Author: Business Insider
Үеийнхэн дундаа нарийн торгон мэдрэмжээрээ дууг урлан дуулж, хамгийн нандин мэдрэмжүүдийг сонсогчдод хүргэдэг дуучин болох С.Бахат “Ен Кеш” VIP тоглолтоо ON’N, OFF production house-ын тайзнаа тавих гэж байна. Тэрээр гарсан тайз бүртээ амьд хөгжим, амьд хоолойг хослуулан сонсогчиддоо өөрийн уран бүтээлээ толилуулдаг. “Ээждээ” хэмээх сонсогчдын чихэнд чимэг болсон Казакстаны уран бүтээлийг Монгол, Казах хэл дээр коверлон дуулснаар нь сонсогчид түүнийг эчнээ танина. Тэгвэл түүний “амьтай”, хүчтэй дуу хоолойг бие сэтгэлээрээ мэдрэх боломж С.Бахатыг сонсогчдод гуравдугаар сарын 18-нд олдох нь. С.Бахат дан ганц дуучнаар зогсохгүй ая зохиогч билээ. Дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран дуулсан “Сэтгэл харагдана” дууны аяыг өөрөө зохиосон гэхээр ямар торгон…
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн нэгдсэн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, есөн дүүргийн салбар зөвлөлийн дарга нар оролцсон юм. Энэ үеэр тус зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, баталлаа. Нийслэлийн ГХУСАЗСЗ өнгөрсөн онд бодлого зохион байгуулалт, эрх зүйн орчныг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, сурталчилгааны ажил, тоног төхөөрөмж, техникийн шинэчлэл гэсэн гурван бүлгийн 62 ажил, арга хэмжээг хэрэгжүүлжээ. Төлөвлөгөөний биелэлтийг 92.7 хувьтай дүгнэсэн байна. Харин энэ онд салбар зөвлөлийн гишүүн 20, гишүүн бус 3 байгууллагаас 136 ажил, арга хэмжээний…
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төв өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 262 иргэнд үйлчилж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Энэ хугацаанд 245 албан бичиг (үүнээс хариутай 148 албан бичиг), 17 өргөдөл гомдол хүлээж авсан бөгөөд хариутай албан бичгийн 41.9 хувь, өргөдөл гомдлын 29.4 хувийг шийдвэрлэж, бусад нь хяналтын явцтай байна. Та мэргэжлийн хяналтын байгууллагын үйлчилгээг цахимаар авах бол ЭНД ДАРААРАЙ
Цемент, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж, энэ асуудлыг яаралтай хянаж шалгах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Манай улс 2015 оноос дотооддоо цемент үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2020 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон. Жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж өдгөө Монгол Улсын цементийн жилийн нийт хэрэгцээ 2.2 сая тонн-д хүрээд байгаа ч нөгөө талд цар тахлын хүндрэлээс болоод дотоодын үйлдвэрлэл буурах болжээ. Тухайлбал, 2019 онд 1.4 сая гаруй тонн цемент үйлдвэрлэж байсан бол 2020 онд 1.2 сая тонн болж буурсан бөгөөд 1 тонн нь 141600 төгрөг байсан цементийн үнэ 2020 оны…
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа. – Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэчилж, Эксим банкны үүргийг хэрэгжүүлэн ажиллах шийдвэрийг гаргасан. Банкны өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ? -Хөгжлийн банкны үйл ажиллагааны ирээдүйн зөв чиглэл, зохистой засаглалыг бий болгох зорилгоор үйл ажиллагааг нь шинэчилж, Экспорт, импортын банкны үүрэг хэрэгжүүлэх тухай асуудлыг Засгийн газар хэлэлцэн, өнгөрсөн оны наймдугаар сарын 18-ны 252 дугаар тогтоолоор “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийг шинэчлэн баталсан. Мөн Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент”, “Ди Би Эм лизинг”-ийн үйл ажиллагааг сэргээхээр шийдвэрлэсэн. Хөгжлийн банк цаашид үйл ажиллагааны цар хүрээгээ…
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр /2022.03.10/ боллоо. Хурлаар Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 189 дүгээр тогтоолыг шинэчлэх саналыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр танилцуулсан юм. Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хийсэн агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр PM 2.5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их гарчээ. Мөн тус дүүргийн ЗДТГ болон иргэдээс 2019 оноос хойш Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах саналыг удаа дараа гаргасан байна. Иймээс Налайх дүүргийн найман хорооны 7226 өрхийг энэхүү бүсэд хамруулж, сайжруулсан…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” буюу Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж эхчүүд, эмэгтэйчүүд, эмч ажилтнуудад Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”-ийн цахим бүртгэлийн хэсэг, нэгдсэн мэс заслын тасаг, төрөх болон төрсний дараах тасаг, дүрс оношилгооны үйл ажиллагаатай танилцсан юм. Эмнэлгийн барилгын ажил 2009 онд эхэлсэн ч хөрөнгө оруулалт нь шийдэгдэхгүй сунжирсаар 2021 онд ашиглалтад оруулсан юм. Зөвхөн эх, нярайд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна өнгөрсөн хугацаанд цар тахлын үеийн ковидын эмчилгээг иргэдэд давхар…
https://youtu.be/KguME3BaHko
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг байгуулна Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олголоо.Концессын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийг концессын тухай хуулийн дагуу шууд…
Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээлж байна. Олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 48 хоногийн хугацаанд нийт 78,824,445,439 /далан найман тэрбум найман зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 15,455,163,264 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 47,230,269,226 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,139,012,949 төгрөг тус тус төлөгдөөд байна. Монгол Улсын Хөгжлийн банк…