Author: Business Insider

Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг одоогоос 21 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт зэрлэгээр амь үрэгдсэн. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж байсан түүнийг хэрцгийгээр хөнөөсөн нь Монголын нийгмийг цочирдуулсан дуулиант аллага байв. Зориг алагдсан тэр цаг мөчөөс хойш улс төрийн гол намууд, үе үеийн Засгийн газар сонгууль болгоноор түүний үхлээр шоу хийж ирсэн байдаг. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө энэ дуулиант хэрэг ёс юм шиг сөхөгдөнө. Үндсэндээ улс төрийн намуудын сонгуулийн шоу, нийгмийг татах гол хэрэгсэл нь Зоригийн хэрэг болж хувирсан юм. Ганц нэг жишээ баримтыг дурдъя л даа.…

Read More

Өнгөрсөн оны сүүлээр “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд Ерөнхийлөгч асан Ц,Элбэгдорж, Ерөнхий Прокурор асан, Хууль зүйн сайд асан, Хууль цаазын тэргүүн зөвлөх асан Д.Дорлигжав нарыг гэм зэмгүй бизнесменүүдийг хэрхэн дарамталж олон зуун сая төгрөг авч байсан тухай мэдээллийг ил болгож тэдний нүүрний арьсыг хуу татаж олны анхаарлын төвд оруулсан. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн баасан гарагт С.Зоригийг хөнөөсөн хэргийг зохиомлоор илрүүлсэн болохыг баталсан 26 минутын бичлэг ил болж хуулийнханы үнэн нүүр царайг ил болголлоо. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд хууль хүчнийхэн шударга ёсыг булшилж олон гэм нүгэл үйлдэж байсан удаатай. Тодруулбал, хонгилынхон 2014 онд бизнесмен Х.Анхбаяр, Газрын тосны дарга агсан Д.Амарсайхан…

Read More

Баянзүрх дүүргийн ИТХ өнөөдөр ээлжит хуралдаанаа хуралдуулж төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлах, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, дүүргийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн 2016 онд явуулсан дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчид мөнгө тараасан маргаан гарснаар гурван шатны шүүх хэргийг хянаж, энэ сарын 23-нд дахин сонгууль явуулсан юм. Дахин сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү, Г.Доржпалам нар олонхын санал авсан тул энэ сарын 29 нд буюу өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тогтоолыг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, батламжлав. 2016 оны сонгуулийн маргаан шийдэгдээгүй тул тус дүүрэг хоёр жил гаруй хугацаанд Засаг даргагүй байсан юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн ИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Засаг даргад Э.Бат-Амгаланг…

Read More

Өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа. -Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Хуульд яг ямар өөрчлөлт оров? -УИХ-ын чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийг ямар үндэслэлээр чөлөөлөх, түдгэлзүүлэхийг заасан байдаг. Энэ заалтууд нь Үндсэн хуульд заасан заалтыг илүү дэлгэрүүлэн тайлбарласан гэсэн үг. Үндсэн хуульд шүүгчтэй холбоотой шүүхийн шийдвэр гарвал огцруулж болно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдож, тэр нь шүүхийн эцсийн шийдвэрээр нотлогдох юм бол чөлөөлж болно. Мөн…

Read More

Өчигдөр буюу 03 дугар сарын 28-ны өдөр Баабар зэрэг нийгэмд танигдсан 10 гаруй хүн санаачлан 2020 оны сонгуульд нэр дэвших бие даагчдыг дэмжих ‘Электорат хөдөлгөөн’ байгуулж байгаагаа зарлаж тунхаг бичигт гарын үсэг зурцгаалаа. Тус хөдөлгөөний санаачлагчдын үзэж байгаагаар намуудын нэр хүнд шалан дээр унасан энэ үед “Шударга бие даагч” нарыг гаргаж ирж тэдгээрийгээ 2020 оны сонгуульд дэмжиж ажиллах зорилготой гэнэ. Гэтэл намуудын эсрэг ажиллаж намын нэр дэвшигчдийн эсрэг ажиллахаар тунхаглаж буй хөдөлгөөнийг санаа зорилго нэгдэн байгуулсан, нийгэмд танигдсан гэх тодотголтой 10 гаруй хүний дунд бүх насаараа Монгол Ардын Намд хүчин зүтгэсэн гэгддэг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров багтжээ.…

Read More

Ази бүсгүйчүүдтэй хэрхэн болзох талаар голчлон нийтэлдэг “Life around Asia” хэмээх сайтын нэгэн бичээч Монголд байсан туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгснийг орчуулан хүргэж байна. Хэрэв та Монголын секс амьдралын талаар мэдэх хүсэлтэй бол нааш нь анхаарлаа хандуулаарай. Биеэ үнэлэлтийн талаар энд ярихгүй. Учир нь бидний мэдэх асуудал тэр биш. Харин буурай хөгжилтэй тэрхүү орноор аялахдаа хэрхэн халуухан Монгол бүсгүйчүүдтэй дотно харьцаа үүсгэх талаар энд ярина. Одоо үед “Tinder” аппликейшны ачаар тэгэх нь бүр ч амархан болсныг дурдах хэрэгтэй. Монгол нь Тайланд, Филиппинтэй адилгүй ч барууны эрэгтэйчүүд тэнд охин уургалахад тийм ч хэцүү биш. Гэхдээ нэг асуудал нь Монгол эрчүүд нутаг нэгт…

Read More

Хоёр жилийн өмнө эх орноосоо дүрвэсэн Гамби улсын ерөнхийлөгч улсынхаа төсвөөс бараг нэг тэрбум ам.долларын хөрөнгө завшсан болохыг эрэн сурвалжилсны үр дүнд тогтоожээ. Үүнийг илрүүлсэн OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project) төслийнхөн Яхья Жаммегийн засаглалын 22 жилийн хугацаанд хэр хэмжээний хөрөнгө мөнгө үрэгдсэнийг олон мянган бичиг баримт, эх үүсвэрээс судалж тогтоосон байна. Армийн офицер асан Жамме 1994 онд цэргийн эргэлтээр Гамби улсын ерөнхийлөгч болсон юм. 2016 оны сүүлээр болсон сонгуульд тэр ялагдсан ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй олон сар болсон байна. Гэвч бүс нутгийн орнуудын шахалтын үр дүнд Жамме 2017 онд эх орноосоо дүрвэжээ. Дональд Трампын засаг захиргаа…

Read More

УИХ-ын дарга асан М.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яаралтай “шуурхай” зарлан уулзалдсан байна. Тэдний уулзалт маш өндөр хамгаалалтын дор Хүүхдийн урдан бүтээх төвийн зүүн талд байдаг УИХ-ын гишүүн, “Хурд”-ын Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Новотел” зочид буудалд болж байна гэсэн мэдээ өчигдөр сошиал медиагаар цацагдав. Үүнийг үгүйсгэн, УИХ-ын гишүүн М.Энхболд : “Нууцаар уулзсан” гэж гүтгэдэг “шинэ зүйл” дэлгэрээд байх шиг байна. Элбэгдорж гэдэг хүнтэй өнгөрсөн жил наадмын талбай дээр тааралдсанаас хойш уулзаагүй ээ. УИХ-ын гишүүн Эрдэнэтэй ялангуяа чуулгантай үед өдөр бүр л тааралдаж, уулздаг.” гэжээ. Х.Цэцэнноров sonin.mn

Read More

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд буй Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам, зардлын тарифыг шинэчлэн баталлаа. Тус журам батлагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, үйлчилгээний орлого төвлөрүүлэхэд тавих хяналтыг сайжруулна. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэн бүр цахим картаар зорчих боломжийг бүрэн хангаж, иргэд зорчигчдод цахим төлбөрийн нэг удаагийн зорчилтын карт, явуулын карт цэнэглэх, борлуулах үйлчилгээ, цахим төлбөрийн карт цэнэглэх автомат машиныг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлууд хийгдэх юм. Нийтийн тээврийн өнөөгийн нөхцөлд хяналтын камер, цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж нь дутагдалтай,…

Read More

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаан 67 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын мэдээлэл хийх, мөн Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу нийслэлийн бүтцэд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэх тухай нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва танилцуулав. Хэлэлцэх асуудлыг төлөөлөгчид баталсанаар хурал эхлэллээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах тухай асуудлыг танилцуулав.. Нийтийн тээврийн салбарын тухайд өнөөдрийн байдлаар парк шинэчлэлийн асуудал хүндрэлтэй, хүртээмж болон үйлчилгээний чанарыг сайжруулахад…

Read More