Author: Business Insider

Монголын улаан загалмай нийгэмлэгээс олон улсын төдийгүй дотоодод хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон нийтийн дунд халдварын тандалт судалгаа хийх, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах, өрхийн дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлд 1500 гаруй мэргэшсэн сайн дурын ажилтнуудыг ажиллуулж байна. Тус нийгэмлэгээс 2020-2022 онд нийт 2,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппарат, түргэн тусламжийн машин, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн багц зэргийг хандивлаж, эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлсэн. Энэ удаад омикрон хувилбарын давалгаа эрчимжиж буй энэ цаг үед 658,000,000 төгрөгийн үнэ бүхий 50,000 ширхэг PCR оношлуур хандивлаж байна. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг,…

Read More

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын омикрон хувилбарын давалгаа эхэлж буйг анхааруулж байна. Мэргэжилтнүүдийн хувьд омикроноор өвчилсөн иргэд харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй байгааг мэдээлсэн. Тиймээс цар тахлын омикрон хувилбарын шинж тэмдэг, эмчилгээний талаар эрдэмтэн судлаачдаас тодрууллаа. Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал, доктор, дэд профессор Ц.ТӨМӨР-ОЧИР: –Монголд омикрон хувилбарын давалгаа эхэлж байна. Шинэ хувилбарын өвчлөл өмнөх дельта хувилбартай харьцуулахад харьцангуй хөнгөн байгаа. Ойролцоогоор эмнэл зүйн 96 орчим хувьд нь ханиад томуугийн шинж тэмдэг илэрч байна. Дэлхийн улс орнуудын мэдээлж байгаагаар хүний амьсгалын дээд замын хурц үрэвслийн шинж голчлон илэрч байна. Тодруулбал, ханиалгах, найтаах, хоолой сэрвэгнэх, сөөх, бол бага насны хүүхдэд ларингит болох эрсдэлтэй.…

Read More

Төрийн банк бизнес эрхлэгчдийн “Миний Монгол” уулзалт, үзэсгэлэн худалдааг энэ сарын 14-16-нд буюу ирэх баасан, бямба, ням гаригт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зохион байгуулах гэж байна. Монголын арилжааны Топ 5 банкны нэг болох Төрийн банк нь 2021 оноос эхлэн Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк болох цогц төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, бойжуулахтай холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд инкубатор төвүүдээр дамжуулан сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгөх, санхүүгийн боловсрол олгох, зорилтод хэсэгт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг ойртуулан хүргэх ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Дээрх ажлын хүрээнд Төрийн банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих…

Read More

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно. Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын дараах ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд: Эрсдэлийн бодлогын хэлтэст Мэргэжилтэн;Төслийн гүйцэтгэлийн хяналт, эрсдэлийн хэлтэст Хөрөнгийн үнэлгээчин; Эрсдэлийн бодлого хариуцсан мэргэжилтэн: Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийг удирдах тогтолцоо бүрдүүлэх. Ажлын байранд тавигдах шаардлага: Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, эрх зүйн чиглэлээр…

Read More

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийгээд ирсэн. Өнөөдрөөс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм. Шадар сайд өчигдөр газар дээр нь ажиллах үедээ чингэлэг тээврийн үйл ажиллагааг халдвар хамгааллын нарийн чанд дэглэмийн дор эхлүүлж, “0” цэгээс 26 чингэлэг ачаа барааг хилээр оруулж ирсэн билээ. БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан…

Read More

Шадар сайдаар ахлуулсан “Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, шаардлагатай санхүүжилт, хариуцлагын арга хэмжээний талаар санал гаргах үүрэг” бүхий Ажлын хэсэг өнөөдөр Замын-Үүд боомтод ажиллаж байна. БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатсан ачаа тээвэр, чингэлгийг хилээр нэвтрүүлж эхэллээ. Цар тахлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ачаа тээврийг тасалдуулахгүй явуулахын тулд хоёр улсын хилийн дунд “0” цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа барааг оруулж ирэхээр болсон юм.Экспорт импортын ачаа барааг тасралтгүй явуулах, бараа…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Замын-Үүд суманд хэсэгчилсэн байдлаар онцгой дэглэм тогтоолоо Коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийг өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Замын-Үүд автобоомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоолоо.Үүнтэй холбогдуулан Замын-Үүд автозамын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас боомтын цогцолбор, гаалийн хяналтын бүс хүртэл…

Read More

Зуухандаа сайжруулсан шахмал түлшээ хамгийн доор нь хийгээд дээрээс нь мод цаас тавьж асаана. Зөв асаасан сайжруулсан түлшнээс утаа бага гарч, илчээ удаан барина.

Read More