Author: Business Insider
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өнөөдөр цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай ТЭМДЭГЛЭЛ-д гарын үсэг зурлаа. Хамтарсан Ажлын хэсгийн Монголын талын ахлагчийн хувьд Шадар сайд С.Амарсайхан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Гурван улсыг дамнасан, дэд бүтцийн энэхүү мега төслийн ТЭЗҮ-ийг хугацаанаас нь өмнө амжилттай боловсруулж дуусгасанд баяртай байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн “Техник, эдийн засгийн үндэслэл”-ийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн “Газпром” НХН-ийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн…
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдсон Б.Баасандорж тамгаа гардан, үүрэгт ажлаа хүлээн авлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан, ШӨХТГ-ын дарга Т.Гантулга тамга гардуулахдаа “Юуны түрүүнд дэлхий нийтийг хамарсан цар тахлын амаргүй цаг үед хамтран ажиллаж, өөрчлөлт шинэчлэлийг хийхэд нэг баг болж, зорилго нэг байсан албан хаагчиддаа талархаж байна. Цар тахлын үед та бид Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан эрх зүйн баримт бичгүүдийг хэрэгжүүлж, цаг наргүй, амралтгүй ажилласан. Мэргэжлийн хяналтын байгууллага бол том айл. Энэ том айлыг удирдах богино хугацаанд багагүй ажил хийж хэрэгжүүллээ. Мэргэжлийн…
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар 94 хувьтай биелжээ. 2021 онд нийслэлийн хэмжээнд өрнөсөн бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн өмчид бүртгэх, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлыг эрэмбэлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Иргэдийг байнгын 53 цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулж байна Коронавирусийн халдварын тоо нэгдүгээр сарын 19,20-ны өдөр хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ удаагийн давалгаанд хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол олон байна. Нийслэлийн хэмжээнд вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн хүрэлцээ хангалттай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 30054 хүн өрхийн…
Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ. Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж байгаа нь хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл” гэдгийг онцоллоо. Мөн “Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд…
Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ.Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. Тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.Эрхэм Монголчууд аа, Хөрөнгө оруулагчид, зочид төлөөлөгчид, хатагтай ноёд оо,Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцож буй уурхайчид, инженер техникийн ажилтан, албан хаагчид аа, Монгол Улс Оюу толгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан…
МХЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томилох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан. Уг шийдвэрийн дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын шинээр томилогдсон даргад өнөөдөр тамгыг нь хүлээлгэн өгч, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нар ажлын амжилт хүслээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-ын шинэ даргад болон нийт хамт олонд хандаж хэлсэн үгэндээ “Цар тахлын хүнд хэцүү цаг үед иргэд, олон нийтийг халварын эрсдэлээс сэргийлэн ажилласан байгууллагуудын нэг бол мэргэжлийн хяналтынхан. Бүх хүчээ дайчлан ажилласан та бүхэнд талархаж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд зарим нэг хүний гаргасан алдаа, дутагдлаас болж нийт салбарын нэр хүнд сэвтэх…
Иргэн та мал, мах худалдан авахдаа юуг анхаарах талаар дараахь зөвлөмжийг хүргэж байна. https://youtu.be/wlgesic5bo8
MNS 0461:1981 стандартад зааснаар хэвийн боовыг 75 хувиас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй, +20-оос доошгүй хэмтэй орчинд 15 хоног хадгалж хэрэглэхийг зөвлөж байна. https://youtu.be/ICV0eRK0hNs
Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар…
Монгол Улсын Хөгжлийн банкнаас энэ сарын 20-ны өдөр зээлээ хугацаанд төлж барагдуулаагүй, чанаргүй болж шүүхийн шатанд шилжсэн нэр бүхий зээлдэгчдийг олон нийтэд зарлалаа. Хөгжлийн банкны зүгээс өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлийг шүүхийн замаар төлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн хэдий ч практикийн дагуу шүүхийн болон шийдвэр гүйцэтгэлийн шатанд цаг хугацаа их зарцуулж байгаа талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлсэн юм. Банкны хувьд өнгөрсөн хугацааны алдаа, ололтдоо түшиглэн банкны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Улсын Их Хурлаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу Улсын Их Хуралд өргөн баригдах хуулийн…
