Author: Business Insider
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг: Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх талаар өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай заасныг үндэслэн, Монгол Улсын төсвийн тодотголын төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барьж байна. Төсвийн тодотголын хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулсан зарим багц арга хэмжээнүүд…
Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Шадар сайд С.Амарсайханы ахалж буй ажлын хэсэг өчигдөр цахимаар хуралдлаа. Энэ үеэр Шадар сайд өмнө өгсөн үүрэг чиглэлийнхээ биелэлтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 237 вагон бүхий 16 мянга орчим тонн зэсийн баяжмал 2021 оны 11 дүгээр сараас хойш урд хилээр нэвтэрч чадахгүй, гацсан байсан. Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг байгуулагдсанаар уг асуудалд анхаарч ажилласны дүнд бүрэн шийдвэрлэгджээ. Өнөөдрийн байдлаар 102 вагон зэсийн баяжмал урд хилээр нэвтэрч, БНХАУ-ын нутагт ороод байна. Цаашид өдөрт 50 вагон баяжмалыг хилээр нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан гэлээ.…
Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай өрнөж супер урамшууллын эздээ тодрууллаа. “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 – 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгосон билээ. Тав дахь урамшууллын эзэд болон супер урамшууллын эздээ 2022.01.19-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулаад байна. Хадгаламжийн урамшуулалт аяны 5 дахь 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо. 100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ Бага Тойруу тооцооны төвийн…
Агаарын тухай хуулийн 15.1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална”, 15,3-т “Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно” гэж заасан байдаг.Налайх дүүргийг 2022 онд нэмж агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулах болсонтой холбоотой тус дүүргийн 8 хорооны гэр хорооллын 7226 айл өрхөд сайжруулсан шахмал түлш хэрэглэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогчийн баталсан удирдамжийн дагуу Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-ийн…
Монгол түмэн минь Сар шинийн баяраараа өндөр настнууддаа хүндэтгэл үзүүлэн өргөө гэрт нь зочлон, золгож ирсэн уламжлалтай. Гэвч сүүлийн 2 жил дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын улмаас ахмад настнуудынхаа амар мэндийг зайнаас эрин мэндчилж, цахим золголт хийдэг шинэ соёл тогтоод буй. Тэгвэл Арвандолдугаар жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийг угтан Төрийн банкнаас “Цахимаар Золгоё” уриалгыг дэмжин банк доторх гүйлгээний шимтгэлээ Шинийн 1, 2, 4-ний өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 02-ноос 04-ны өдрийн хооронд 0 төгрөг болгож байна. Мөн “Золголтын мөнгө” болон гарын бэлгээ Монгол төгрөгөөрөө цахимаар өгөхийг уриалж “Цахимаар Золгоё” үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байна. Тус үйлчилгээг ашиглан…
Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар олон нийтийн цагдааг ажиллуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Өмнөх онд нийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагийн орон тоог 224 байхаар баталсан юм. Улмаар 205 олон нийтийн цагдааг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллуулсан. Ингэснээр өнгөрсөн онд олон нийтийн газарт үйлдэгдэх гэмт хэрэг 7.7 хувь, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг 7.3 хувиар буурч, гудамж талбайд үйлдэгдэх зөрчлийн илрүүлэлт 46.9 хувиар өссөн эерэг үр дүн гарчээ. Тэгвэл энэ онд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд 227, тээврийн цагдаагийн албаны харьяанд 82, нийт 309 олон нийтийн цагдааг ажиллуулах санал ирүүлснийг хэлэлцлээ. Олон нийтийн цагдаа нарт төрийн тусгай алба…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Оюу толгой” ХХК-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурна “Оюу толгой ХХК”-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулах талаар холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгалаа.Оюу толгой уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс хангах “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний төслийг эцэслэн боловсруулж дуусчээ. Засгийн газрын хуралдаанаас гэрээг баталгаажуулж, үзэглэх эрхийг өгсөн байна. Өнөөдөр гарын үсэг зурна.Гэрээ байгуулагдсанаар “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ыг барьж байгуулах төслийн санхүүжилтэд чухал нөлөө үзүүлэх бөгөөд жил бүр 173 сая ам.долларын…
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ. “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР – Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн малчин Батсүхийн Болдбаатар, Жаргалант сумын Хоолт багийн малчин Лүнд-Очирын Содномдорж, Ихтамир сум Бугат багийн малчин Содномцэрэнгийн Отгонжаргал, Хайрхан сум Могой багийн малчин Баянжаргалын Балдан, Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Ишдоржийн Сандуй; – Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн малчин Мажекийн Болысхан, Бугат сумын Хатуу багийн малчин Зеймолдагийн Абай, Ногооннуур сумын Бахлаг багийн малчин Шалханы Хуандых; – Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын…
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өнөөдөр цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай ТЭМДЭГЛЭЛ-д гарын үсэг зурлаа. Хамтарсан Ажлын хэсгийн Монголын талын ахлагчийн хувьд Шадар сайд С.Амарсайхан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Гурван улсыг дамнасан, дэд бүтцийн энэхүү мега төслийн ТЭЗҮ-ийг хугацаанаас нь өмнө амжилттай боловсруулж дуусгасанд баяртай байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн “Техник, эдийн засгийн үндэслэл”-ийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн “Газпром” НХН-ийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн…
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдсон Б.Баасандорж тамгаа гардан, үүрэгт ажлаа хүлээн авлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан, ШӨХТГ-ын дарга Т.Гантулга тамга гардуулахдаа “Юуны түрүүнд дэлхий нийтийг хамарсан цар тахлын амаргүй цаг үед хамтран ажиллаж, өөрчлөлт шинэчлэлийг хийхэд нэг баг болж, зорилго нэг байсан албан хаагчиддаа талархаж байна. Цар тахлын үед та бид Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан эрх зүйн баримт бичгүүдийг хэрэгжүүлж, цаг наргүй, амралтгүй ажилласан. Мэргэжлийн хяналтын байгууллага бол том айл. Энэ том айлыг удирдах богино хугацаанд багагүй ажил хийж хэрэгжүүллээ. Мэргэжлийн…