Author: Business Insider

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 18-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталлаа Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталж, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээг импортлогч аж ахуйн нэгжтэй байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.Үнийн өсөлтөд хариу арга хэмжээ авах зорилгоор УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Тус хуулийн хүрээнд элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар…

Read More

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, аюулгүй ажиллагааны дүрэм, хөтөлбөр боловсруулахтай холбоотой мэргэжлийн дэмжлэг үзүүлэн сургалт зохион байгуулж зөвлөгөө өгч байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг. 2021 онд Мэргэжлийн хяналтын байгууллага цахим системээр энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой нийт 315 аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 700 орчим хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ оны эхний таван сарын байдлаар 205 аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 291 хүсэлтэд аюулгүйн үнэлгээ хийж, 140 аж ахуйн нэгж, байгууллагад цацрагийн үүсгүүр ашиглах,…

Read More

Хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих үүднээс Баянгол дүүрэг “Хүүхдийн төлөө бидний оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөр аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулахын ач холбогдол, тухайн байгууллагад ажиллагсдын хүүхдүүд сурч боловсрох, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж, ёс заншил, соёл, хөгжлийн бусад хөтөлбөрөөр дамжуулан тэднийг зөв иргэн болгон өсгөх туршлага мэдээллээ хуваалцах зорилготой байв. Нийгэмд бий болсон зарим сөрөг нөхцөл байдал, эцэг эх, томчуудын хайхрамжгүй байдлаас үүдэн хүүхэд хохирсон болон хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг гарч байна. Тухайлбал, 2021 онд үйлдэгдсэн гэмт хэргүүдийн…

Read More

“Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан “Эрдэнэт медипас” эмнэлэг, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үнэгүй завшсан этгээдүүд 70 гаруй хувийн хувьцааг нь эзэмшдэг МИК компаниараа дамжуулан ипотекийн зээлд хамрагдсан 110 мянга гаруй айлын эргэн төлөлтөөс хумсалсаар ирснийг та бид хүлээн зөвшөөрсөөр байх уу? Цаашид зээлд хамрагдах хүсэлтэй мянга мянган айл өрх, залуу гэр бүлүүдийн мөнгийг дундаас нь шимэгчлэх энэхүү схемийг нь харсаар байж үргэлжлүүлсээр байхуу? Үгүй! Тэд өөрсдийнх нь хулгай луйвар, хууль бус үйл ажиллагааг илчилсэн, нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө дуугарсан нэгнийг 2 аргаар замаасаа зайлуулдаг шилдэг технологитой. Эхнийх нь өөрсдийн талд оруулах замаар барьцаалж, хууль бус үйлдэл, хулгай луйврын…

Read More

Хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих үүднээс Баянгол дүүрэг “Хүүхдийн төлөө бидний оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөр аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулахын ач холбогдол, тухайн байгууллагад ажиллагсдын хүүхдүүд сурч боловсрох, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж, ёс заншил, соёл, хөгжлийн бусад хөтөлбөрөөр дамжуулан тэднийг зөв иргэн болгон өсгөх туршлага мэдээллээ хуваалцах зорилготой байв. Нийгэмд бий болсон зарим сөрөг нөхцөл байдал, эцэг эх, томчуудын хайхрамжгүй байдлаас үүдэн хүүхэд хохирсон болон хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг гарч байна. Тухайлбал, 2021 онд үйлдэгдсэн гэмт хэргүүдийн…

Read More

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарыг ажиллуулахаар санал оруулж, танилцуулсан юм. Уг асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүд хэлэлцэн баталлаа.

Read More

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны “Усан халаалтын болон уурын зуухыг дэвшилтэд технологид шилжүүлэх тухай” 123 дугаар тушаалаар 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс болон мидлинг хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас санаачлан 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж ажиллаа. Тус уулзалтад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, 16 ААНБ-ууд оролцож Монгол…

Read More

Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, ногоон байгууламжийн хорооны гишүүд өнөөдөр Нийслэлийн байгаль орчны газарт ажиллалаа. Тус газар нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, газар, газрын хэвлийг хамгаалах, зохистой ашиглах зэрэг салбарын бодлого, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд ажиллаж байна. Мөн ой, усны нөөцийг хамгаалах, нийслэлийн хөрсний бохирдол доройтлыг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулах, зуслан ногоон бүсийг хамгаалах, иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хүлээдэг юм. Эдгээр чиг үүргээ нийслэлийн нутаг дэвсгэрт хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх танилцуулгыг тус газрын дарга М.Нямбаяр хийв. Нийслэлийн…

Read More

Манай улс энэ жил 340497,3 мянган га талбайд 22 сортын 54479,6 тн үрээр улаан буудай тариалахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар тариалах үрийн 55 хувь нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдсан байна. УНХТГ болон ТЭДСАА–д нөөцөлсөн 12 сортын 15722.6 тн улаан буудайн үр 100% шинжилгээнд хамрагдсан. Хаврын тариалалт эхэлж буй энэ үед тариаланчдад дараах зөвлөгөөг хүргүүлж байна. 1.Тариаланч тариалангийн талбайн сүрэл, хаягдлыг шатаахгүй байх; 2.Хөрсөө лабораторийн шинжилгээнд хамруулсан байх; 3.Үрээ шинжилгээнд хамруулж баталгаажуулсан байх; 4.Тариалах үр нь Монгол Улсын MNS 0246:2010 (Үрийн буудай. Сортын болон үрийн чанар.Ерөнхий шаардлага) стандартын шаардлагад нийцсэн байх; 5.Таримлын үрийг зориулалтын бодисоор зохих тунгаар ариутгаж, нарлуулж тариалах; 6.Зар сурталчилгаагаар…

Read More