Author: Business Insider
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллалаа. Лабораторийн ерөнхий захирал Б.Амар хүнсний гол гол аюулгүйн үзүүлэлтээр хийж байгаа шинжилгээний явцыг танилцуулав. Тухайлбал, нянгийн бохирдлыг илрүүлэн эмгэг төрүүлэгч нянг тодорхойлж баталгаажуулах, хүнд металл болон хор, пестицидийн үлдэгдэлийг тодорхойлох уламжлалт болон багажит шинжилгээ, мөн улаан буудайн үрийн чанар, хорио цээртэй хортон шавж, хог ургамлын хольц тодорхойлох явцыг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ойрын таван жилд 19 төрлийн хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангадаг болох зорилт тавиад байгааг хэлж, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангахад Үндэсний лавлагаа лаборатори чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэмдэглэв. Мөн улсын хэмжээнд…
Хөгжлийн банкийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороо өнөөдөр /2022.06.07/ хуралдлаа. Хөгжлийн банкны зээлийн нийт үлдэгдэл 3.2 их наяд төгрөг байгаа бөгөөд 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн байна. Тус хуралдааны үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ: “Манай банк хувийн хэвшлийн зээлийн багц дээр ажиллаж байна. АТГ, ЭЦГ, Прокурор дэмжлэг үзүүлэн ажиллаж, үр дүн гарч байна. Харин Хөтөл, Кью Эс Си болон төрийн өмчит компаниудын асуудалд Засгийн газар манлайлж, Хөгжлийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Засгийн газраас төрийн өмчит компаниудын зээлийн асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд ТОСК-тай холбоотой 201.7 тэрбум төгрөгийн зээл байна. Буянт Ухаа…
УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг, уулзалтыг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь түр хорооны гишүүд, Нийслэлийн ИТХ-ынм дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн төлөөлөгчид, Захирагчийн ажлын алба, холбогдох агентлаг, дүүргүүдийн удирдлагууд оролцсон юм. Энэ долоо хоногт хуралдсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIV хуралдаанаар хүүхдийн паркийн эзэмшилд байгаа 31.4 га газартай холбоотой тогтоолын баталж гаргасан. Тэгэхдээ тус газрыг зөвхөн хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн…

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монгол Улс 70 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр нийслэл хотын Төв талбайд “Энх тунх-Мөнх тунх” баярын арга хэмжээг зохион байгуулж байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НҮБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар оролцож хүүхэд багачууд, эх, үрсүүддээ баярын мэндчилгээ дэвшүүллээ. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийслэлийн ИТХ-аар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлав. Нийслэлийн хэмжээнд дээрх тоог 75 байхаар тогтоосон байна. Тэгэхдээ Баянзүрх, сүхбаатар, Налайх, Багануур дүүрэг тус бүр 10, Баянгол 9, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг 8, Хан-уул 6, Багахангай 4 байхаар тогтоосон юм. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах аж. Дүйцүүлэх алба хаагч сургалт, батлан хамгаалах ажил үйлчилгээ, гамшиг осол, хүмүүнлэг, бүтээн байгуулалтын болон бусад ажил зэрэг 180 хоногийн үүрэг гүйцэтгэх хөтөлбөртэй аж. Товчхон: Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталлаа. Нийт 10 бүлэг, 180 заалттай журмаар нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний харилцааг зохицуулах…
Нийслэлийн ИТХ-аас 2021 оны тавдугаар сард 62 дугаар тогтоол батлан “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар, түүний олголт, төлөвлөлтийн талаар судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг төлөөлөгч Б.Мягмар ахалж ажилласан бөгөөд, тэрбээр санал дүгнэлтээ танилцууллаа. Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшиж буй газрын ойр орчим тухайн компанийг оролцуулаад найман хуулийн этгээд газар эзэмшиж байна. Үүнд, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК, Шангрила Улаанбаатар хотел ХХК, Сөүл ХХК, Мон уран ХХК, Төгс эрдэм сан НҮТББ, Монголын хүүхдийн ордон, Хайртохой ХХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК байгаа аж. Харин ажлын хэсгээс Үндэсний…
Зорчигч тээврийн нэгтгэл болон Зорчигч тээвэр III орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын 2018 оноос өнөөдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 4,896.0 сая төгрөгт хүрчээ. Дээрх хоёр байгууллага нь 2025 ажилтантай бөгөөд хуримтлагдсан өр төлбөрийн асуудлаас үүдэн нийгмийн болон эрүүл мэндийн халамж үйлчилгээг ажилтнууд авч чадахгүйд хүрээд байгаа аж. Тиймээс нийслэлийн 2022 оны төсөвт зохицуулалт хийж, урьдчилсан санхүүжилт олгох асуудлыг шийдвэрлүүлэх саналыг Нийслэлийн ИТХ-д Засаг даргаас оруулж ирсэн юм. Тодруулбал, Орон нутгийн өмчит зарим аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын нийгмийн даатгалын өрийг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот…
Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг үе шаттай шинэчлэхтэй холбоотой авах арга хэмжээний талаар Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Гадаад болон дотоодын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмчит болон хувийн хэвшлийн 19 аж ахуйн нэгж 134 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр компани нийт 1240 автобустай. Гэхдээ техникийн бэлэн байдлын хувьд тогтмол 985 тээврийн хэрэгсэл зорчигч тээврийн үйлчилгээг нийслэлчүүдэд хүргэж байгаа юм. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 525 автобусны ашиглалтын хугацаа дууссан боловч нийтийн…