Author: Business Insider

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын ажил үүрэг чухал нөлөөтэйг онцлов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бодлого, шийдвэр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийн талаар орон нутгийн удирдлагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Цар тахлын хүнд үед Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлсний үр дүнд -5.3…

Read More

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр нийслэлийн ИТХ, Хурлын Ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Хурлын 2021 оны онцлох ажил, тогтоол шийдвэр, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. Танилцуулга, мэдээллээс дурдвал, 2021 онд нийслэлийн ИТХ нэгдсэн 16 удаагийн хуралдаанаар 51 тогтоолын төслийг баталжээ. Мөн 31 удаагийн Тэргүүлэгчдийн хуралдааныг хийж 175 тогтоолын төслийг баталсан юм.Түүнчлэн Нийслэлийн ИТХ-аас болон Хурлын даргын захирамжаар цаг үеийн асуудлыг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий 30 “Ажлын хэсэг”-ийг төлөөлөгчдөөр ахлуулан байгуулж, санал дүгнэлтийг…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 16-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг тавдугаар сард эхэлнэХүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн байна. Танилцуулгатай холбоотойгоор нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо. 18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ жил 0-18 насны хүүхдүүдийг ч мөн эрт илрүүлэг,…

Read More

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улсад шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-ыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Суурин зохицуулагч Эваристе Коуасси-Комлан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг түргэн шуурхай, үр дүнтэй зохион байгуулж 18-аас дээш насны зорилтот хүн амын 90 гаруй хувийг вакцинд хамруулж цар тахалтай амжилттай тэмцэж байгааг цохон тэмдэглэж, баяр хүргэв. НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээнд ихээхэн дэмжлэг үзүүлж, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хангалтыг хийсээр ирсэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Уулзалтаар эх, хүүхдийн эрүүл мэнд, агаарын…

Read More

Монгол Улсын нийт иргэд ээ,Аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагчид аа,Монгол Улсад зорин ирэхээр төлөвлөж байсан боловч цар тахлын хүндрэлээс болж, өнгөрсөн хоёр жил хүлээсэн эрхэм жуулчид аа, Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын Улбар шар түвшинг Шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү шийдвэрийг вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь, нэмэлт 3-р тунд 52 хувь, 4-р тунд одоогийн байдлаар 90 орчим мянган хүн хамрагдсан үзүүлэлт болон халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо ийнхүү зарлаж байна. Ингэснээр иргэн Та амны хаалтаа зүүж,…

Read More

Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй зарчмыг баримтлан Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өөрийн албан ёсны цахим хуудас болох www.dbm.mn хуудсанд байршуулж олон нийтэд мэдээлсэн. Зээлийн багцын мэдээллийг 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээлж байна. Олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 22 хоногийн хугацаанд нийт 39,828,377,135 /гучин есөн тэрбум найман зуун хорин найман сая гурван зуун далан долоон мянга нэг зуун гучин тав/…

Read More

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Газпромбанкны удирдлагууд болон албаны бусад төлөөлөгчидтэй хамтарсан уулзалт хийлээ. Уулзалтад Газпромбанкны Нефть хийн төслийн газрын захирал, АО “Криогаз” ХХК-ийн Ерөнхий захирал Смелов Владимир Олегович, тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Нефьт хийн газрын дарга Радионов Михайл Юрьевич, орлогч дарга Лавров Леонид Алексеевич, хамтарсан компанийн Ерөнхий захирал Горелов Александр Витальевич, “Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн ТУЗ-ын дарга Лий Ил Гио, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн захирал Н.Баярчимэг, Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Г.Даваажаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо. Газпромбанкны удирдлагууд уулзалтын эхэнд хамтарсан нэгж байгуулан ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Газпромбанкны Нефть хийн төслийн газрын захирал, АО “Криогаз”…

Read More

Азийн хөгжлийн банкны “Ковид-19 цар тахлын үеийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдын чадавхийг сайжруулах нь” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг нээж МХЕГ-ын дэд дарга Б.Мөнхдөл, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Нигам нар үг хэлсэн. “Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдын чадавхийг сайжруулах нь” сургалтын талаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч К.Зурашаас тодрууллаа. -Сургалтаар SARS-COV-2, Ковид-19 цар тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ, мах, махан бүтээгдэхүүний экспорттой холбоотой олон улсын дүрэм журам, тавигдаж…

Read More

Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй зарчмыг баримтлан Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өөрийн албан ёсны цахим хуудас болох www.dbm.mn хуудсаар дамжуулан тус тус олон нийтэд мэдээлсэн. Энэхүү мэдээллүүдэд зөвхөн зээлдэгч компанийн нэр, олгосон зээлийн дүн, зээлийн ангилал, зөрчлийн хэмжээг агуулсан бөгөөд үүнээс бусад аливаа нэмэлт мэдээлэл мэдээллээгүй болно. Гэтэл сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас гаргасан дээрх агуулга  бүхий мэдээллийг мушгин гуйвуулж, хувь хүн, албан байгууллагыг нэр цохон гүтгэх, олон нийтэд буруу ташаа мэдээлэл…

Read More

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зарчмыг баримтлан “Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ыг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн А-09 тоот Тушаалаар шинэчлэн баталсан. Монгол Улсын Хөгжлийн банкнаас чанаргүй зээл болон шүүхэд шилжсэн зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлсэн бол дээрх батлагдсан журмын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн багцын мэдээллийг мэдээлж байна. Монгол Улсын Хөгжлийн…

Read More