Author: Business Insider

Хөгжлийн банкны Бизнес, хөгжил хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч З.Батырбектэй ярилцлаа. Таны хувьд Хөгжлийн банкны Дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Банкны зээлүүдийн нөхцөл байдлын талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу, эргэн төлөлтийн хувьд ямар дэвшил гарч байна вэ? Хөгжлийн банкны нөхцөл байдал амаргүй, нийт 66 зээлдэгчээс 5 зээлдэгч нь зээлээ бүрэн төлөгдсөн. Нийт 35 орчим зээлдэгч тодорхой хэмжээгээр зээлийн эргэн төлөлт хийж байгаагаас хамгийн бага нь 4 сая төгрөгийн, хамгийн их нь 27,4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэж, өнөөдрийн байдлаар нийт 153,3 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. Өнгөрсөн жилийн турш үндсэн зээлийн төлөлт 408,4 орчим…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си”компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.Концессын гэрээнд “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хоёроос дээш…

Read More

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “Мишээл” хүүхдийн сантай хамтран 3-18 хүртэлх насны хүүхдийн шүд, амны хөндийн үнэгүй үзлэг оношилгоо, эмчилгээний 7 хоногийн аяныг эхлүүлжээ. Энэ сарын 11-нээс эхэлсэн уг аяны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, “Мишээл” хүүхдийн сангийн үүсгэн байгуулагч Габриелла Шмидт-Корситто, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, дэд сайд Регина Рутенберг, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд дарга Бенуа Мейэр-Биш тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Read More

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр тогтмол өгч байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээ, сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, хүхэрлэг хийн агууламж долоо хоногийн дунджаас багассан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индекс Нэгдүгээр хороолол, Хайлааст, Толгойт, Таван буудал, Зуун айл орчимд бохирдолтой түвшинд гарсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Түүнчлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх зургаан товчоо, хяналтын цэгүүдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын…

Read More

НОК, НАБТГ, Нийслэлийн Цагдаагийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн агаарын чанарын хяналт шалгалт тавьсан ажлын талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан долоо хоног бүрийн даваа гарагийн 10 цагт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тогтмол хүргэж байгаа. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн: Өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвөлгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу 6 дүүргийн зорилтот айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг олгох халамжийн үйлчилгээг Нийслэлийн Халамжийн газар, Таван Толгой Түлш ХХК, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нар хамтран ажиллах үүрэг авсан. Энэ хүрээнд зорилтот 6098 айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг олгохоор боллоо. Тухайн айлуудад сайжруулсан…

Read More

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр баталсан удирдамжийн хүрээнд тус газрын албан хаагчид 04 дүгээр сарын 23, 24-ний амралтын өдрүүдэд сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулахын түлшний нөөцлөлт, борлуулалтын цэгийн хангалт, тээвэрлэлтийн байдал, үйл ажиллагаанд хяналт тавин ажилалаа. Хяналт шалгалтаар нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 344 борлуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд агуулахад 2457.5 тонн, баруун үйлдвэрийн хашаанд 7884,9 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй, агуулахын хадгалалтын горим алдагдаагүй хэвийн байна. Цаг агаар дулаарч байгаатай холбоотой сайжруулсан шахмал түлшний борлуулалт багассан, тээвэр хэвийн иргэдээс ирсэн ямар нэгэн гомдол саналгүй гэж борлуулагчид мэдэгдлээ.

Read More

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрээр Олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж ажиллах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд туулах чадвар сайтай албаны автомашин хэрэглэхгүй байх, улмаар банкны эзэмшлийн автомашинуудыг зохих журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, холбогдох ашиглалтын урсгал зардлуудыг хэмнэх шийдвэрийг гаргалаа. Байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах, тээврийн хэрэгслийн тоог бууруулахад хувь нэмрээ оруулж, банкны ажилтан албан хаагчид нийтийн унаагаар үйлчлүүлэх, дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцох уриалгыг гаргаад байна. Хямралын…

Read More

Шинэчлэгдсэн 2022-04-11 Бүтээгдэхүүний аюулын талаарх сэрэмжлүүлэг Олон улсын мэдээллийн сүлжээ буюу Инфосан-гийн шинэчлэгдсэн мэдээллээр Salmonella Typhimirium нянгаар бохирлогдсон байж болзошгүй шоколадан бүтээгдэхүүн нь Бельги улсын Арлон хотын Ferrero Ardennes S.A үйлдвэрт үйлдвэрлэгдсэн гэж үзэж байгаа бөгөөд тус үйлдвэрийн бүтээгдэхүүн энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт 77 улс, бүс нутагт түгээгдсэн гэж мэдээлэгдсэн. Эдгээр улсын жагсаалтад Монгол Улс багтаж байна. Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр нийт 7 импортлогч компани киндер нэрийн бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. МХЕГ-аас чиг үүргийн дагуу урьдчилан сэргийлэх СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ олон нийтэд хүргүүлж, Инфосан сүлжээгээр ирүүлсэн мэдээллийн дагуу тандалт судалгаа хийж байна. Мөн импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, эрсдэл бүхий бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл,…

Read More

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас СБД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын барилгын материал, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны байршилд агаарын чанарыг тодорхойлох хэмжилтийг газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр баталсан удирдамжийн дагуу хийж гүйцэтгэж байна. Тус хэмжилтийн ажил 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 09-ний өдрийн хооронд хийгдэх бөгөөд хэмжилтэнд явуулын AQMS-9000 хөдөлгөөнт харуул болон АНУ-ын элчин Сайдын яамны суурин харуул, ЦУОШГ-ын суурин харуулын дүнг мэдээг ашиглах юм. Хэмжилтийн үр дүнгийн талаар 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсэгт танилцуулах зорилготойгоор тус хэмжилтийг хийж байна.

Read More

Монгол Улсын Хөгжлийн банк нь мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан банкнаас олгосон зээлийн багц мэдээлэл болох нийт 66 зээлдэгчийн зээлийн мэдээлэл, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс олон нийтэд нээлттэйгээр тогтмол мэдээлж байна. Монгол Улсын Хөгжлийн банк нь иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн дараах төслүүд нь зээлийн эргэн төлөлтийн зөрчилтэй, Төв банк(Монголбанк)-аас манай банканд хийсэн шалгалтаар чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул орон сууц худалдан авахаар сонирхож буй иргэдэд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцны төслийн мэдээллийг хүргэж байна. Үүнд: Д/дСанхүүжүүлсэн төслүүдТөсөл хэрэгжүүлэгчБайршил1Ё Блок орон сууцны барилга барих төсөлБэрэн Групп ХХКСБД, 11-р хороо, Хангай…

Read More