Author: Business Insider

“Монголын бүтээлч ирээдүй-технологид суралцая” зорилтод хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Миний анхны робот” бүтээлч арга хэмжээний энэ удаагийн цувралаар замын түгжрэлийг сааруулах ач холбогдолтой байгаль орчинд ээлтэй Line Trace Robot автобус угсрах онолын сургалт болон бүтээлч арга хэмжээг явууллаа. Дөрөвдүгээр цуврал болох “Миний анхны робот-4” бүтээлч арга хэмжээнд оролцох хүүхдүүдэд зориулан хоёрдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд япон багш, япон улсад практикаар ашиглаж буй тусгай замаар явдаг, жолоочгүй автомат үйлдлийн системтэй Line Trace Robot автобусын талаарх онолын сургалтыг Үйлдвэрлэлийн инновацийн газарт явуулсан юм. Сургалтад нийслэлийн 20 гаруй сургуулийн 30 гаруй сурагч хамрагдаж, роботоо өнөөдөр угсрав. Тус сургалтад хамрагдсан хүүхдүүдэд уламжлал ёсоор угсарсан…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тэргүүтэй Монголын парламентчид Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад 3 сарын 12-14-ны хооронд албан ёсны айлчлал хийсэн билээ.Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн гишүүн Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар болон албаны зарим хүмүүс багтcан юм.Тэд…

Read More

Одоогоос сар гаруйн өмнө “Зайсан KFC” түргэн хоолны газрын хоолноос олон хүн хордлого авсан билээ. Эл үйл явдлыг эргэн сөхвөл, хоёрдугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дуудлага ирж, 12-ны өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байдаг. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Иймд KFC түргэн хоолны газарт хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан.…

Read More

Яг үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг хэзээ зөрчилдөж эхлэхийг хүлээсэн хүмүүс улс төрийн хүрээнд олон буй. Зарим нь, одоо “зодуулж яваа” хэсгийнхэн нь бүр хоног тоолон хүлээж байж ч магадгүй. Тэгвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар, Ж.Эрдэнэбатын Ерөнхий сайдаас огцруулахад, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэхэд, М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахад, ЖДҮ-чин гишүүдийг УИХ-д үлдээхэд онь холбон улс төр хийж хамт явсан Х.Баттулга, У.Хүрэлсүх нар анх удаа санал зөрөлдсөн мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэд АТГ-ын даргыг огцруулсны дараахь нөхөн томилгоон дээр санал, байр суурь зөржээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын даргад ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очирыг, дэд даргад АТГ, ШШГЕГ-т ажиллаж…

Read More

Монголын хамгийн Мөлжүүртэй эрхмээр УИХ-ын гишүүн асан С.Баярцогт тодорсон. Түүний талаар сошиалаар “Энэ С.Баярцогт их мөлжүүртэй хүн юм. Хамаг юманд буруутай, ерөөсөө төрсөн нь гэм нүгэл болчихсон. Өвчтэй Монголчуудын стрессээ тайлдаг бай нь, популист улс төрчдийн карьеараа дээшлүүлэх дипломын ажлын сэдэв нь болоод нэгэн арваныг үдлээ дээ хөөрхий” хэмээн өрөвдөх нэгэн байхад өөлөх хүмүүс ч олон байсан юм. Учир нь С.Баярцогт тэр нэгэн өдөр дансандаа олон сая.ам доллар мартсанаас болж монголчуудын мөлжүүртэй сэдэвийнх нь гол бай болсон юм. Тухайлбал, 2013 оны эхээр оффшор дансны тухай асуудал Монгол төдийгүй дэлхий дахинд томоохон дуулиан тарих үед УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан С.Баярцогтын…

Read More

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайханы санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн X, XI, XXVIII хорооны залуусын дунд “Оюунлаг залуус-Монголын ирээдүй” уриан дор түүхийн сэдэвт тэмцээнийг гурав дахь удаагаа зохион байгууллаа. Уг тэмцээнээр дамжуулан улс орны хөгжлийн тулгуур багана болсон 18-35 насны залуучуудад эх түүхээ таниулах, өв соёлоо дээдлэх, түүгээр бахархах сэтгэлийг төрүүлэх, мөн залуучуудад оюуны хөрөнгө оруулалт болж буй чухал ач холбогдолтой хэмээн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан хэлсэн үгэндээ онцлов. Залуучуудын өдрийг угтан 2018 оны наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 46 багийн 230 залуусын дунд тэмцээний эхний шатыг ззохион байгуулсан байдаг. Удаах шатыг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 62 багийн 310 эмэгтэйг…

Read More

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн дараа УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж шударга ёс, Монгол улсын хөгжлийн төлөө шинэ нам байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ардчилсан Намаас хөөгдсөнөө бурхны тавилан байсан гэж бодож байна. Энэ шинэ улс төрийн хүчин байгуулах дэм боллоо. УИХ-ын чуулган завсарлах хугацаанд бид иргэдтэйгээ уулзлаа. 60 тэрбумын гэмт бүлэглэлтэй тэмцсэнийхээ төлөө, С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг илчилсний төлөө бид намаасаа хөөгдлөө гээд иргэдээсээ асуусан. Иргэд шинэ улс төрийн хүчнийг бий болго гэж зөвлөсөн. Монголын баялгийг Монголчуудад өгч чадах улс төрийн хүчнийг бий болгосноо зарлаж байна” гэлээ.

Read More

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр 10:45 цагт эхэлсэн ч, шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг шүүх хуралд ирээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч нэмж оролцуулах, хавтаст хэргийн материалтай танилцах үндэслэлээр хүсэлт ирүүлсэн…

Read More

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг төрийн болон салбарын дээд шагналаар шагнав. Ёслолын ажиллагааг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нээж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн ахмадууд, батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, эр цэргийн алба хаасан нийт эрчүүддээ баярын мэндийг хүргэв. Мөн энэ өдрүүдэд Казак түмний үндэсний баяр Наурызын баяр тохиож буй тул нийт зон олонд хандан баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Монгол цэргийн өдрөөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тав, Цэргийн гавьяаны одонгоор нэг, Алтан гадас одонгоор…

Read More

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой элдвийн “хэрэг”-үүд дэлгэгдээд эхэллээ. Хэд хоногийн өмнө Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөх нь байсан Л.Гансүх телевизийн ярилцлагад оролцохдоо “…Ерөнхий прокурор Дорлигжав намайг жорлондоо дагуулж ороод усаа татаж байгаад Алтанхуягийг Элбэгдоржтой уулзуул. Тэгж байж чи асуудлаас мултарна. Хурц намайг чагнаад байгаа болохоор хамаагүй ярьж болохгүй байна” гэж хэлсэн тухай ярьсан. Мөн тэрээр “…Элбэгдорж Тавантолгойтой холбоотойгоор шаардлага тавиад байгаа гэж Алтанхуяг надад хэлсэн” гэсэн юм. Үүнээс хоёр хоногийн дараа Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ажлаа өгөх болсноо мэдэгдсэн юм. Н.Алтанхуяг энэ талаар хэвлэлд ярихдаа “…Сүүлийн үед манай намын гишүүд намайг амиа бодож байна гэж…

Read More