Author: Business Insider
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудад энэ ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгч, Засгийн газрын 282-р тогтоолыг баталсан. Тогтоолын хэрэгжилттэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ. “Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулсан. Коронавирусийн халдвар хумигдсантай холбогдуулан тус төвийг буулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, арванхоёрдугаар сарын 25-наас нүүлгэн шилжүүлэх…
Он солигдох торгон мөчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдал, эрчим хүч, нийтийн үйлчилгээний салбарын төрийн албан хаагчиддаа нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. https://www.youtube.com/watch?v=Z36B-J8BEXI&t=1s Дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа Монголчууд, даян дэлхийд тархан суурьшсан Монгол туургатнууд аа, Улиран одож буй 2021 он Цар тахлыг даван туулахын төлөө хамтын хүчээр тэмцсэн түүхэн он байлаа. Цар тахлаас үүдэж, -5.3 хувь хүртэл агшсан эдийн засгаа 2021 оны эцсийн дүнгээр 3.4 хувийн өсөлттэй гаргаж чадлаа. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний үр…
“Өнөөдөр бид дэлхий нийттэй хамт цар тахалтай тэмцэж байна. Шинэ засгийн газар цар тахалтай нүүр тулж, эдийн засгаа сэргээх бодлого баримтлан ажиллаж байна”
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяатад хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Онцгой байдлын байгууллагад хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэн, эх орон, ард иргэдийг гал түймрээс авран хамгаалах үйлст мэргэжлийн ур чадвараа гарган ажилласан төдийгүй онцгой байдлын байгууллага, тэр дундаа гал сөнөөгчдийнхөө нэр төрийг өндөр өргөн ажиллаж байгаад талархал илэрхийлж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.…
ТӨРИЙН БАНКНЫ “МӨРӨӨДЛӨӨ ХАДГАЛЪЯ” ХАДГАЛАМЖИЙН УРАМШУУЛАЛТ АЯНЫ ДӨРӨВ ДЭХ УРАМШУУЛЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО
Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна. “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 – 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгож байгаа билээ. Одоогоор гурав дахь урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулаад байна. Урамшуулалт аяны хугацаанд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид 3 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламжиндаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох юм. Түүнчлэн хүүхдийн хадгаламжинд орлого…
Цахилгаан, дулаан бол хөгжил. Дулааны хангамжгүй газар хөгжил дэвшлийн талаар мянга яриад ч нэмэргүй. Улаанбаатар хотын гэр хороололд 200 мянга гаруй айл аж төрдөг. Эдгээр өрхөд тулгардаг олон асуудал шийдлээ хүлээсээр буйн нэг нь дулаан хангамжийн асуудал юм. Хананаасаа халуун усаа авч, хаяанаасаа дулаанаа хангуулах нь гэр хорооллынхны хүсэл. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 60 хувь нь нүхэн жорлонтой, халуун усгүй, төвлөрсөн дулаангүй амьдарч байна. Гэр хороололд инженерийн шугам сүлжээ байхгүй учраас гал түлэхээс өөр аргагүй. Гал түлэхээр нүүрс хэрэглэнэ, утаа гарна. Нийслэлчүүдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулсаар байгаа зүйл бол утаа. Харин гэр хорооллыг төвлөрсөн дулаанд холбочихвол яндан алга…
Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс энэ сарын 25-ны өдрөөс эхлэн “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Уг зөвлөгөөн өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт үргэлжиллээ. Зөвлөгөөнд дээрх хоёр дүүргийн ЖДҮҮ эрхлэгч 100 орчим эмэгтэй оролцсон юм. Нийслэлийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 43.300 орчим иргэн байдаг. Үүний 70 орчим хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих үүднээс энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Мөн цар тахлын нөхцөл байдал ЖДҮҮ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн, улмаар дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нь зөвлөгөөний зорилго юм. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, төлөөлөгч Б.Мягмар “Ирэх онд “Эмэгтэйчүүдийн…
Аливаа үндэстнийг соёл, хэл, шашнаар нь тодорхойлдог. Буддын шашин мөн чанарыг залуу үедээ таниулан тайлбарлаж чадахгүй байгаагаас залуус буддын шашнаас хөндийрч байна. Тиймээс залуучуудын хэлээр, орчин үеийн технологийг ашиглаж, дижитал хэлбэрээр ойлгож таниулахын тулд нэгэн төслийг эхлүүлж байгаа аж. Уг төслөөр буддын философийн үзэл онол, орчлон ертөнцийн тухай тайлбар зэргийг төрөл бүрийн хэлбэрээр таниулахаас гадна шашны аялал жуулчлал, бүр виртуал аялал жуулчлал ч зохион байгуулах төлөвлөгөөтэй гэнэ. Мөн Монголын сүм хийд, музей, эрдэнэсийн сан болон иргэдэд хадгалагдаж буй эртний ховор нандин шашны эд өлгийн зүйлсийг блокчейн дээр бүртгэлжүүж NFT болгосноор эзэнтэй болж алдагдаж үрэгдэхээс нь урьдчилан сэргийлэх ажээ. Түүнчлэн төслийг…
Шинэ жилийн баярыг угтаж аав ээжүүд бид алдрай бяцхан үрсдээ бэлэг бэлддэг билээ, та бүхэн бэлэг сонгохдоо доорхи зүйлсийг анхаарахыг хүсье.
Эх орныхоо эрүүл энхийн мөнхийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа энх цагийн цагаан нөмрөгт үе үеийн баатрууд Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн анагаах ухааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн мэндийг дэвшүүлье. 1921 онд орчин цагийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг бүрдүүлж, 1925 онд Дотоод яамны бүрэлдэхүүнд Ардын эрүүлийг хамгаалах газар нэртэйгээр байгуулж, 1930 онд бие даасан Эрүүлийг хамгаалах яамыг байгуулснаар Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн үндэсний тогтолцоо бүрэлдэн бий болсон түүхтэй. 1921 онд Монгол Улс 650 орчим мянган хүн амтай байсан бол 1963 онд нэг сая, 1988 онд хоёр сая, өнөөдөр 3.4 сая хүн амд хүрсэн…
