Author: Business Insider

Эрүүл мэндийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан 1040 тохиолдлыг өчигдөр бүртгэжээ. Үүнээс нийслэлд 771 тохиолдол, аймаг, орон нутагт 231, зөөвөрлөгдсөн 8 тохиолдол байна. Хоёр хүн нас барж, нийт нас баралт 1999 болов. Өнөөдрийн байдлаар 3846 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 604 нь хүүхэд, 271 нь байна. Биеийн байдлаар авч үзвэл,хөнгөн 942,хүндэвтэр 2483,хүнд 398,нэн хүнд 23 хүн байна.  Гэрийн хяналт ажиглалтад 9281 хүн байна. 

Read More

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот захирамж нэгдүгээр сарын 5-ны өдөр гарсан. Замын-Үүд, Эрээний хилийн боомт дээр үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийх замаар харилцан нааштайгаар шийдвэрлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилготой тус Ажлын хэсгийг Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан ахалж ажиллахаар боллоо. Шадар сайд Ажлын хэсгийг яаралтай хуралдуулж, бүх шатны байгууллагын уялдаа холбоог сайжруулж хариуцлагыг дээшлүүлэх, мөн БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай чиглэл чиглэлээр…

Read More

Монгол Улсын Шадар сайдын 142 дугаар тушаалаар өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн агаарын чанарын хяналтын бүсэд урьдчилан сэргийлэх хяналт, тандалт судалгааны арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж болзошгүй авто замын шалган нэвтрүүлэх товчоодод тавьж байгаа хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Нарангэрэлээс тодрууллаа. https://www.youtube.com/watch?v=eY5CMWKddEM&t=3s

Read More

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх, нам даралтын зуух бүхий аж ахуйн нэгжүүдэд “Тавантолгой түлш” компанийн баруун, зүүн бүсийн үйлдвэрээс 414 цэгээр дамжуулан сайжруулсан түлш нийлүүлж байна.Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт тавьж, лабораторийн шинжилгээнд хамруулж ажилладаг. https://www.youtube.com/watch?v=FIMLyIV5nw4

Read More

Төрийн банк дундаж давхрагыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин 2021-2024 онд дундаж давхрагыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлсээр байна. Дээрх ажлын хүрээнд Төрийн банк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Миний Монгол” бизнес эрхлэгчдийн уулзалт, үзэсгэлэн худалдааг 2022 оны энэ сарын 14-16-нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зохион байгуулахаар болжээ. Тус үзэсгэлэнгийн онцлог нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмд эзлэх байр суурийг бататгах, харилцагч болон үйлдвэрлэгчдийг олон нийтэд таниулан сурталчлах, захиалагч, борлуулагч, хэрэглэгч талуудыг хооронд нь холбох, бизнесийн цар хүрээг тэлэх олон давуу талтай юм. Мөн тус үзэсгэлэнд ирснээр Монгол орны өнцөг булан бүрээс…

Read More

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс өнгөрсөн сараас эхлэн “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн”-ийг зохион байгуулж буй. Уг зөвлөгөөнд нийт 6 дүүргийн 300 гаруй ЖДҮҮ эрхлэгч эмэгтэй оролцсон байна. Уг зөвлөгөөн өнөөдөр Баянзүрх дүүрэгт үргэлжилж, тус дүүргийн ЖДҮҮ эрхлэгч 50 эмэгтэй оролцлоо. Зөвлөгөөнөөр жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжих, цар тахлын нөхцөл байдал тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар судалж, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах зорилготой юм. Зөвлөгөөний үеэр ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд ур чадвар, хууль эрх зүйн сургалтыг тогтмол зохион байгуулах, нэгдэл болон ажиллах, туршлагаа хуваалцаж байх зэрэг саналыг хэлж байв. Улмаар ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүдээс гарсан…

Read More

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрүүд, сайжруулсан түлшний хүрэлцээ, чанар, хэрэглээ зэрэгт тогтмол хяналт тавьж ажилладаг. Дээрх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн мэргэжлийн хяналтын байгууллага, дүүргүүдийн цагдаа, хороо, хэсгийн 4000 гаруй албан хаагч нийт 99 хорооны нутаг дэвсгэрт урьдчилсан хяналт хийж эхэллээ. Энэхүү хяналтад том болон бага оврын нам даралтын зуухнуудыг хамруулж, заавар зөвлөмж өгч байна. https://www.youtube.com/watch?v=Y8y-NW4TrmQ

Read More

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 06-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам…

Read More

Т.ХЭРЛЭН Худал үгийг мянга давтахад үнэн болдог гэж үг бий. Монголын хөрсөнд нэлээд бат суучихсан иймэрхүү үг нэг бус, нэлээд олон байдаг бололтой юм. Зохиолч Колин Краучийн “Үхэж өгдөггүй хачин Неолиберализм” номын орчуулагч О.Гомбожав ийм нэгэн “үг”-ийн талаар тун сонирхолтой жишээ татсан нь өдгөө ч цахим сүлжээнд хадгалаатай байна. Бизнес, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй тэрээр “Төр муу менежер гэдэг үгийг манайхан их сайн цээжилсэн юм шиг байгаа юм. Хэн нэг нь мянга давтаж өгөөд цээжлүүлсэн ч байж магадгүй. Иймээс төрийн оролцоо аль болох бага, болж өгвөл байхгүй байх ёстой гэхээр бид их амархан хүлээж авдаг. Уг нь төр муу менежер байна гэдэг нь сайн менежер болох ёстой…

Read More