Author: Business Insider
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар сонсож, банкны зүгээс тэдний бизнесийг хэрхэн дэмжиж болох талаар нээлттэй ярилцлага хийлээ. Тус уулзалтад урилгаар Глобаль Стратегийн Удирдлагын инстутитийн захирал, Бизнесийн стратегийн зөвлөх, удирдагын көуч Ц.Оюунжаргал болон “Гоолингоо ментор клуб”-ын зөвлөх “Энхрий” брэндийг үүсгэн байгуулагч Б.Марал нар бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулан “Бизнесийн орчин дахь орчин үеийн чиг хандлага” болон “Мөрөөдөл бол хүрэх цэг биш, амьдралын хэв маяг юм” сэдвүүдээр илтгэл тавьж, зөвөлгөө өгч оролцсон юм. Төрийн банкны хувьд “Нийгмийн дундаж давхаргыг дэмжигч Үндэсний…
Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас унаж, үерийн улмаас авто зам, гүүрийн эвдрэл их гарч байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймагт захиалагч болон бусад байгууллагатай хамтран шаардлагатай арга хэмжээ авч ажилласнаар эрсдэлийг өмнөх жилүүдээс 3.8 хувиар бууруулж ажилласан. Ихэнх нутгаар цаг агаар дулаарч, гол мөрөн, нуур, гуу жалга, шуудуунд хуримтлагдсан цас хайлж, шар усны үерт өртөх эрсдэл нэмэгдэж байна. Иймээс авто зам, замын байгууламжийн эзэмшигч, хариуцагч аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан даалгавар хүргүүллээ. Албан даалгаварт: Авто замын үерээс хамгаалах…
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй гэж хуульд заасан. Иймд та мэргэжлийн байгууллагад хандаж өөрийн эзэмшлийн шугам тоноглолдоо хяналт шалгалт, засвар үйлчилгээ хийлгэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлээрэй.
Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусын геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө.Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусын шинэ хувилбаруудыг илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна.Манай улсад корона вирусын дотоодын халдвар анх бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт дөрвөн сая гаруй шинжилгээ хийгээд буй. Халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын эх уурхайг олох, тархалтыг таслан зогсоохын тулд молекул эпидемиологийн нотолгоо гаргах, вирусын генийн дарааллыг тогтоох шинжилгээний арга зайлшгүй хэрэгтэй байсныг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд хэлж байлаа. Энэ үеэр…
Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно. Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд: Төслийн санхүүжилтийн судалгааны хэлтэст Мэргэжилтэн;Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэст Мэргэжилтэн;Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн хэлтэст Мэргэжилтэн. Төслийн санхүүжилтийн судалгаа хариуцсан мэргэжилтэн: Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны харилцагч, төсөл санаачлагч, зээлдэгчдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн төслийн санхүүжилт болон Банкны зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх, төслийн санхүүжилтийн…
Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтынхоо хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажилласаар байна. Энэхүү ажлын хүрээнд хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны эхний шатыг 2021 онд хэрэгжүүлсэн юм. Тэгвэл мөрөөдлийг биелүүлэх хадгаламжийн урамшуулалт аяны хоёрдугаар шат буюу “Мөрөөдлөө хадгалъя – 2” аяныг Төрийн банк дахин зарлаад байна. Тус аян нь 2022 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Монгол улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжээр явагдах юм. Төрийн банканд 3 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг…
ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл өнөөдөр төслийн дараагийн шат буюу Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээндМонгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурлаа. Гэрээний дагуу Инженерийн хайгуул судалгааны ажилд оролцох ОХУ-ын туслан гүйцэтгэгч байгууллагуудад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, Ажлын байрны төлбөр хураамжаас чөлөөлөх зэрэг ажлыг ирэх дөрөвдүгээр сард багтаан хийх бол Төслийн хэрэгжилтийг төрөөс дэмжих цогц арга хэмжээний тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, батлуулах ажлыг 2023 оны эхэнд…
Төрийн банк нь “Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх” зорилтын хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсрол олгох чиглэлээр ажиллаж байна. Дээрх зорилтын хүрээнд Төрийн банк, “Үндэсний давхар даатгал” ХК-тай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Тус хамтран ажиллах санамж бичигт “Төрийн банк нь Үндэсний давхар даатгал ХК-тай хамтран дундаж орлоготой иргэд болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, эрсдлээс хамгаалах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн болон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэйгээр хүргэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх” талаар тусгажээ. Мөн дээрх ажлын хүрээнд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хүрээнд мэдлэг мэдээллийг малчдад хүргэж,…
Монгол Улсын Хөгжлийн банкны ажлын явцын мэдээлэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаарх мэдээллийг өнөөдөр /2022.02.25/ Хөгжлийн банкны удирдлагууд танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад холбогдох хариултуудыг өглөө. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нартай 55 удаагийн уулзалт хийж 49.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ: – “Томоохон зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгах, ханшийн хөрвөлт хийе төгрөг рүү хөрвүүлэн төлөе зэрэг хүсэлтүүдийг тавьж байна. Чанаргүй зээлийг бид барьцаа хөрөнгөтэй, барьцаа хөрөнгөгүй гэж 2 ангилан авч үзэж шийдвэрээ гаргаж байгаа. Бидний зүгээс баримталж байгаа зарчим бол барьцаа хөрөнгийн асуудал хүндэрсэн, барьцаа гэх зүйлгүй, зориулалтын бусаар ашигласан бол…
Монгол Улсын Их Хурлаас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Улмаар Засгийн газраас нийслэл болон 21 аймгийн удирдлагуудад шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулах уулзалтыг зохион байгуулсан. Харин өнөөдөр Нийслэлийн ИТХ-аас дээрх бодлогын хүрээнд зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уулзалтад есөн дүүргийн ИТХ-ын дарга болон Нарийн бичгийн дарга нар оролцсон юм. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ