Author: Business Insider
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас 2022 оны эхний 4 сарын байдлаарх эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж “Үжил халдварын орчин үеийн эмчилгээ, тусламж үйлчилгээ” сэдэвт цахим хурлыг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулав. Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилго бүхий цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон удирдан явууллаа. Хуралд ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нар, Статистик мэдээлэл зүйн тасаг, Тандалт судалгааны албаны эмч судлаачид, НЭМГ, амаржих газрууд, ЭНЭҮТ II, УНТЭ, УГТЭ, ХӨСҮТ, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Багануур, Налайх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ЭМТ, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага, ЭБЭ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн…
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. Энэ үеэр иргэдээс эм болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 25 санал хүсэлт утсаар ирж, 30 гаруй иргэдтэй сайд биечлэн уулзав. Мөн ЭМЯ-ны газрын дарга нар 11-11 утсаар ярьсан иргэдтэй шууд холбогдож санал хүсэлтийг шийдвэрлэлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ирж буй бүх санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж, шийдвэрлэх боломжгүй санал хүсэлтийг холбогдох газрын дарга нарт болон харьяа байгууллагын дарга нарт үүрэг өгч асуудлыг нь судлан шийдвэрлүүлэхээр болов. 2022 оны дөрөвдүгээр сарын 4-нөөс тавдугаар сарын 6-ны хооронд 11-11 төвийн утсаар эрүүл мэндийн салбартай холбоотой 326 санал, гомдол ирснээс 294-ийг нь…
2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 201,287,801,513 /хоёр зуун нэгэн тэрбум хоёр зуун наян долоон сая найман зуун нэг мянга таван зуун арван гурав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны төгрөгийн дансанд хийгдээд байна. Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 62,171,489,548 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 67,212,854,809 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 38,749,386,189 төгрөг тус тус төлөгдөөд байна. Мөн нийт 7 зээлдэгчийн 33,154,070,965 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан. Зээлийн багц, эргэн төлөлтийн дэлгэрэнгүй
Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Эхлээд Нийслэлийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийн 2022 оны нэгдүгээр улирлын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн, хэрэгжилтийг хэлэлцэв. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Нийслэлийн ИТХ-аар баталж, гаргасан 42 тогтоолын 55 заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хэрэгжилт 59.2 хувь, хэрэгжих шатанд70 хувь байгааг Нийслэлийн Засаг даргын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар өссөн үзүүлэлт аж. Бүр тодруулбал, дээрх батлагдаж гарсан тогтоолуудаас бүрэн хэрэгжсэн 19, хэрэгжих шатанд байгаа 14, эрчимжүүлэх шаардлагатай 18, огт хэрэгжих боломжгүй 2 байгааг хэлтсийн дарга Х.Гантулга хэлсэн юм.…
Өнөөдөр буюу 2022 оны 5 сарын 8 -нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн АЙВИКО, МОНОС, НАХИА үйлдвэрүүд дээр ажиллаж байна. АЙВИКО үйлдвэр нь Монгол улсын тарилгын шингэн хангадаг томоохон үйлдвэр бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Эхболд тус компанийн тарилгын шингэний үйлдвэр ба лабораторитай танилцлаа. Үүний дараа МОНОС компанийн шинээр байгуулагдсан Эм судлалын хүрээлэн, МОНОС эмийн үйлдвэрийн химийн лаборатори ба эмийн үйлдвэртэй танилцлаа. Мөн Нахиа компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Нахиа компани нь 1994 оноос үйл…
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар оролцов. Уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-д оршин сууж буй ахмад настан, хурандаа генерал С.Лувсангомбыг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Лувсангомбо гуай өдгөө нас сүүдэр 98 хүрсэн ч энх тунх, гэр бүлийн хамт Москва хотод аж төрж байна. Тэрбээр 1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төрсөн. 1944-1954 онд ЗХУ-д цэргийн дунд, артиллерийн инженерийн академид суралцсан. Цэргийн болон барилгын инженерийн мэргэжилтэй. 1954-1956 онд Цэргийн сургуульд багш, ангийн орлогч, 1956-1982 онд Улсын барилгын байгууллагад инженер, трестийн дарга, Улсын барилгын яамны орлогч сайд, Улаанбаатар хотын дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, 1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байсан…
Монгол Улсын Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон хот-Иргэний оролцоо” хаврын мод тарих аяны нээлтийн өдрүүд 2022.05.06-2022.05.15-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж байна. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын албан хаагчид тус хөдөлгөөнд нэгдэж БГД, 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн урд байрлах “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарьлаа. Агаарын бохирдлыг бууруулдаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж бол ой мод юм.
Нийслэл хотын иргэдийн хэдийнээ танил болсон “Өглөөний гудамж” маргааш буюу 2022 оны 5-р сарын 6-ны өглөөний 7 цагт нээлтээ хийнэ. Өглөөний гудамжны нээлтэнд: – Нийслэлийн Улаанбаатар чуулгын дуунчин Дуучин Дашням – Саксфончин Сүхээ – BOHO брэндийн загварын үзүүлбэрүүд оролцоно. Тус гудамж нь өглөөний 06:30 цагаас эхлэн үйл ажиллагаа явуулж эхлэх бөгөөд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр өөрсдийн гэсэн онцлогтой зэсээр иргэдэд үйлчилнэ. “Эртэч” нийслэл хотын иргэн таныг “Өглөөний гудамж”-ны нээлтэнд хүрэлцэн ирж, халуун кофе уунгаа, шинэ өглөөг сэтгэл дүүрэн угтахыг урьж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 04-нд болж, Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний саналын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. “Засгийн газар өнгөрөгч нэгдүгээр сараас Хөгжлийн банкны чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх ажилд шуурхайлан орсон. Богино хугацаанд бодитой үр дүн гаргах хэрэгтэй байна. Чанаргүй зээлүүд хөдөлгөөнд орж, өр төлөгдөж байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Энэ онд чанаргүй зээлийн гуравны нэгийг төлүүлэх зорилт тавьж байгаа” гэж Сангийн сайд мэдээлэл хийхдээ хэллээ. Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх ажлыг эрчимжүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг…