Author: Business Insider

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 05-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн батлав “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа.Журмын шинэчлэл нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, халдвар тархалтын түвшин, дархлаажуулалтын хамралт, орон нутгийн онцлог, амьдралын шинэ хэв маягт дасан зохицоход хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай нийтлэг арга хэмжээг авахад чиглэгдсэн байна.Өмнөх журмаар батлагдсан хязгаарлалтын арга хэмжээг хуулийн этгээд, гэр бүл, хувь хүнд чиглэсэн хэлбэрээр халдвараас сэргийлэх дэглэм, тусгай нөхцөл шаардлага, хариуцлагын гэрээг мөрдөн харьцангүй…

Read More

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар дараахь шийдвэрийг гаргалаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүлэв. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуй эрхлэгчдээс гадаад худалдаа эрхлэхэд шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналтын шалгалт, биет үзлэгийг хууль тогтоомжийн хүрээнд бууруулах, гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, бараа урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгалаа. Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагаас үзүүлдэг байсан дээрх…

Read More

НОК, НАБТГ, Нийслэлийн Цагдаагийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн агаарын чанарын хяналт шалгалт тавьсан ажлын талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан долоо хоног бүрийн даваа гарагийн 10 цагт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тогтмол хүргэж байгаа. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн: Өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвөлгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу 6 дүүргийн зорилтот айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг олгох халамжийн үйлчилгээг Нийслэлийн Халамжийн газар, Таван Толгой Түлш ХХК, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нар хамтран ажиллах үүрэг авсан. Энэ хүрээнд зорилтот 6098 айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг олгохоор боллоо. Тухайн айлуудад сайжруулсан…

Read More

ДЭМБ зүгээс КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг болгож тасралтгүй тусламж үзүүлсээр ирсэн. 2021 онд Монгол улсад тохиолдсон Ковид19 цар тахлын томоохон давлагаануудыг давахад ДЭМБ зүгээс үзүүлсэн дэмжлэгүүд бодлого, төлөвлөлтийн дэмжлэг ба тоног төхөөрөмжийн дэмжлэгүүд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл өнөөдөр зөөврийн хэт авиан оношилгооны 10  аппарат болон улирлын томуугаас үүдэлтэй эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахад дэмжлэг болох зорилгоор томуугийн эсрэг Тамифлю эмийг хүлээлгэн өгч байна. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны төлөөлөл оролцов. Уг зөөврийн хэт авиан  оношилгооны аппарат нь хэрэглэхэд хялбар,  өвчтөн хаана байхаас үл хамааран хэт авиан шинжилгээг хийх боломжтой, эмч нарт өвчтөнийг цаг алдалгүй оношилох, эмчлэх боломжийг бий болгох…

Read More

УОК-ын шийдвэрийн дагуу гадаад улс орноос ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 13 тусгаарлах байранд 464 иргэн байна. Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын 56 төрийн алба хаагч тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн иргэдээс ирсэн 600 гаруй гомдлыг хүлээн авч, шийдвэрлэн ажилласан гэдгийг УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр танилцуулав. Шадар сайд С.Амарсайхан тусгаарлалттай холбоотой иргэдийн гомдол, саналыг хүндрэл чирэгдэлгүй шуурхай анхаарч, шийдвэрлэж ажиллах үүрэг өглөө.

Read More

Эх орны гал голомт болсон Их хотын иргэдээ, эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ! Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн мэнд хүргэж, ирэх ондоо эрүүл энх, аз жаргал, ололт амжилтаар дүүрэн байхын ерөөл өргөж байна. Хоёр оны зааг энэ өдөр бол үдэж буй оныхоо амжилт ололт, алдаа оноогоо дэнсэлж, угтаж байгаа жилдээ хийх ажил, хүрэх зорилт, хүсэл мөрөөдлөө төлөвлөн төсөөлдөг торгон агшин юм. 2021 он нийслэлчүүдийн хувьд онцгой түүхэн жил байлаа. Бид төвлөрлийн түгжээг тайлж, түгжрэлийг бууруулах эрх зүйн орчин, хөрс суурийг нь бэлдэж чадлаа. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагалдан гарах бусад хуулиудаа Улсын Их Хурлаар батлуулснаар …

Read More

“Монголчууд бид амны билэгээс ашдын билэг” гэдэг. Айлчлан ирж буй шинэ онд цар тахлын хүндрэлийг та бид ХАМТДАА хохирол багатай даван туулж, энх тунх амьдралын хэмнэлд аажмаар эргэн орно гэдэгт ИТГЭЖ байна. Гагцхүү илүү их, илүү хурдан үр дүнд хүрье гэвэл ард иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, албан байгууллагууд, төр засаг хамтдаа хичээх учиртай. Монгол түмэндээ ирж буй 2022 онд эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэж, амжилт бүтээлийн дээдийг ерөөе. Эрүүл мэндээ ч хамгаалж, Эдийн засгаа ч сэргээх Засгийн газрын бодлого шийдвэрийг ойлгон дэмжиж, энэ амаргүй цаг үед хамтдаа нэг зүгт харж, бүхий л боломжоороо хичээж ирсэн ард иргэддээ…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 2022 оны зургадугаар сар хүртэл төрөөс хариуцнаОрон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.Замын-Үүд дэх дундын бүсээс тээвэр логистикийн талбай хүртэл богино тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулнаКоронавируст халдварын хариу арга хэмжээг эрчимжүүлэх, “Омикрон” хувилбараас урьчилан сэргийлэх, эрүүл мэндийн…

Read More

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудад энэ ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгч, Засгийн газрын 282-р тогтоолыг баталсан. Тогтоолын хэрэгжилттэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ. “Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулсан. Коронавирусийн халдвар хумигдсантай холбогдуулан тус төвийг буулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, арванхоёрдугаар сарын 25-наас нүүлгэн шилжүүлэх…

Read More

Он солигдох торгон мөчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдал, эрчим хүч, нийтийн үйлчилгээний салбарын төрийн албан хаагчиддаа нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. https://www.youtube.com/watch?v=Z36B-J8BEXI&t=1s Дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа Монголчууд, даян дэлхийд тархан суурьшсан Монгол туургатнууд аа, Улиран одож буй 2021 он Цар тахлыг даван туулахын төлөө хамтын хүчээр тэмцсэн түүхэн он байлаа. Цар тахлаас үүдэж, -5.3 хувь хүртэл агшсан эдийн засгаа 2021 оны эцсийн дүнгээр 3.4 хувийн өсөлттэй гаргаж чадлаа. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний үр…

Read More