цахим хуудсанд нийтлэлээ гаргадаг Меган Дэвидсон Лэдли Монгол дахь биеэ үнэлэлтийн талаар ийнхүү бичжээ. Сүхбаатарын талбайн арын гудамжинд шөнө дундын үед 31 настай Минжүүр гэх эмэгтэй даарахгүйн тулд гараа үрэн зогсоно. Амьдралынх нь нэгэн орой хэрхэн өнгөрдөг талаар Минжүүр шивнэх төдий ярьж байлаа. Эрчүүд түүнийг “Central Tower”-ын хүрээлэнгээс авч, ойролцоох зочид буудлыг зорьдог байна. Минжүүрийн дээд уруулын баруун талд байрлах жижиг сорвийг нүүр будалт нь халхалж чадаагүй харагдах бөгөөд өөртэй нь ижил төрлийн ажил хийж байхдаа нас барсан найз нараа тэрбээр хуруу даран тоолох ажээ. Шөнөдөө гадаа хасах 20 хэмийн хүйтэн байдаг ба Минжүүр ханиад…
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 сарын 9-ны өдрийн А/609 захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 цаг байхаар тогтоосон. Одоо мөрдөгдөж байгаа цагийн хуваарийг Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан өөрчлөхөөр төлөвлөжээ. Уг нь дээрх захирамжийг Э.Бат-Үүл хотын дарга байх хугацаандаа нэлээдгүй олон удаа туршилж хийж, хэрэгжүүлсэн байдаг. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа рестаронуудыг 22:00 цагаас хааж мөн баар, цэнгээний газрыг шөнийн 00.00 цагаас хойш ажиллуулах, худалдан борлуулахыг хүртэл хориглосон удаатай. Харин ингэж хориглох үеэр ахуйн хэрэглээний архидалт нэмэгдэж, шагийн буюу хууль бусаар архи худалдан борлуулах нь газар авсан. Удалгүй энэхүү…