Author: Business Insider

Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/ бол ИРГЭДИЙН МЭДЛИЙН ТӨСӨВ юм. ОНХС-гаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд өгсөн иргэн таны саналыг эрэмбэлж, хамгийн олон хүн үр ашгийг нь хүртэх төсөл арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр хэлэлцэн батална. Та амьдарч буй орчноосайжруулахад өөрийн саналаар хувь нэмрээ оруулж, иргэний оролцоогоо хангаарай. #2022.04.15-2022.06.01

Read More

Дэлхийн олон оронд амжилттай хэрэгждэг Ипотекийн зээлийн санхүүжилтийн эрх зүйн орчинг Монгол Улсад нэвтрүүлэх үүднээс Төрөөс орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоог дэмжиж, Засгийн газар, Монголбанкаар дамжуулан өнгөрсөн хугацаанд 6 их наяд шахам төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Энэ санхүүжилтийн хөрвөх чадварыг бий болгох зорилгоор Монголын Ипотекийн Корпорацийг байгуулсан. Гэвч Ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын…

Read More

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр нийслэлийн Нийгмийн халамжийн газарт ажиллалаа. Нийслэлийн Нийгмийн халамжийн газар нь 2021 онд зорилтод бүлгийн нийт 14182 өрхөд тусламж, дэмжлэг үзүүлжээ. Харин энэ онд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан, судалгаанд хамрагдах нэн шаардлагатай 2000 орчим өрхөөс судалгаа авсан байна. Улмаар журмын болзол хангасан өрхийн гишүүн, иргэнийг халамжийн үйлчилгээнд хамруулаад байгаа аж. Нийслэлийн Нийгмийн халамжийн газар энэ онд хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхэлдэггүй 4484 иргэнийг ажлын байраар хангахад анхаарч байна. Тэгэхдээ эдгээр иргэнд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгохоор зорьж байна. Мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн…

Read More

Өнөөдөр буюу 5 сарын 1-ний өдрөөс орон даяар Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах үйл ажиллагаа эхлэж байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд БЗД-ийн 14-р хорооны Евро-Эм өрхийн эрүүл мэндийн төвд ажиллав. Тус өрхийн эрүүл мэндийн төвд нийт 25 мянга гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдөр 0-17 насны үзлэгийг эхлэж байна. Хүүхдийг үзэх, аюулгүй байдлыг хангах, халдвар хамгааллын дэглэм барих, урьдчилан сэргийлэх зэрэг энэ бүгдийг цогц байдлаар хангаж, хүүхдийн өрөөг тохижуулж тусдаа үзлэгийн өрөө гаргаж бэлтгэл ажлыг хангаг ажиллаж буйгаа Евро-Эм ӨЭМТ-ийн дарга Ж.Нарантуяа хэллээ. Мөн 18-аас дээш насны иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг ХӨСҮТ-эй хамтран зохион…

Read More

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж буйд талархал илэрхийлээд цар тахлын амаргүй үед манай улсад нийт хүн амаа цаг алдалгүй вакцинжуулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр Япон Улс шуурхай дэмжлэг үзүүлснийг онцоллоо. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр талын хүрээнд төдийгүй олон улсын тавцанд эрчимтэй урагшлан хөгжиж, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Хаяши…

Read More

Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ “Эрүүл дадал хэвшилтэй идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн Эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ гэх зорилтыг дэвшүүлж, үндэсний хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилтын дор орон нутагт нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулах үйл ажиллагааг төр засгаас дэмжин ажиллаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хийгдэж буй чухал ажлуудын нэг энэхүү арга хэмжээ юм, ЭМЯ-наас 2022 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жил болгон зарласан билээ. Тэгвэл энэ хүрээнд 5-р сарын 1-ний өдөр ийнхүү орон даяар Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаа эхлэж нээлтээ хйиж байна. Нээлтийн…

Read More

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү тэмдэглэлт өдөр Монгол Улсад анхны Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажилтын лабораторийн нээлт боллоо. Нээлтийн ёслолд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар, МХЕГ, НМХГ, МҮЭХ, МАОЭНХ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн удирдлагууд, ЖАЙКА төв байгууллагын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсээс Фүкүда Хидэсама, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимура Токүжи тэргүүтэй хүмүүс оролцов. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Л.Төгсбаяр хэлсэн үгэндээ “Лабораторийг байгуулснаар өндрийн бүсийн туршилт хийдэг Азийн дөрөв дэх…

Read More

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Хүрээлэн байгаа орчинд ээлтэй аялал жуулчлал ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт салбар дундын хамтарсан зөвлөгөөнийг Хэнтий аймгийн Хэрлэн суманд зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ. Зөвлөгөөнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, НИТХ-ын дарга…

Read More

Бүгд Найрамдах Казахстан улсын Нур-Султан хотноо 2022 оны 06 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд “Qazaqstan Live Fest” олон улсын аялал жуулчлал, спортын үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн нь Казахстаны аялал жуулчлал болон спортын салбарт туршлага судлах, бизнес эрхлэгчид өөрийн байгуллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, харилцан холбоо тогтоох, хамтран ажиллах боломжыг бүрдүүлэх зорилготой юм. Иймд тус олон улсын үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аялал жуулчлалын компани, тур операторууд болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Нийслэлийн Аялал жуулчлалын газар /70128687, ubtourism@gmail.com/ -т мэдээллээ ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг тус арга хэмжээний холбоосноос авна уу. https://qazlivefest.kz/

Read More

Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суух Бельгийн Хаант Улсын Элчин сайд Иан Хоогмартенсийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд С.Энхболд Элчин сайд Иан Хоогмартенсд Монгол Улсыг Бээжингээс хавсран суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсэв. Сайд С.Энхболд өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт Бельгийн Хаант Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорнод болон Ховд аймаг дахь Баруун болон Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн чадавхыг бэхжүүлэх төслийг тус тус амжилттай хэрэгжүүлсэн болохыг онцлов. Дээрх Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээс гадна эмнэлгийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулсан бөгөөд…

Read More