Author: Business Insider
Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Минжийн застав орчимд ОХУ-аас Монгол Улсын хил рүү ойн түймэр гарч байгаа тухай дуудлага ОБЕГ-т 2022.05.25-ны өдрийн 21:40 цагт ирсний дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Эрэн хайх салбарын бүлгийн дарга, ахмад Х.Ганхуягаар ахлуулсан алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр явсан талаар Шадар сайдад танилцуулав. Өнөөдөр өглөө 07:36 цагт ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисгэгч, инженер болон Үндэсний аврах бригадын бүлгийн дарга, ахлах дэслэгч Л.Түмэнбаяраар ахлуулсан 5 алба хаагч, нийт 7 алба хаагч түймрийн голомт руу нисээд байна. Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх…
1.Шалгалтын явцад Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт боловсруулалт хийх үед БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон. 2.Мах боловсруулах үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, махыг хүлээн авахдаа үзлэг хийж бүртгэл хөтөлдөггүй, цехийн цэвэрлэгээ, ариутгал хийсэн бүртгэл хөтлөлт байхгүй, агуулахын хэмийн бүртгэл хөтлөлтгүй, ариутгал халдваргүйтгэлийн гэрээ байгуулаагүй, мэргэжлийн боловсон хүчний нөөцгүй, гарал үүсэл тодорхойгүй хугацаа дууссан цагаан өнгийн бодисыг технологийн зааваргүй хэрэглэж байсан. 3.Тухайн мах боловсруулах үйлдвэрт илэрч буй зөрчил нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй…
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь” уулзалт ярилцлагыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар мэргэжлийн хяналт шалгалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хяналт шалгалт, зөвшөөрөлтэй холбоотойгоор хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл, шийдэх арга замын талаар хэлэлцэж, цаашид мэргэжлийн хяналтын байгууллага болон мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны арга хэлбэр, нөөц бололцоо, эрх зүйн зохицуулалтын талаар ярилцсан. Уулзалтаар бизнес эрхлэгчдийн зүгээс дараах асуудлуудыг нийтлэг хөндөж байв. Үүнд: -Дотоодын стандартууд хуучирсан тул шинэчлэх, хяналт шалгалтын арга барил, эрх зүйн орчинг шинэчлэх -Барилгын материал, бөс даавуу, хувцас, арьс…
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад Улсын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл, Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх” төсөл, “Байгаль орчны засаглал” төсөл, Канад Улсын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “МЕРИТ” (Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь) төслийн дэмжлэгтэйгээр Мэргэжлийн хяналтын байгууллагын байгаль орчин, геологи, уул уурхай, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид сургалтад хамрагдаж байна. Сургалтаар улсын байцаагчид хяналт шалгалтын талаарх хууль тогтоомжийн шинэчлэл болон Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, байгаль орчны…
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллан иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонсон хариулт, мэдээлэл өглөө. Тус төвд өдөрт 500 орчим өргөдөл, гомдол, санал ирдэг бөгөөд өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзаж, тулгамдаад буй асуудлаа шийдвэрлүүлэхээр Орхон, Булган аймаг зэрэг хөдөө орон нутаг, алслагдсан дүүргүүдээс ч иргэд ирсэн байв. Иргэд ихэвчлэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөж, эм, эмийн хэрэгслийн хангамж, нөөц, ипотекийн зээл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах, Улаанбаатар хотын газрын асуудал, барилгын чанар, аюулгүй байдал, улсын комисст ажилладаг төрийн албаныхны хүнд суртал, авлига, үнийн өсөлт зэрэг олон чиглэлээр асуулт асууж, тодруулж байлаа. Шадар сайд болон Шадар сайдын…
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа. ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтэд тулгуурладаг бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК 20 дахь удаагаа нэгдүгээрт эрэмбэлэгджээ. Мөн “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс…
Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу 2021 оны нийслэлийн санхүүгийн нэгдсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлангаар нийслэл хот зөрчилгүй дүгнэлт авсан байна. Харин 30 гаруй газар “хязгаарлалттай” дүгнэлт авсан бол “сөрөг” дүгнэлттэй нэг байгууллага байна. Өнгөрсөн онд нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэл сайн бүрдсэн бөгөөд татварын орлого давж биелсэн байна. Харин ОНӨААТҮГ-уудын өр төлбөрийг анхаарах шаардлагатайг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал санууллаа. Энэ үеэр…
-ХӨГЖЛИЙН БАНК 11 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭЭР, ШИНЭ БОДЛОГОТОЙ ТӨРӨН ГАРНА ГЭСЭН АМБИЦ ХҮЛЭЭЛТ МИНИЙ ХУВЬД БАЙНА- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Юуны өмнө асуухад олон их наядын өр цэгцлэх, нийгэм улс төрийн хамгийн халуун цэг дээр та ямар шалгуураар ирсэн бэ? -Хөгжлийн банкны энэ онцлог цаг үед захирлаар нь ажиллаж буй хүний хувьд нийтэд тодорхой үнэн, зөв мэдээлэл өгч, өөрийн байр суурийг илэрхийлэх нь зүйтэй байх. Өөрөө гарч ирж ярьж хэлж байхгүй бол миний өмнөөс хүмүүс дураараа ярьчихдаг юм байна. Би Хөгжлийн банканд ирэхээс өмнө нь Сангийн яаманд газрын даргаар ажиллаж байсан. Ажлын туршлагын ихэнх хугацааг Сангийн яаманд ажиллаж өнгөрөөсөн, мөн АНУ-д Фулбрайтын тэтгэлгээр MBA хийсэн юм. Сангийн яаманд голчлон…
Төрийн аудитын байгууллага (ТАБ) холбогдох хуульд заасны дагуу 2021 оны үйл ажиллагааны тайлангаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. ТАБ 2021 оныхоо үндсэн зорилтыг “Аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэх жил” гэж тодорхойлсон. Энэ хүрээнд тайлант хугацаанд зайнаас ажиллах аудитын горим, технологийн шийдлийг нэвтрүүлж, аудитыг цаг хугацаанд нь үр нөлөөтэй гүйцэтгэж, үр дүнг тайлагнан аудитын шийдвэрийн мөрөөр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат илтгэлдээ онцоллоо. ТАБ 2021 онд 4134 аудитыг хийж дүгнэлт, тайлан гаргасан. Үүнээс бүх шатны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн 3906 дүгнэлт гаргасан бол сэдэвчилсэн 228 гүйцэтгэл, нийцлийн аудитад 7174 шалгагдагч болон холбоотой…
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанд Монгол Улсын Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Гүйцэтгэх захирал Н.Мандуул танилцууллаа: Банкны удирдлагын зүгээс сүүлийн гурван сарын хугацаанд олон шалгалт хийсний дүнд ил тод байдал, шийдвэр гаргалт, санхүүжилтийн процесс, үйл ажиллагаа, засаглал гэсэн таван чиглэлд гарсан алдаа дутагдалд дүгнэлт хийсэн. Тиймээс банкны ил тод байдлыг хангах үүднээс журам гаргаж, төслийн судалгааны явц, олголт, зарцуулалт, гүйцэтгэлийн мэдээллийг ил тод болгохын зэрэгцээ хяналт, шалгалтын тайлан, дүгнэлт болон тэдгээрийн хэрэгжилтийн…